62. Милан Кундера: Зам зуурын тоглоом
Listen now
Description
Тагтаа хэвлэлийн газар, Бүтээлч радио 100.9- тэй хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяа оролцож, Чех-Францын нэрт зохиолч Милан Кундерагийн "Зам зуурын тоглоом" өгүүллэгийг уншлаа. Монгол хэлнээ "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман нь хэвлэгдэж, манай уншигчдийн хэдий нь танил болсон эл зохиолч роман бичлэгээс гадна богино өгүүллэгийн нэрт мастер билээ. Кундерагийн дүрүүдийнхээ сэтгэл рүү маш гүн шургаж, хүмүүс хоорондын харилцааны ээдрээ зөрчлийн цаад, наад учрыг тун ажигч, гярхай уудлан бичиж чаддаг онцлогийг энэ өгүүллэгээс уншигчид маань бүр тодорхой анзаарна буй заа.
More Episodes
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастынхаа шинэ дугаарыг бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан бэлтгэлээ. Энэ дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч, зураач...
Published 11/13/23
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Тагтаа рэвью" сэтгүүлийн намрын дугаарыг онцоллоо.
Published 11/03/23