Episodes
Энэ удаагийн зочин уншигчаар Positive Mongolians онлайн төслийн санаачлагчид Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар уригдан оролцож хосуудын жор дээр үндэслэн өөрийн аз жаргалтай хийгээд нулимстай бодит дурсамж дээрээ тулгуурлан бичсэн Э.Дөлгөөний анхны зохиол болох "Хосын жор" номын тухай чөлөөт ярилцлагыг хүлээн авч сонсоно уу. 🖥TV: TV6/ Univision 25, Skymedia 46/ Пүрэв гараг 20:30, Баасан гараг 12:30 📖Youtube: Alpha Books Podcast 📖Facebook: Alpha Books Podcast 📖 Facebook: Alpha Store...
Published 02/14/20
Энэ удаагийн зочин уншигчаар Харвардын бизнесийн удирдлагын магистр (MBA) О.Батнайрамдал оролцож нойрсохуйн шинжлэх ухааны эрдэмтэн Мэттью Уолкерын бичсэн унтах нь бидний бие махбод болон тархинд хэрхэн нөлөө үзүүлдэг тухай “Why We Sleep” буюу "Бид яагаад унтдаг вэ" номын тухай дүрэмгүй, хачиргүй, чөлөөтэй ярилцах болно.🎧🎧🎧 "Аливаа номыг бусадтай хуваалцахаас нааш тэрхүү номыг уншсанд бүү тооц" Donalyn Miller. Дэмжин ажиллагч: 📒 " Альфа Азиа" ХХК 📒 "Ногоон Стандарт"ХХК 📒 University of...
Published 01/30/20
Энэ удаагийн зочин уншигчаар Монгол телевизийн хөтлөгч, редактор У.Эрхбаяр оролцож #Нобелийн шагналт #Альбер_Камюгийн зохиол болох утга учиргүй аллага үйлдсэнийхээ төлөө цаазлуулахаар болсон нэгэн эр, шийтгүүлэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй сонирхолтой сэдвийг хөндөх "Хөндлөнгийн хүн" туужийн тухай дүрэмгүй, хачиргүй, чөлөөтэй ярилцах болно.🎧🎧🎧 "Аливаа номыг бусадтай хуваалцахаас нааш тэрхүү номыг уншсанд бүү тооц" Donalyn Miller. Дэмжин ажиллагч: 📒 " Альфа Азиа" ХХК 📒...
Published 01/12/20
🎙🎙🎙Энэ удаагийн зочин уншигчаар Мангир брэндийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч, дуучин М.Нарантуяа оролцож Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяагийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн “Зууны дуу хоолой, би Сараа” номын тухай дүрэмгүй, хачиргүй, чөлөөтэй ярилцах болно.🎧🎧🎧 "Аливаа номыг бусадтай хуваалцахаас нааш тэрхүү номыг уншсанд бүү тооц" Donalyn Miller. Дэмжин ажиллагч: 📒 " Альфа Азиа" ХХК 📒 "Ногоон Стандарт"ХХК 📒 University of Oxford-Бүгдийг...
Published 12/25/19
Энэ удаагийн зочин уншигчаар Хүний их эмч, "Дэлхий мисс 2019" уралдаанд Монгол улсаас оролцогч М.Цэвэлмаа оролцож урьд өмнө хэзээ ч олж хараагүй хосгүй сайхан эрдэнэсийг олж авах мөрөөдөлдөө хөтлөгдөн алс холын аялалд гарахдаа хүн аливаа зүйлийг хүсэх юм бол орчлон ертөнц тэр чигээрээ тусалдаг гэдгийг ойлгож авах Сантьягогийн аялалаар өрнөх Дэлхийн сонгодог уран зохиол "Алхимич" туужийн тухай дүрэмгүй, хачиргүй, чөлөөтэй ярилцах болно.🎧🎧🎧 Мөн та бүхэн Монгол улсаа төлөөлөн Дэлхийн мисс 2019...
Published 12/11/19
Энэ удаагийн зочин уншигчаар "Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч Г.Төмөрзаяа оролцож Америкийн орчин үеийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэг, Пулицерийн шагналт, дэлхий дахинаа 40 сая гаруй хувь борлогдоод буй, хүүхэд насны дотоод сэтгэлийн хямралыг өгүүлсэн, энэрэнгүй, сэтгэл хөдлөм, хурц өгүүлэмжтэй "Гургалдайг хөнөөхүй" романы тухай дүрэмгүй, хачиргүй, чөлөөтэй ярилцах болно. "Аливаа номыг бусадтай хуваалцахаас нааш...
Published 12/05/19
Энэ удаагийн зочин уншигчаар "Mrs World 2019" тэмцээний шилдэг 6 оролцогчийн нэг, "Эхийн алдар" 2 дугаар одонт, 4 хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг оролцож хатуу чанга эмэгтэй, Иелийн их сургуулийн багш Эми Чуагийн хүүхэд хүмүүжлийн бодит түүхээс улбаатай "Бар ээж" хэмээх номоор дүрэмгүй, хачиргүй, чөлөөтэй ярилцах болно. "Аливаа номыг бусадтай хуваалцахаас нааш тэрхүү номыг уншсанд бүү тооц" Donalyn Miller.
Published 11/24/19
🎧🎧📕📕 Та бидэнтэй хамт уртаас урт замын түгжрэлд зогсохдоо, нийтийн тээврээр зорчиж байхдаа, хэн нэгэнтэй болзсон цагаа хүлээн суухдаа, гэрээ цэвэрлэж байхдаа, ээж нар маань хүүхдээ унтуулж байхдаа магад өөртөө нээх сайхан цаг гаргаад хөөстэй ванн дотор хэвтэхдээ доорх сувгууд дээрх бидний ярилцлагыг тавиад гайхамшигтай номын ертөнцөөр аялаарай хэмээн урьж байна. 🎧
Published 11/07/19