37. О.Цэнд-Аюуш: Энэ хорвоо чинийх биш, энэ хорвоо минийх биш
Listen now
Description
“Үлдэх үг” подкастын зочноор “Болор цом”-ын эзэн яруу найрагч, зохиолч О.Цэнд-Аюушийг урьж ярилцлаа. Тэрээр "Гомдож үзээгүй юм шиг амьдрах", "Тас чамайг тасчих болтугай", "Хүйтэн тууж" хэмээх яруу найраг, өгүүллэг, туужийн гурван ч номоо тун ойрмогхон хэвлүүлснээс нүүдэлчин ахуйн гүнээс хүүрнэж, хүмүүн, байгаль, адгуусны араншин хийгээд жам ёсны тухай өгүүлсэн "Хүйтэн тууж"-ийн нягт бичлэг, чамбайхан ур нь анхаарлыг ихээхэн татаад буй билээ.
More Episodes
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастынхаа шинэ дугаарыг бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан бэлтгэлээ. Энэ дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч, зураач...
Published 11/13/23
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Тагтаа рэвью" сэтгүүлийн намрын дугаарыг онцоллоо.
Published 11/03/23