Бие даагч ба Сонгууль | Ж.Эрхэмбаатар
Listen now
Description
2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 29-р тойрогт (Хан-Уул дүүрэг) бие даан нэр дэвшиж байгаа Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Яагаад бие дааж нэр дэвшихээр шийдсэн бэ? Таны үзэл бодол, итгэл үнэмшилтэй нийцэх зүйл өрсөлдөж буй 17 нам, эвслүүдэд байсангүй юу? Сонгогдсон тохиолдолд, бие даагч гишүүний бодит өөрчлөлт авчрах боломж, бололцоо хэр байна гэж дүгнэж байна?
More Episodes
Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригтой цаг үеийн мэдээлэл, COVID-19, гадаадад гацсан иргэд, олон улсын тусламж, төсвийн алдагдал, вакцинжуулалтын хуваарь г.м. чухал сэдвүүдээр ярилцлаа.
Published 02/01/21
Японы Васэда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант Болдсайхан 54 аяга кофе подкаст, Өглөө төслөөр олон нийтэд танигдсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн судалгаа, санал худалдан авалт ба бусад сэдвүүдээр өөрийн ололт, ажиглалтуудаа хуваалцав. Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын...
Published 01/31/21
Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан УИX-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцан Монгол Улсын засаглал, хүний эрх, гадаад харилцаа болон бусад чухал асуудлуудаар санал бодлоо солилцов.
Published 01/23/21