Шинэ Эргэлтийн Бодлого | Б.Мөнхжаргал
Listen now
Description
77 Подкаст нь 2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 24-р тойрогт (Сүхбаатар дүүрэг) Шинэ Эвслээс нэр дэвшиж байгаа Бямбын Мөнхжаргал бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Монгол Улсын Их Сургуульд Төрийн удирдлагын магистраа хамгаалж, ажлын туршлагын хувьд Батлан хамгаалахын сайдын Ажлын албаны дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр тус тус ажилласан юм байна. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Өнөөдрийн Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэ гэвэл юуг дурдах вэ? Хэрвээ сонгогдвол, 4 жилийн дараа гэхэд юу бүтээсэн байхыг хүсэж байна?
More Episodes
Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригтой цаг үеийн мэдээлэл, COVID-19, гадаадад гацсан иргэд, олон улсын тусламж, төсвийн алдагдал, вакцинжуулалтын хуваарь г.м. чухал сэдвүүдээр ярилцлаа.
Published 02/01/21
Японы Васэда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант Болдсайхан 54 аяга кофе подкаст, Өглөө төслөөр олон нийтэд танигдсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн судалгаа, санал худалдан авалт ба бусад сэдвүүдээр өөрийн ололт, ажиглалтуудаа хуваалцав. Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын...
Published 01/31/21
Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан УИX-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцан Монгол Улсын засаглал, хүний эрх, гадаад харилцаа болон бусад чухал асуудлуудаар санал бодлоо солилцов.
Published 01/23/21