Дэд ерөнхийлөгчдийн мэтгэлцээн, АНУ-ын 2020 оны сонгууль | 2020.10.08
Listen now
Description
АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болохтой холбогдуулан, нийт 4 мэтгэлцээн болох юм. Дэд ерөнхийлөгчдийн анхны ба цорын ганц мэтгэлцээн 10-р сарын 7-нд өрсөлдөж буй Майк Пэнс (Бүгд Найрамдах Нам), Камала Харрис (Ардчилсан Нам) хоёрын хооронд болж өнгөрөв. Тус арга хэмжээ нийт есөн хэсгээс бүрдэв: COVID-19, ерөнхийлөгчийн эрүүл мэнд, эдийн засаг, олон улсын харилцаа, дээд шүүх, арьс өнгөний ялгаварлан гадуурхалтаас үүссэн амгалан бус байдал, сонгуулийн бүрэн бүтэн байдал.
More Episodes
Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригтой цаг үеийн мэдээлэл, COVID-19, гадаадад гацсан иргэд, олон улсын тусламж, төсвийн алдагдал, вакцинжуулалтын хуваарь г.м. чухал сэдвүүдээр ярилцлаа.
Published 02/01/21
Японы Васэда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант Болдсайхан 54 аяга кофе подкаст, Өглөө төслөөр олон нийтэд танигдсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн судалгаа, санал худалдан авалт ба бусад сэдвүүдээр өөрийн ололт, ажиглалтуудаа хуваалцав. Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын...
Published 01/31/21
Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан УИX-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцан Монгол Улсын засаглал, хүний эрх, гадаад харилцаа болон бусад чухал асуудлуудаар санал бодлоо солилцов.
Published 01/23/21