#872 Гогийн түрэмгийллийн үр дүн| Езекиел 39
Listen now
Description
Хожим нь Израиль рүү түрэмгийлэх Хойд зүгийн Магог улсыг Бурхан шүүж тэднийг устгах болно гэдгийг Езекиел эш үзүүлсэн байна. Бурхан гэм нүглийг шийтгэлгүй орхидоггүй. Бурхан Өөрийнхөө ард түмний үйлдсэн гэм нүглийг ч Бурханд итгэдэггүй хүмүүсийн үйлдсэн гэм нүглийг ч шийтгэлгүй орхидоггүй. Бурхан Израилийг ч бас шударгаар хатуугаар шүүсэн. Итгэгч бид Христэд итгэх итгэлээр мөнхийн шийтгэлээс аврагдсан ч бид үргэлж гэм нүгэл үйлдэг учраас Бурханаас эмээж, өдөр бүр гэмээ гэмшиж амьдрах учиртай. Хожим нь Бурхан энэ дэлхийн бузар муу бүхнийг нэг мөсөн шүүх болно. Тэр цагт Бурханы шүүлт бүхэн нь зөвт байх болно. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message
More Episodes
Езекиел номын төгсгөлийн хэсэгт 1000 жилийн хаанчлалын үед энэ дэлхий дээр буюу Израильд байх Эзэний сүм болон Эзэний хотын тухай өгүүлсэн байна. Тэнд Израильчууд Эзэний ивээлээр дүүрэн амьдарч, Эзэний тэдний төлөө хийсэн бүхнийг дурсан санаж тахил өргөж, Эзэнийг алдаршуулан амьдрах болно....
Published 04/01/24
Хожим хойд зүгээс Магог улс буюу түүний ноён Гог Израильчуудыг эзлэн түрэмгийлэхээр довтлох болно гэдгийг Езекиелээр дамжуулан Бурхан урьдаас хэлсэн байна. Хэдий тийм боловч Бурхан Израилийг өмгөөлж тэднийг дарах болно. Бурхан бол ямар ч үед Өөрийнхөө хүмүүсий өмгөөлдөг гэдгийг итгэгчид бид санаж...
Published 03/27/24