Episodes
Энэ удаагийн дугаарыг ганцаараа сонсохыг хориглоно. Зочид маань ч мөн хосоороо оролцож байгаа учраас гадаадад ганцаараа биш хоёлуаа хамтдаа гарч амьдрахын давуу тал болон тулгарсан бэрхшээлийн талаар ярилцсан байгаа. Бидэнтэй хамт шинэ долоо хоногийг эхлүүлж байгаа та нартаа амжилт хүсье! Enjoy!
Published 03/21/22
Энэ усан үзмийн талбайг л дагаад яваад бай, тэгээд тэр харагдаж байгаа гэрэлд хүрчихвэл хил давчихлаа гэсэн үг гэж хэлээд паспортыг тань аваад үлдэх санал тавьбал та яах байсан бэ? гэсэн асуултаар энэ удаагийн дугаараа эхлүүлье. Харанхуй Өрөөнд өнөөдөр Австри улсад ажиллаж амьдардаг бүсгүй зочилж, өөрийн түүхээ хуваалцлаа. Enjoy!
Published 03/14/22
Их Наран улсыг зорин очсон залуусын ярианаас сүүлийн үед "Сонингийн хөтөлбөр" гэсэн үгийг ихээр сонсох болсон. Японы соёлын нэгээхэн хэсэг шахуу болсон энэ хөтөлбөрөөр анх очоод хэрхэн яаж амьдарсан тухай зочин бүсгүйн яриаг энэ удаагийн дугаараас сонсоорой. Enjoy!
Published 03/07/22
Францын хүүхдийн цагаачлал хүсэх албан ёсны өргөдөл дээр "Монгол" гэсэн сонголт албан ёсоор байрших хэмжээнд очсон байна гэдэг нэг бодлын толгой сэгсэрмээр. Гэхдээ толгой сэгсрэхээсээ өмнө бидний энэ удаагийн дугаарыг сонсоод үзээрэй. Хүүхэд гадаад улсад цагаачлаад ямар замыг туулдаг вэ?  Шинэ дугаартай тавтай морил Enjoy!
Published 02/28/22
Шинэ дугаараа хэр удаан хүлээв дээ та нар минь? Энэ удаа бид ИБУИНВУ-д 20 жил ажиллаж амьдарч байгаа эмэгтэйтэй ярилцлаа. Английн тухай төсөөллийг тань бодит байдалд хэр дөхөж очих эсэхийг магадгүй харахад дөхөм болох нэг цаг дөчин минутыг бидэнтэй хамт өнгөрүүлээрэй. Enjoy!
Published 02/21/22
Гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Хүний амьдрал гэдэг тааж баршгүй зүйлсээр олон байдаг гэдгийн нэгэн жишээ болсон эмэгтэйн түүхээр та бүхэнтэйгээ учран золгож байна. Бид энэ удаад Швед улсын амьдралаар хамтдаа нэг цагийн турш аялах болно. Enjoy!
Published 02/19/22
Даваа гарагийн мэнд! Харанхуй Өрөөнд гэрэл асаахаар хоёр дахь дугаар маань сонорт тань хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад БНСУ-д "бурханы виз"-ээр ажиллаж, амьдарч буй залуу бүсгүй өөрийнхөө түүхийг хуваалцсан байгаа. Түүний захидлыг уншаад бидний сэтгэл ихэд догдолсон шиг яриаг нь сонсоод таны бодолд ч бас нэгэн зүйл үлдэх байх гэж бодож байна. Enjoy!
Published 02/06/22
Харанхуй Өрөө Подкастын маань хамгийн анхны дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийг хүртэл Харанхуй Өрөөнд яг юуны тухай ярих бол гэдэг дээр маш олон таамаглалууд сонсогчдын маань дунд байсан. Харин өнөөдөр энэ бүхэн ил боллоо. Биднийг олон сонирхолтой түүх хүлээж байгаа. Уламжлал ёсоор даваа гарагийн мэнд! Шинэ подкастаа enjoy!
Published 01/31/22