Episodes
Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригтой цаг үеийн мэдээлэл, COVID-19, гадаадад гацсан иргэд, олон улсын тусламж, төсвийн алдагдал, вакцинжуулалтын хуваарь г.м. чухал сэдвүүдээр ярилцлаа.
Published 02/01/21
Японы Васэда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант Болдсайхан 54 аяга кофе подкаст, Өглөө төслөөр олон нийтэд танигдсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн судалгаа, санал худалдан авалт ба бусад сэдвүүдээр өөрийн ололт, ажиглалтуудаа хуваалцав. Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд...
Published 01/31/21
Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан УИX-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцан Монгол Улсын засаглал, хүний эрх, гадаад харилцаа болон бусад чухал асуудлуудаар санал бодлоо солилцов.
Published 01/23/21
2021 оны 1-р сарын 21-ний өдөр Монгол Улсын 31 дэх ерөнхий сайд Хүрэлсүх засгийн газрын хамт огцрох өргөдөл өгсөнтэй холбогдуулан, 77 Nation хамт олон үзэл бодлоо хуваалцав.
Published 01/22/21
Aubrey is an expert on democracy, political transitions, and elections. She’s been published in the New York Times, Washington Post, Al Jazeera, Politico, the South China Morning Post, Pacific Standard, New America, Ms. magazine, and more. Aubrey is passionate about the power of youth activism and is the author of Young Mongols: Forging Democracy in the Wild, Wild East. She is also the creator and producer of the video series by the same name.
Published 12/26/20
Julian Dierkes is an Associate Professor at the University of British Columbia’s Institute of Asian Research (IAR) and School of Public Policy and Global Affairs (SPPGA). His blog Mongolia Focus has won the Public Outreach Award in 2019. Dr. Julian Dierkes is one of the leading scholar contributing to the field of Mongolian Studies. He is also a frequent visitor to Mongolia and has observed 7 national elections in the past.
Published 12/21/20
2020 оны АНУ-ын сонгууль эцэслэгдэх шатандаа орж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жоү Байдэн төлөөлөгчийн ба олонхын саналыг авч, 46 дахь ерөнхийлөгч болох болзлоо хангав. АНУ-Монголын дипломат болон худалдааны харилцаанд хэрхэн нөлөөлөх тухай мөн COVID-19-өөс үүдсэн сонгуулийн хүндрэлийн талаар дараах дугаараас хүлээн авна уу.
Published 11/10/20
2020 оны 11-р сарын 4-ний байдлаар, дэлхий даяар нийт 48,419,721 COVID-19-ын тохиолдол бүртгэгдсэн байна. Харамсалтай нь манай хамт олныг тус өвчин тойрч гарсангүй. Хэрхэн мэдсэн, ямар шинжилгээ өгсөн, одоо ямар байгаа талаар энэхүү тусгай дугаараас хүлээн авна уу.
Published 11/05/20
E-Mongolia, цахим засаглал, төрийн албаны талаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Батцэнгэлийн Болор-Эрдэнэтэй хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.
Published 11/02/20
АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болохтой холбогдуулан, нийт 3 мэтгэлцээн болж өндөрлөв. Төгсгөлийн мэтгэлцээн 10-р сарын 22-нд өрсөлдөж буй Дональд Трамп (Бүгд Найрамдах Нам), Жоү Байдэн (Ардчилсан Нам) хоёрын хооронд болж өнгөрлөө. Тус арга хэмжээ нийт зургаан хэсгээс бүрдэв: COVID-19, үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, цагаачлал, арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, цаг агаарын өөрчлөлт.
Published 10/30/20
АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болохтой холбогдуулан, нийт 4 мэтгэлцээн болох юм. Дэд ерөнхийлөгчдийн анхны ба цорын ганц мэтгэлцээн 10-р сарын 7-нд өрсөлдөж буй Майк Пэнс (Бүгд Найрамдах Нам), Камала Харрис (Ардчилсан Нам) хоёрын хооронд болж өнгөрөв. Тус арга хэмжээ нийт есөн хэсгээс бүрдэв: COVID-19, ерөнхийлөгчийн эрүүл мэнд, эдийн засаг, олон улсын харилцаа, дээд шүүх, арьс өнгөний ялгаварлан гадуурхалтаас үүссэн амгалан бус байдал, сонгуулийн бүрэн бүтэн байдал.
Published 10/09/20
АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болохтой холбогдуулан, нийт 4 мэтгэлцээн болох юм. Эхний мэтгэлцээн 9-р сарын 29-нд өрсөлдөж бүй Дональд Трамп (Бүгд Найрамдах Нам), Жоү Байдэн (Ардчилсан Нам) хоёрын хооронд болж өнгөрөв. Тус арга хэмжээ нийт зургаан хэсгээс бүрдэв: Трамп ба Байдэны өнгөрсөн түүх, Дээд шүүхийн томилгоо, COVID-19, эдийн засаг, арьс өнгөний ялгаварлан гадуурхалтаас үүссэн амгалан бус байдал, сонгуулийн бүрэн бүтэн байдал.
Published 10/02/20
Олон улсын цаг үеийн мэдээ мэдээлэл, улс төр, Беларусь улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, Лукашенко Тихановская хоёрын тэмцэл, ОХУ-ын сөрөг хүчин, Навальный-д амьд явах эрх, АНУ-ын дөхөж буй сонгууль, арьс өнгөний ялгаварлалтаас үүдсэн амгалан бус байдал г.м. зүйлүүдийн талаар хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.
Published 09/28/20
Үндэсний цахим аюулгүй байдал, цахим засаглал, олон улсын харилцаа, нүүр таних технологи, цаг үеийн мэдээллийн талаар эрх зүйч Лхагвасүрэнгийн Галбаатартай хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.
Published 08/29/20
Монгол Улсын Зэвсэгт хүчин, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, эмэгтэйчүүдийн оролцоо, олон улсын хамтын цэргийн ажиллагааны талаар Батлан Хамгаалахын Их Сургуулийн анхны эмэгтэй төгсөгч, Хурандаа Ганболдын Болортой хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.уу.
Published 08/07/20
Сонгуулийн үр дүн, шинэ засгийн газар, үе үеийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр, цар тахлаас үүдэлтэй гадаадад гацсан монголчуудын бодит байдлын талаар цахим сүлжээнд МК нэрээр танигдсан зочинтой хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.
Published 07/27/20
2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай 2020 оны сонгуулийн төгсгөлийн дугаарын зочноор 20-р тойрогт (Орхон аймаг) Монгол Ардын Намаас нэр дэвшиж байгаа Батнасангийн Оюунгэрэл бидний урилгыг хүлээн авч оролцлоо.
Published 06/22/20
2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 29-р тойрогт (Хан-Уул дүүрэг) бие даан нэр дэвшиж байгаа Төрболдын Бат-Оргил бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Яагаад бие дааж нэр дэвшихээр шийдсэн бэ? Таны үзэл бодол, итгэл үнэмшилтэй нийцэх зүйл өрсөлдөж буй 17 нам, эвслүүдэд байсангүй юу?...
Published 06/18/20
2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 20-р тойрогт (Орхон аймаг) Та Бидний Эвслээс нэр дэвшиж байгаа Сайнхүүгийн Ганбаатар бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Өнөөдрийн (20-р тойрог) Орхон аймагт тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэ гэвэл юуг дурдах вэ? Таны санал болгож...
Published 06/16/20
2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 19-р тойрогт (Дархан-Уул аймаг) Зөв Хүн Электорат Эвслээс нэр дэвшиж байгаа Артбазарын Галтбаяр бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Дархан-Уул аймгийн эдийн засаг - Монгол Улсын нийт эдийн засгийн үйл ажиллагааны хэдэн хувийг эзэлдэг вэ? Та Дархан-Уул...
Published 06/16/20
2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 29-р тойрогт (Хан-Уул дүүрэг) бие даан нэр дэвшиж байгаа Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Яагаад бие дааж нэр дэвшихээр шийдсэн бэ? Таны үзэл бодол, итгэл үнэмшилтэй нийцэх зүйл өрсөлдөж буй 17 нам, эвслүүдэд байсангүй юу?...
Published 06/11/20
77 Подкаст нь 2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 21-р тойрогт (Налайх, Багануур, Багахангай дүүрэг) Зөв Хүн Электорат Эвслээс нэр дэвшиж байгаа Бадралын Мөнхдөл бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Таны бодлоор, одоогийн эрх баригч намын хийсэн хамгийн зөв шийдэл юу байсан бэ? Хамгийн буруу...
Published 06/08/20
77 Подкаст нь 2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 24-р тойрогт (Сүхбаатар дүүрэг) Шинэ Эвслээс нэр дэвшиж байгаа Бямбын Мөнхжаргал бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Монгол Улсын Их Сургуульд Төрийн удирдлагын магистраа хамгаалж, ажлын туршлагын хувьд Батлан хамгаалахын сайдын Ажлын албаны дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр тус тус ажилласан юм байна. Энэхүү дугаар дээр...
Published 06/05/20
77 Подкаст нь 2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчдийг урин оролцуулахаар шийдсэн юм. Манай анхны зочноор 24-р тойрогт (Сүхбаатар дүүрэг) Ардчилсан Намаас нэр дэвшиж байгаа Сүхбаатарын Эрдэнэболд бидний урилгыг хүлээн авч оролцсон юм. 2018 оноос MARS-V төслийг санаачлан, удирдаж олон нийтэд танигдаад байгаа хуульч мэргэжилтэй ба энэхүү дугаар дээр дурдсан дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Өнөөдрийн Монгол...
Published 05/31/20
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал юу вэ? Шинэ эдийн засгийн дипломат ажиллагаа, гуравдагч хөршийн бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэх мэт чухал сэдвүүдээр АНУ-ын Сан Франциско их сургуулийн Ази, номхон далайн судлалын магистр, The Diplomat сэтгүүлийн нийтлэлч, гадаад харилцааны судлаач Л.Болортой ярилцлаа.
Published 05/29/20