N38. Сагсан бөмбөгийн МОНБРИТ клубийн хамт олны төлөөлөл
Listen now
Description
Оюунлаг Оршихуй подкастын 38 дахь дугаарт Британи дахь Монголчуудаа сагсан бөмбөгийн спортоор дамжуулан нэгтгэн нягтруулж нийтээрээ эрүүл чийрэг, эв нэгдэлтэй байхад уриалан, идэвхи санаачилга хичээл зүтгэл гарган ажиллаж буй МонБРит Клубийн хамт олны төлөөлөл оролцож ажил үйлсийнхээ талаар танилцууллаа. Тус клуб нь үүсгэн байгуулагдаад 6 жил болж буй ч энэ хугацаанд сагсан бөмбөгийн спортыг Британи дахь Монголчуудынхаа дунд идэвхитэйгээр сурталчлан түгээж, үе үеийн Монголчуудаа татан оролцуулахад анхааран олон төрлийн уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ Европын орнуудад болдог Монголчуудын уламжлалт тэмцээнүүдэд өргөн бүрэлдэхүүнтэй байнга оролцож амжилт нь жилээс жилд ахин дээшилж байгаа тухай. Мөн уг клуб нь олон нийтэд чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд, тухайлбал Европод болдог Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив босгодог Хөх Толбо тэмцээнд уламжлал болон оролцож хандив өргөдөг, жил бүрийн хүүхдийн баяраар МонЧарити-н Hyde Park-д зохион байгуулдаг Спорт өдөрлөгийн уралдаан тэмцээнүүдийг хамтран зохион байгуулдаг, цагаан сар, үндэсний баяр наадмын үеэр Хүүхдийн барилдааныг ивээн тэтгэдэг гэх мэт цөөнгүй ажлуудыг уламжлал болгож байна. МонБрит нь цаашид ч нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг тогтмол хийхээр Чарити байгууллага болон бүртгүүлээд буй аж. Түүнчлэн 9 сарын 30-д зохион байгуулах МонБритийн нээлттэй тэмцээнийхээ бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Британи дахь Монголчуудын нэгэн төлөөлөл МонБритийн хамт олны яриаг тухлан сонирхоно уу! --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
More Episodes
Published 09/29/23
“Оюунлаг Оршихуй” подкаст 40 дэх дугаарт Цахим говь ТББ Гүйцэтгэх захирал, STEM сургалтын багш Энхтайванын Эрдэнэсувд уригдан оролцлоо. Монголын хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа Монголоо дэлхий нийтэд таниулдаг "Монголын дуу хоолой" радио нэвтрүүлэг, "MNВ World" Англи хэлний суваг зэрэгт...
Published 09/29/23
Оюунлаг Оршихуй подкастын 39 дэх дугаарт Британи дахь Монголчуудын хоёр дахь үеийн төлөөлөл Wolff Architects компанид туслах архитектор Буджавын Жавхлан уригдан оролцлоо. Тэрээр хүүхэд насандаа барууны ертөнцөд хөл тавьж дунд сургуулийн боловсрол Голландад эзэмшээд улмаар архитектор мэргэжил...
Published 09/23/23