Episodes
Езекиел номын төгсгөлийн хэсэгт 1000 жилийн хаанчлалын үед энэ дэлхий дээр буюу Израильд байх Эзэний сүм болон Эзэний хотын тухай өгүүлсэн байна. Тэнд Израильчууд Эзэний ивээлээр дүүрэн амьдарч, Эзэний тэдний төлөө хийсэн бүхнийг дурсан санаж тахил өргөж, Эзэнийг алдаршуулан амьдрах болно. Харин итгэгч бидний хувьд 1000 жилийн хаанчлалаас өмнө дээш өргөгдсөн байх учраас газар дэлхий дээрх 1000 жилийн хаанчлалын үеэр мөнхийн улсад буй Шинэ Иерусалимд байх болно. Тэнд сүм гэж байхгүй Есүс...
Published 04/01/24
Хожим нь Израиль рүү түрэмгийлэх Хойд зүгийн Магог улсыг Бурхан шүүж тэднийг устгах болно гэдгийг Езекиел эш үзүүлсэн байна. Бурхан гэм нүглийг шийтгэлгүй орхидоггүй. Бурхан Өөрийнхөө ард түмний үйлдсэн гэм нүглийг ч Бурханд итгэдэггүй хүмүүсийн үйлдсэн гэм нүглийг ч шийтгэлгүй орхидоггүй. Бурхан Израилийг ч бас шударгаар хатуугаар шүүсэн. Итгэгч бид Христэд итгэх итгэлээр мөнхийн шийтгэлээс аврагдсан ч бид үргэлж гэм нүгэл үйлдэг учраас Бурханаас эмээж, өдөр бүр гэмээ гэмшиж амьдрах...
Published 03/29/24
Хожим хойд зүгээс Магог улс буюу түүний ноён Гог Израильчуудыг эзлэн түрэмгийлэхээр довтлох болно гэдгийг Езекиелээр дамжуулан Бурхан урьдаас хэлсэн байна. Хэдий тийм боловч Бурхан Израилийг өмгөөлж тэднийг дарах болно. Бурхан бол ямар ч үед Өөрийнхөө хүмүүсий өмгөөлдөг гэдгийг итгэгчид бид санаж урам зоригтой амьдрах ёстой. Харин хожим болох энэ үйл явдлаар Их зовлонгийн үеийн түр зуурын амар тайван байдал дуусч дэлхий дээр аймшигт шийтгэлүүд ар араасаа буух болно гэж Библи хэлдэг. ---...
Published 03/27/24
Езекиелийн үзсэн үзэгдэлд хөндийгөөр дүүрэн хувхай яс байсан шиг Бурхан Израильчуудыг үндэстнүүдийн дунд тараан хаясан байсан. Гэхдээ Езекиел Бурханы үгээр ярих үед тэр яснууд амь орсон шиг Бурхан ч бас Израиль үндэстнийг амилуулан босгох болно гэдгийг тунхагласан байна. Бурханы үг сүнсээрээ үхсэн нэгнийг амьдруулах хүч чадалтай. Итгэгч бидний амьдралыг ч амьд, эрч хүчтэй болгох хүч чадалтай. Тэр хүчтэй үгнээс итгэгчид бид зуурч амьдрах ёстой. --- Send in a voice message:...
Published 03/25/24
Едомчууд Бурханы ард түмэн болох Израильчуудын сүйрэлд баярлаж байсан ч тэдний гэм нүглийнх нь улмаас Бурхан тэдний дээр ч бас сүйрлийг авчирсан. Өнөөдөр энэ дэлхий дээр Бурханы ард түмнийг хавчин гадуурхагч хүмүүс олон байдаг ч цаг нь ирэхэд Бурхан тэднийг шударгаар шүүх болно. Есүс Христ дахин ирэх үед Бурхан бүх хүмүүсийг шүүх болно. Тэр цагийг хүртэл итгэгчид бид итгэлээрээ бат зогсож, Бурханы үгээс зуурч амьдах учиртай. --- Send in a voice message:...
Published 03/22/24
Израильчуудын гэм нүглийг сануулж сэрэмжлүүлэх жинхэнэ хоньчин биш харин тэдний гэм нүглийг өөгшүүлэх хуурамч хоньчид байсан учраас Израильчууд гэм нүглээсээ эргэлгүй явсаар Бурханы шийтгэлийг хүртсэн. Өнөөдөр итгэгч бидэнд ч бас Бурханы үгийг үнэнээр дамжуулдаг, Бурханы өмнөөс бидэнд сэрэмжлүүлэн сануулдаг жинхэнэ хоньчид, пастор ахлагч нар хэрэгтэй. Бидний төгс Хоньчин болох Есүс Христийг дахин ирэх хүртэл бид энэ л итгэлээрээ бат зогсохын төлөө хичээж амьдрах хэрэгтэй.   --- Send in...
Published 03/20/24
Бурхан Израилийг гэм нүглийнх нь улмаас хатуу шийтгэсэн боловч тэднийг бүрмөсөн орхихгүй харин дахин сэргээх болно гэж амласан. Үүний нэгэн адил Бурхан Өөрийнхөө ард түмэн болсон биднийг ч бас хэзээ орхидоггүй. Дэлхий даяар маш олон хүмүүс Бурханыг үгүйсгэж байсан ч бид итгэлээрээ бат зогсож, Эзэнтэйгээ уулзах өдрийг хүртэл Бурханаас зууран амьдрах учиртай.     --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message
Published 03/18/24
Египет улс болон Фараон хэдийгээр агуу сүр жавхлантай байсан ч Бурхан тэднийг гэм нүглийнх нь улмаас шүүж тэр цагаас хойш Египет одоог хүртэл анхны үе шигээ дэлхийд тэргүүлэх улс болж чадаагүй. Энэ түүхээс бид сургамж авч Бурханы өмнө дуулгавартай даруу байхыг хичээх ёстой. Бурхан энэ дэлхийг ч бас цаг нь ирэхэд шударгаар шүүж, гэм буруутныг шийтгэх болно. Харин тэр цаг хүртэл бид итгэлээрээ бат зогсож, Бурханд дуулгавартай амьдрах учиртай. --- Send in a voice message:...
Published 03/15/24
Египет хэдийгээр хүчирхэг гүрэн байсан боловч тэдний үй олон хиймэл шүтээнүүд болон аймшигтай гэм нүглүүдийнх нь улмаас Бурхан тэднийг шүүсэн байна. Бурхан гэм нүглийг шийтгэлгүй орхидоггүй. Түүний шүүлт гарцаагүй. Итгэгчид бид энэ үнэнийг санахдаа өөрсдийнхөө гэм нүглүүдээс эргэн гэмшиж, Бурханы үгээс зуурч амьдрах хэрэгтэй. Учир нь Египетийн дээр шүүлтийг тунхагласан Бурханы үг бүрэн биелэлээ олсон шиг бидэнд өгсөн Түүний амлалтууд ч бас гарцаагүй биелэлээ олох болно.    --- Send in a...
Published 03/13/24
Тир хэдийгээр агуу цэцэглэн хөгжиж байсан хот байсан боловч Бурханы эсрэг гэм нүглээр дүүрэн байсныхаа төлөө Бурханаар шийтгэгдсэн. Бурхан Тир Сидон хэмээх хоёр ихэр хотын Тирийг нь бүрмөсөн сүйрнэ гэж айлдсан ч Сидоныг үлдэх болно гэж айлдсанчлан өнөөдөр Тир хот устаж, Сидон хот үлдсэн байна. Энэ бүхэн нь Бурханы өмнө гэм нүгэл шийтгэлгүй үлдэхгүй гэдгийг батлаад зогсохгүй Бурханы үг гарцаагүй биелэх болно гэсэн баталгаа болж байна. Эсрэгээрээ Бурхан Израильчуудын гэм нүглийг шийтгэсэн ч...
Published 03/11/24
Бурхан Езекиелээр дамжуулаад зөвхөн дуулгаваргүй Израилийн эсрэг төдийгүй түүний эргэн тойронд байсан үндэстнүүдийн эсрэг шүүлтийг тунхагласан. Бурхан гэм нүглийг, хорон мууг шийтгэлгүй өнгөрөөхгүй. Нэгэн цаг үед зэрэг эш үзүүлж байсан Иеремиа Езекиел 2 бол Бурханы зүрх сэтгэлийн цогц илэрхийлэл юм. Бурхан нэг талаасаа дуулгаваргүй хүмүүсийг шүүхдээ Иеремиа мэт уйлан гашуудаж  байдаг боловч нөгөө талаасаа Езекиел мэт хатуу чанд байдаг. Тиймээс итгэгчид бид Бурханы өмнө дуулгавартай даруу байж...
Published 03/08/24
Израильчууд уг нь Бурханы алдрын төлөө бүтээгдсэн байсан боловч Бурханыхаа эсрэг тэрсэлснээрээ өөрсдийнхөө дээр Бурханы аймшигтай шүүлтийг дуудсан. Тэд өөрсдийгөө Бурханы ард түмэн учраас яаж ч амьдарсан болно гэж эндүүрсэн. Өнөөдөр итгэгч бид нар ч бас тэгж эндүүрэлгүйгээр Бурханы өмнө өөрсдийнхөө амьдралыг үргэлж шалгаж, Бурханы өмнө тааламжгүй зүйлсийг амьдралаасаа зайлуулж байх ёстой. Эс тэгвэл бид авралаа алдахгүй ч шагналаа, итгэлийн амьдрал дахь гэрчлэлээ алдах болно. --- Send in a...
Published 03/06/24
Израильчууд хуурамч эш үзүүлэгчдийн үгэнд итгэж өөрсдийнхөө хорон муу замуудаас эргэхийг хүсээгүй учраас Бурхан тэдний дээр шийтгэлээ буулгасан. Итгэгчид бид Бурханы үнэнд анхаарлаах андуулж элдэв худал хуурмаг мэдээнд автахгүй байх нь чухал юм. Иерусалимын тэр бүх гэм нүглийн төлөө тэрхүү сүнслэг цоорхойд зогсон хэрмийг барих хүн олдоогүй учраас Бурхан тэднийг шүүсэн. Харин Есүс Христ хүмүүс болон Бурханы хооронд үүссэн байсан ан цав, тэрхүү цоорхойд зогсон эвлэрүүллийг үйлдсэн учраас бид...
Published 03/04/24
Бурхан хэдийгээр гэм нүглийнх нь улмаас Израилийг хатуу шийтгэсэн боловч эцсийн мөч хүртэл тэднийг Өөр лүү нь эргэхийг хүлээсээр байсан. Бурхан хэдийгээр гэм нүглийг шийтгэлгүй орхидоггүй боловч мөн уурлахдаа удаан, биднийг үргэлж уучилж хүлээж авахад бэлэн байдаг Нэгэн. Бурхан Израильчуудыг шүүж шийтгэх үедээ баярлаагүй харин тэдний өмнөөс харуусан гашуудаж байсан. Бурхан хэнийг ч сүйрээсэй, үхэлд хүрээсэй гэж хүсдэггүй. Бурхан Израильчуудыг шүүсэн боловч тэднийг дахин сэргээх болно гэдгээ...
Published 03/01/24
Израильчууд дайснаасаа аврагдахын тулд Бурханд найдах биш Египетэд найдаж байснаасаа болоод сүйрсэн. Үүний нэгэн адил бид ч бас зовлон бэрхшээл дунд хэн нэгэн хүнд биш Бурханд итгэж найдах нь чухал юм. Гэмийн төлөөс нь үхэл юм. Бид бүгд гэм нүглийнхээ төлөө үхэх ёстой байсан боловч Есүс Христийн цусаар дамжуулан авралыг авсан. Бид итгэлийн амьдралдаа өдөр бүр Бурханаас зуурч, Бурханы хүслийн дагуу амьдрахыг хичээх учиртай. Учир нь хүмүүс бид өөрсдийнхөө үйлсийн дагуу шүүгдэх тэр цаг бий....
Published 02/28/24
Итгэгчид бид гаднаа шашинлаг дүртэй боловч зүрхэндээ гэм нүгэл, хиймэл шүтээнүүдийг хайрладаг 2 нүүртэй байдлаас болгоомжлох ёстой. Итгэгч бидний хувьд Ариун Сүнсний үр жимсээр дүүрэн амьдрах учиртай. Энэ бол бидний гол зорилго юм. Бурхан биднийг гологдож хаягдсан хүүхэд мэт гэм нүгэлтэйгээ хутгалдан байхад үрчлэн авч, Өөрийнхөө хүүхдүүд болгоод бидний гэм нүглийг цагаатгаж, бидэнд зөвтгөлийг өгсөн. Бид энэ л итгэлээрээ тууштай бөгөөд зоригтой амьдрах ёстой. --- Send in a voice message:...
Published 02/26/24
Израильчууд Бурханаасаа холдсоноос болоод Бурханы шийтгэлийг хүлээж авсан энэ гашуун түүхээс бид сургамж авч Эзэн Бурханаасаа зуурч, Бурханыхаа хүслийн дагуу амьдрах учиртай юм. Хуурамч эш үзүүлэгчид Израильчуудыг төөрөгдүүлж байсан шиг одоо ч гаж буруу урсгалууд хүмүүсийг төөрөгдүүлж тэдний амийг авласаар байна. Гэхдээ тэд шийтгэлгүй өнгөрөхгүй. Итгэгч бид бүгд гаж буруу урсгалын эсрэг тууштай зогсох ёстой. --- Send in a voice message:...
Published 02/23/24
Израильчууд өөрсдийнх нь дээр буусан шийтгэлийн улмаас Бурхан руугаа эргэхийн оронд хиймэл шүтээн рүү хандаж байсан учраас тэд илүү хүнд шийтгэлийг хүртэх ёстой болсон. Итгэгч бид ч бас өөрсдийн амьдралд тохиолдож буй асуудлын улмаас Бурханаасаа холдох биш харин Бурхан руугаа улам илүү ойртох учиртай юм. Бурхан зовлон бэрхшээл, бузар муугийн дунд ч Өөрт нь үнэнчээр үлдсэн үлдэгсдийг авран хамгаалж сэргээн босгодог.   --- Send in a voice message:...
Published 02/21/24
Израильчууд өөрсдийнх нь дээр ирсэн зовлон бэрхшээлийн улмаас Бурхан руугаа эргэхийн оронд тэд хиймэл шүтээнүүд рүү эргэснээрээ өөрсдийнх нь дээр буух шүүлтийг гарцаагүй болгосон. Израильчууд өөрсдөө Бурханыг орхисон учраас Бурханы алдар тэдний орхисон Итгэгч бид ч бас үүнээс сургамж авч итгэлийн амьдралдаа тууштай байж, аливаа зовлон бэрхшээлийн дунд Бурханаасаа холдох биш харин Бурхандаа улам илүү ойртох учиртай. Бид итгэмжтэй үлдэгсэд мэт тууштай байх үед Бурхан биднийг аюул заналаас авран...
Published 02/19/24
Израильчууд Бурханаасаа холдож, хиймэл шүтээнүүдтэй холбогдон, алт мөнгөн эд баялагт найдаж байснаасаа болоод Бурханы шүүлтийг амссан. Израильчууд өөрсдийгөө Бурханы ард түмэн гэж байсан ч тэдний амьдрал харь үндэстнүүдийнхээс ч дор байсан. Үүний нэгэн адил итгэгч бид 2 нүүртэй амьдралаас зайлсхийх ёстой. Энэ дэлхийн хүмүүсийн хүсэж тэмүүлдэг тэр зүйлс Бурханы шийтгэл буух цагт тэднийг аварч чадахгүй гэдгийг бид ойлгож Бурханы хүслийн дагуу амьдрах нь чухал. --- Send in a voice...
Published 02/16/24
Бурхан бол ариун Бурхан бөгөөд шударга Шүүгч юм. Тиймээс ямар ч гэм нүглийг Тэр шийтгэлгүй орхихгүй. Тиймээс бид Бурханы шүүлт эргэлт буцалтгүйгээр буухаас өмнө Бурхан уруу эргэж, эргэн тойрондоо байгаа ёс бус амьралаар амьдарч байгаа хүмүүст анхааруулан сануулах учиртай. Бурхан Өөрт нь итгэмжтэйгээр үлдэгсдийг Өөрөө авран хамгаалдаг.   --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message
Published 02/14/24
Израильчууд хуурамч эш үзүүлэгчдийн үгэнд автаж Бурханы үгийг үл тоож байснаасаа болоод Бурханы сэрэмжлүүлэг анхааруулгыг үл тоон аймшигтай шийтгэлийг амссан. Өнөөдөр итгэгч бид Бурханы үгийг үл тоож, Бурханы үгийг үл хайхран амьдарч байгаа нь бидэнд байгаа маш том алдаа дутагдал юм. Бид Иерусалимын сүйрэл болон Израильчуудын дээр буусан шийтгэлээс сургамж авч Бурханы өмнө өөрсдийгөө даруу болгон амьдрах учиртай. --- Send in a voice message:...
Published 02/12/24
Бурхан Өөрөө биднийг ямар нэгэн үйлчлэл, ажилд дуудсан бол тэрхүү ажлыг гүйцэтгэх хүчийг Бурхан Өөрөө бидэнд өгдөг. Тиймээс бид Бурханы алдрын төлөө ямар нэгэн онцгой үйлчлэлийг хийхээсээ өмнө тэрхүү үйлчлэлд үнэхээр дуудагдсан эсэхээ мэдэх нь хамгийн чухал юм.  Бурхан Езекиелийг Израилийн сүнслэг харуулаар томилсон шиг пастор ахлагч нар ч бас чуулганыхаа сүнслэг харуулууд байдаг. Тэд чуулганыг сүнслэг аюулаас сэрэмжлүүлж сонор сэрэмжтэйгээр үйлчилдэг байх учиртай.   --- Send in a voice...
Published 02/09/24
Бурханы суу алдар нь хэмжээлшгүй агуу бөгөөд Бурхан Өөрөө гайхамшигтай ариун учраас бид Бурханы оршихуйн өмнө өөрсдийгөө даруу болгох хэрэгтэй. Бид гэм нүглийнхээ улмаас Бурханы оршихуйд зогсох боломжгүй байсан боловч Есүс Христийн урсгасан цусны гавъяагаар бид Бурханы оршихуйд зогсох боломжтой болсон.    --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/itgelradio/message
Published 02/07/24