Episode #34. Nechung Oracle Ven. Thupten Ngodrup
Listen now
Description
''Төвөдөөр жишээлэх юм бол дээд Далай лам нар нь бүхнийг болгоогч билгийн мэлмийтэй билээ.  Гэсэн хэдий ч чойжинг урин залж харилцаж зөвшилдөг. Түүнтэй адилхан Халх Жавзундамба нар ч эгэлийн санаанд багташгүй дээдсүүд юм. Тэд бас л дэргэдээ чойжин буулгаж л байж.  Ерөнхийдээ аливаа ажил үйлсэд ‘’амирлангуй замаар бүтээх үйл”, “хатуу ширүүн арга замаар бүтээх үйл “ гэж хоёр байна. Амирлангуй замаар бүтээх үйлсийг жишээ нь монголд бол Халх Жавзүндамба нар бүтээх , төвөд бол Дээрхийн Гэгээн Далай багш тэр талын үйлсэд  бие сэтгэлээ зориулдаг юм. Чойжон бол догшин бурхад юм. Хүчлэн бүтээх үйлсийг чойжин гүйцэтгэх нь түүний үүрэг юм. Хүний санаа бодол, үйл карма олон янз байх тул олны тусыг бүтээхэд зөөлөн араар бүтээх ажил үйлс ч байх хүчлэн бүтээх арга зам ч байх тул чойжин нь догшин сахиусны талаас амьтны тусын тулд хатуу үйлийг бүтээхэд зориулагдана гэж хэлж болно. Тиймээс  Дээдэс богд нар аль ч үйлийг бүтээж байгаа ч  ,  нийт хүмүүсийн сэтгэл болон  сүсгийн бодит нөхцөл байдалд зохицуулан “сахиус буулгах”,  “эш зарлигийг сонсгох”, нөгөөтэйгүүр урьдын уламжлал ёс зэргийг таалалдаа болгоосных гэж бодож байна ''. Дээрхийн Гэгээн XIY Далай багшийн чойжин Түвдэн-Ойдүв. 
More Episodes
Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэхийн студид зочлов.   Ертөнцийн хууль, хөгжим, шашин, шүтлэг, нийгэм, бурхад, ирээдүй хүүхдүүдийн талаарх түүний өргөн хүрээтэй, хурц бас хөгжилтэй асуултуудад  хариулан харилцан ярилцав.  Үзэгч таны мэдлэгт дусал болох болтугай хэмээжихүй.  Олонд...
Published 11/17/23
Published 11/17/23
"Ямарч хүн болов жаргая хэмээн боддог. Энэ бол сайн сэтгэл, би зовох хэрэгтэй гэж хэн ч бодохгүй. Харин өөрийн жаргах жаргалыг бусдын зовлон дээр үүрүүлж болохгүй. Өөрийн хүссэн жаргалыг бусдын зовлонгоор даалгаж болохгүй гэсэн багшийн сургаалийг даган би мах иддэггүй юм".  "Энэрэл нигүүсэл оюун...
Published 09/04/22