Бизнесээ онлайнаар явуулахад туслах чатбот автоматжуулалтын 9 функц!
Listen now
Description
Бизнесээ онлайнаар явуулахад туслах чатбот автоматжуулалтын 9 функц! Худалдааны салбарт хамгийн төгс харилцааг туршлагатай, мэдлэгтэй худалдааны зөвлөхгүйгээр төсөөлөх аргагүй. Таныг дэлгүүрт ороход тэр дор нь л эелдэг найрсаг, бүтээгдэхүүнийхээ талаар бүрэн мэддэг ажилтан тосч аваад хэрэгтэй бүхнийг тань хэлж өгөөд туслаад, зөвлөөд өглөө гэж бодъё л доо. Та хэрэгтэй зүйлээ олж аваад, худалдаж аваад гарах магадлал тун ч өндөр болноо доо! COVID-19-ийн хөл хорио цуцлагдаж, худалдааны байгууллагууд урьдын адил хэрэглэгчидтэйгээ нүүр тулан харилцах боломжтой болсон ч хэсэг хугацаанд хүн бүр айдастай хэвээр байх болов уу даа. Халдвар хамгааллын дэглэм баримтлан, маск зүүх, зай барих гээд л тодорхой арга хэмжээг авсан ч хэрэглэгчдийн олонх нь онлайн худалдаа, захиалгыг илүүд үзэх магадлал тун өндөр гэнэ, бусад улсын туршлагаас харахад. Нийтлэлийн холбоос: https://nathouse.mn/social_media/13846 Онлайн сургалтанд бүртгүүлэх: http://training.nathouse.mn/50off/ Маркетингийн ebook татаж авах: https://nathouse.mn/ebooks
More Episodes
E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Дэлгэрэнгүйг эндээс https://nathouse.mn/social_media/18533 Маркетингийн цахим ном: https://www.icompany.mn/template/list/988 --- Send in a voice message:...
Published 08/05/22
Аливаа шинэ санааг хөгжүүлэхгүй орхивол минутын дараа хуучирдаг жамтай. Энэ дүрэм Start Up бизнест шууд нөлөөлдөг бөгөөд тэд зах зээл дэх өрсөлдөгчдөөс гадна цаг хугацаатай уралдаж байдаг. Өөрөөр хэлбэл, шууд үр дүн бас хурд шаардлагатай гэсэн үг. Хүний нөөцийн сонголт, технологи ашиглалт,...
Published 08/04/22