Episodes
УДБЭТ-н уран сайхны удирдагч, ерөнхий концертмейстер, МУК-ын Хүндэт Профессор, Цөөхүүл хөгжмийн нэгдэлийн багш, МУГЖ, Баттөмөрийн Солонго уригдан оролцож Театрын соёл, Концертмейстрийн урлагийн талаар ярилцлаа.
Published 04/11/21
Published 04/11/21
Энэ удаагийн дугаарт Балетын 🩰 урлагийн төлөөл болж, анхны хүндэт зочиноор дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж, өөрийн  дээд зэргийн ур чадвар, уран техникээрээ домогт балетчин болтлоо алдаршсан уран бүтээлч Удвалын Бат-Эрдэнэ АНУ-ын “New York” хотоос уригдан оролцож, олон сонирхолтой сэдвийн хүрээнд илэн далангүй яриаг өрнүүллээ.
Published 01/28/21
2021 оны хамгийн анхны зочноор АНУ-ын Вашингтон Д.С хотоос Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэх уригдан оролцож хөгжмийн зохиомжийн урлаг, хөгжмийн зохиолчийн дотоод ертөнц, мөн өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай ярилцсан сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 
Published 01/07/21
МУГЖ,Монгол улсын соёлын элч  Энхбатын Амартүвшин уригдан оролцож   1. Дуулаачийн урлагийн талаар дэлгэрэнгүй   2. Монголын дуурийн дуулаачдийн школа буюу (сургалтын дэгийн онцлог)  3. Гадны  театруудад дуулах мөн ажиллах гэрээ контрактын тухайд? Хэрхэн үүд хаалгыг нээж,гарц гаргах боломжтой мөн дэлхийн томоохон театруудын стандарт,дүрийн сонгон шалгаруулалт,тавигдах шаардлагуудын талаар?    4. Хөрөнгө оруулалт, санхүүжилт,  ивээн тэтгэлэг, гадны улс орны театруудын хувьд хэрхэн явдаг...
Published 12/03/20
Энэ удаагийн дугаарт АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа Хийлч 🎻 Т.Гэрэлтуяа, АНУ-ын Нью-Йорк муж,Кингстон хотод суралцаж,ажиллаж байгаа Эрдүү хийлч (Альт) (Viola)🎻Э.Батмягмар нар   1.АНУ-д суралцаж цаашлаад мэргэжлээрээ ажиллах нөхцөл боломжийн талаар 2.Оркестрийн хөгжимчин гэж хэн болох? Тэдгээрт тавигдах шаардлага,шалгууруудын талаар (Мөн гадаад оркеструудын цалин хөлсний талаар дэлгэрэнгүй) 3.Хөгжимчдийн бие физиологийн онцлог,буруу дадал зуршилыг засах дасгал, заслуудын арга...
Published 11/26/20
МУК-ын МТХТэнхимийн багш,Цөөхүүл хөгжмийн нэгдэлийн эрхлэгч,төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа, МУК-ын МТХТэнхимийн багш төгөлдөр хуурч С.Одгэрэл нар 1.Европ болон Монголын сонгодог хөгжмийн сургалтын ялгаа ба онцлог  2. Манай сургалтын системд хийгдэж болох өөрчлөлтүүд  3. Уран бүтээлч,багш гэх 2 чухал мэргэжлийг хэрхэн Монголд хослуулж ажиллах мөн хүндрэл бэрхшээлтэй талуудаас 4. Мэргэжлийн төгөлдөр хуурч гэж чухам хэн болох? Яг ямар хүнийг мэргэжлийн төгөлдөр хуурч гэх вэ? 5. Монголын нөхцөлд...
Published 11/12/20
Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн удирдаач Б.Лхагвасүрэн, Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн төгөлдөр хуурын багш Б.Оюунгэрэл нар оролцож  1. Монгол болон урд хөршийн сургалтын систем болон урлаг соёлын бодлогын ялгаа, мөн харьцуулалт 2. Сонгодог урлагийн шилдэг боловсон хүчингүүд яагаад эх орондоо ажиллаж,амьдрахгүй байгаа талаар 3. Уран бүтээлчид бүтээл туурвиж, уран бүтээлч хэвээр үлдэхэд бидэнд нэн тэргүүнд юу шаардлагатай байгаа талаар 4. Борооны дараах мөөг шиг олширсон...
Published 10/29/20
Хятадын Кунминг хотын Олон улсын Филармонийн гоцлол хөгжимчин, валторнист Түвдэндоржийн Хуяг, УДБЭТеатрын гоцлол хөгжимчин, МУК-ын багш Тромбонист Даваадоржийн Анхбаяр нар оролцож сонирхолтой яриаг өрнүүллээ. 1. Үлээвэр хөгжимчдийн онцлог 2. Гадаад болон Монголын оркестрийн ялгаатай талууд,тэнд ажиллахын давуу тал болон хүндрэлтэй зүйлс 3. Хөгжимчин гэж чухам хэн болох? Зөвхөн давталтаас гадна  өөр юу юугаар өөрийгөө хөгжүүлэх вэ?  3. Энэ мэргэжлээрээ суралцаж байгаа оюутан сурагч нарт...
Published 10/23/20
МУК-ын багш Дашхүүгийн Галбадрах /Хийлч/, МУК-ын багш Даваахүүгийн Амармэнд /Морин Хийлч/ нартай, 1. Мэргэжлийн хөгжмийн сургуульд суралцаж байгаа оюутан сурагч нарт чиглэсэн сэдвүүд 2. Өнөөгийн Монголын сонгодог урлагийн хөгжил,Мэргэжлийн урлагийн байгууллагуудын одоогийн нөхцөл байдал,соёл урлагийн салбар дахь төрийн бодлого зохицуулалт 3. Сонгодог урлаг сонирхогч хэн бүхэнд зориулсан үндсэн 3 сэдвийн хүрээнд чөлөөтэй санал бодлоо хуваалцлаа.
Published 10/15/20