Монгол Улс ба шинжлэх ухаан | С.Эрдэнэболд
Listen now
Description
77 Подкаст нь 2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчдийг урин оролцуулахаар шийдсэн юм. Манай анхны зочноор 24-р тойрогт (Сүхбаатар дүүрэг) Ардчилсан Намаас нэр дэвшиж байгаа Сүхбаатарын Эрдэнэболд бидний урилгыг хүлээн авч оролцсон юм. 2018 оноос MARS-V төслийг санаачлан, удирдаж олон нийтэд танигдаад байгаа хуульч мэргэжилтэй ба энэхүү дугаар дээр дурдсан дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Өнөөдрийн Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэ гэвэл юуг дурдах вэ? Өнөөдрийн Сүхбаатар дүүрэгт тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэ гэвэл юуг дурдах вэ? Хэрвээ сонгогдвол, 4 жилийн дараа гэхэд юу бүтээсэн байхыг хүсэж байна?
More Episodes
Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригтой цаг үеийн мэдээлэл, COVID-19, гадаадад гацсан иргэд, олон улсын тусламж, төсвийн алдагдал, вакцинжуулалтын хуваарь г.м. чухал сэдвүүдээр ярилцлаа.
Published 02/01/21
Японы Васэда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант Болдсайхан 54 аяга кофе подкаст, Өглөө төслөөр олон нийтэд танигдсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн судалгаа, санал худалдан авалт ба бусад сэдвүүдээр өөрийн ололт, ажиглалтуудаа хуваалцав. Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын...
Published 01/31/21
Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан УИX-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцан Монгол Улсын засаглал, хүний эрх, гадаад харилцаа болон бусад чухал асуудлуудаар санал бодлоо солилцов.
Published 01/23/21