Episodes
Интернэт, ухаалаг төхөөрөмжүүд бидэнд маш олон боломжуудыг олгож байна. Үүний нэг бол яах аргагүй гэрээсээ гаралгүйгээр хүссэн бараагаа ОНЛАЙНААР захиалан авах билээ. Гэвч технологийн бараа буюу компьютер, камер, принтер гэх мэт бараа бүтээгдэхүүнийг бид ОНЛАЙНаар авахад хүндрэл учирдаг. Тэгвэл бид энэ удаагийн дугаараар технологийн барааг ОНЛАЙНаар авахдаа юуг анхаарах, хаанаас авах ёстой талаар IT Guy Сайнаатай ярилцлаа.
Published 06/08/20
Дижитал шилжилт хийхийн тулд байгууллага хамгийн түрүүнд мэдээллийн технологийн дэд бүцтээ бий болгох, сайжруулах шаардлагатай билээ. Тэр дундаа сүлжээний дэд бүтцийн төхөөрөмж шийдэл маш чухал юм. Энэ удаагийн дугаараар бид сүлжээний дэд бүтцийн Cisco брэндийн шийдэл болон технологиудын талаар болон байгууллагуудад өгөх зөвлөмжийг ярилцлаа.
Published 06/08/20
Байгууллага үйл ажиллагааны хурдаа нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах, цаашлаад "Дижитал Шилжилт"-д бэлтгэх зорилгоор ERP системийг ашигладаг. Гэвч зарим байгууллагуудын хувьд бүрэн дүүрэн боломжийг нь ашиглаж чаддаггүй, бас мэддэггүй. Тэгвэл энэ удаагийн дугаараар бид ERP системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэх зорилгоор "Дижитал Воркс ХХК"-н Бизнес хариуцсан захирал А. Ганбаатартай ярилцлаа.
Published 06/08/20
Технологийн хөгжлийн ачаар бид маш олон зүйлийг хялбар хийх боломж бүрдсэн. Энгийн үйлдлээс эхлээд тооцоолон бодох, шинжлэх, анализ хийх гэх мэт зүйлсийг бид хүний оролцоогүй бас алдаагүйгээр "Хиймэл оюун ухаан", "Их өгөгдөл" гэх мэт технологийн ачаар хийх болсон. Бид энэхүү дугаараар эдгээр асар их боломжийг бидэнд олгоод буй технологиудын талаар Ай Ти Зон компанийн тэргүүн дэд захирал Б.Цээсүрэнтэй ярилцлаа.
Published 06/08/20
Байгууллагууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, зах зээлд өрсөлдөөний давуу тал олж авах гол зэвсэг бол борлуулалт, түгээлт, үйлчилгээ, үйл ажиллагааны СТРАТЕГИ билээ. Тэгвэл мэдээллийн эрин зуунд энэ зэвсэг нь ДАТА СТРАТЕГИ болон хувирсан бөгөөд хэн ДАТАГ зөв ашиглаж, хэн ДАТА СТРАТЕГИ-ээ зөв тодорхойлж, хэрэгжүүлсэн нь амжилттай явдаг болсон. Энэ удаагийн дугаараар бид ДАТА СТРАТЕГИ-ийн талаар Ай Ти Зон компанийн тэргүүн дэд захирал Б.Цээсүрэнтэй ярилцлаа.
Published 06/08/20
Мэдээллийн эрин зуунд ДАТАГ алт, газрын тос хэмээн тодорхойлох болсон. Тэгвэл байгууллагууд тэрхүү алт, газрын тосоо хэрхэн олж авах, цуглуулахаас эхлээд үйл ажиллагаандаа үр ашигтайгаар ашиглахын тул ДАТА АРХИТЕКТУР-тай байх шаардлагатай билээ. Тэгвэл энэхүү дугаараар ДАТА АРХИТЕКТУР гэж юу болох, яагаад, хэрхэн хийх талаар Ай Ти Зон компанийн тэргүүн дэд захирал Б. Цээсүрэнтэй ярилцлаа.
Published 06/08/20
2020 онд Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал бидэнд гэрээсээ хэрхэн үр ашигтай ажиллах сорилтыг өгсөн. Байгууллагын хувьд ч гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэх технологийн шийдэл сонгоход хэцүү байгаа бөгөөд цаашдаа үргэлжлүүлэн хэрэглэх цогц, найдвартай шийдлийг хайсаар байна. Тэгвэл Майкрософт компанийн оффис тэр дундаа Teams шийдлийг ашиглан хэрхэн үр ашигтай ажилласан туршлагаа Б. Чандмань бидэнтэй хуваалцлаа.
Published 05/05/20
Байгууллагын хувьд "Мэдээллийн технологийн дэд бүтэц"-ээ тодорхойлох, төлөвлөх нь ихээхэн хүндрэлтэй асуудал байдаг. Зарим байгууллагын хувьд дэд бүтцээ бүрэн ашиглаж чадахгүйгээс ихээхэн зардал гаргадаг. Тэгвэл дэд бүтцээ хэрхэн төлөвлөх талаар Ай Ти Зон компанийн бизнес хариуцсан дарга Б. Төрмөнхтэй ярилцлаа.
Published 05/05/20
Орчин үеийн бизнесийн өрсөлдөөнд гол давуу талыг өгөх хүчин зүйл бол ХУРД болон Технологи юм. Тэгвэл та хэрхэн ТЕХНОЛОГИ-н тусламжтай бизнесийн өдөр тутмын процессуудаа автоматжуулж, хэрхэн ХУРДтай ажиллах талаар Могул СС ХХК-н бизнес процесс автоматжуулалт хариуцсан менежер М.Түвшинтуяатай ярилцлаа.
Published 04/24/20
Технологийн хөгжил, IoT төхөөрөмжүүдийн шинэчлэл нь өгөгдлийн төрөл, тоо, хэмжээг асар ихээр нэмэгдүүлж байна. Иймд байгууллагууд өгөгдлөө дотоод сервер дээр хадгалахаас илүү клауд сервер дээр хадгалж байна. Түүний хэрээр клауд серверийн боломж, ажиллагаа, үйлчилгээнүүд нэмэгдэж улам боловсронгуй болсон. Энэ удаагийн дугаараар бид та бүхэнд Дэлхийн №1 МТ компани Майкрософт компанийн клауд сервер Azure-н талаар болон клауд технологи, үйчилгээний талаар Могул СС компанийн Azure хариуцсан...
Published 04/24/20
Технологийн хөжлийн ачаар бид цахим орчинд үнэ цэнэтэй хөрөнгөтэй болох болсон. Энэ бол вэбсайт, аппликэйшн юм. Зарим байгууллагын хувьд эдгээр нь бизнесийн гол хөрөнгө байдаг бөгөөд энэ хөрөнгөө интернэт орчинд хэрхэн аюулгүй байлгах талаар Ай Ти Зон компанийн бизнес хариуцсан газрын дарга Х. Баяржаргалтай ярилцлаа.
Published 04/20/20
2020 оны эхэнд үүссэн нөцхөл байдалтай холбоотой бид гэрээсээ ажиллах шаардлагатай болсон. Мэдээж хэрэг гэрээсээ ажиллахад гарах хамгийн том асуудал бол сүлжээний болон мэдээллийн аюулгүй байдал юм. Тэгвэл гэрээсээ байгууллагынхаа сүлжээнд ямар ч аюулгүй хандах боломжтой юу? гэдэг асуултын хариултыг авах зорилгоор Ай Ти Зон компанийн Бизнес хариуцсан газрын дарга Х. Баяржаргалтай ярилцлаа.
Published 04/20/20
Та бидний мэдэх "Антивирус" буюу аюулгүй байдлыг хангах шийдлийн дараагийн үе болох Endpoint гэж юу вэ? Ямар ялгаатай вэ? Яагаад бидэнд хэрэгтэй вэ? гэсэн асуултын хариултыг олж авах зорилгоор Ай Ти Зон компанийн бизнес хариуцсан менежер Г. Мөнхзултай ярилцлаа.
Published 04/20/20
Та бидний мэдэх "Хяналтын камер", "Хяналтын систем" нь өдгөө хүний оролцоогүйгээр бидэнд олон хэрэгтэй мэдээлэл, анализуудыг хийж өгдөг болжээ. Тэгвэл энэ зах зээл технологийн хөгжил Монголд ямар байгаа, аль түвшинд явж байгаа талаар Ай Ти Зон компанийн бизнес хариуцсан менежер Б.Билгүүнтэй ярилцлаа.
Published 04/20/20
Нүд бол сэтгэлийн толь, харин орчин үед нүүр бол таныг бүрэн илэрхийлэх толь болсон. Учир нь ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан технологи нь өдгөө та нүүр царайгаа ашиглан бүх үйлчилгээг авах нөхцлийг бүрдүүлжээ.Тэгвэл энэ технологи нь чухам ямар технологи вэ, Дэлхийн хөгжил одоо ямар түвшинд байгаа, аль улс тэргүүлэгч байгаа талаар Ай Ти Зон компанийн бизнес хариуцсан дарга Б. Дагваноровтой ярилцлаа.
Published 04/20/20