Episodes
Аз жаргалтай болохын төлөө буюу түүнд хүрэх гэж ажиллаж амьдравал аз жаргалд хэзээ ч хүрэхгүй. Яг л давааны цаана даваа гэдэг шиг. Учир нь бид хаустай л болчихвол боллоо доо гэж бодно. Харамсалтай нь хаустай болсон ч дараагийн хаусаа бодож эхэлдэг. Харин яг одоо ажиллаж амьдарч байхдаа л аз жаргалтай байчихвал амьдрал дэндүү сайхан болох нь байна.
Published 01/20/21
Published 01/20/21
Цөөхөн хүмүүс л бүтээлч байхаар заяагдсан байдаг уу? Бүтээлч байх нь бидний амьдралд ямар ашигтай вэ? Зочин: ОТИС-ийн Сурган хүмүүжүүлэх зүйн багш Д.Дарьмаа Хөтлөгч: ОТИС-ийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Ч.Анударь
Published 01/19/21
Өөдрөг байх нь таниас хичээл зүтгэл, зөв хандлагыг шаардах хэдий ч эрх мэдэл, мөнгө төгрөг, илүү боломжийг шаардахгүй. Тэгсэн хирнээ эд баялаг, эрх мэдлээс илүү гайхамшгийг бүтээдэг. Зочин: ОТИС-ийн Сэтгэл судлалын 3-р курсын оюутан Б.Түвшинбат Хөтлөгч: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр
Published 01/19/21
Спонж шиг бай. Хатуу зүйл хэдий тэсвэртэй ч хугардаг. Тэр буцаж эвлэлээ ч хуучин хэвэндээ хэзээ ч орохгүй. Харин спонж шиг байх нь ямар ч дайралтын дараа хуучин байдалдаа амархан орно. Зочин: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр Хөтлөгч: ОТИС-ийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Ч.Анударь
Published 01/19/21
Бусдад өөрийгөө зориулах сэтгэл зүй гэж юу вэ? Миний бодлоор энэ сэтгэл зүй ээж хүнд хамгийн их байдаг. Бид бие биедээ ч ийм байж чадвал хорвоо ертөнц гайхамшигтайгаар өөрчлөгдөх болно. Та юу гэж бодож байна вэ? Зочин: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл судлалын 4-р курсын оюутан Л.Номин-Эрдэнэ Хөтлөгч: ОТИС-ийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Ч.Анударь
Published 01/19/21
Та хүнтэй суусан уу? Тиймээ энэ асуулт зарим нэгний дургүйцлийг хүргэдэг. Энэ үнэндээ дургүйцэх асуудал мөн үү? Зочин: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл судлалын багш Б.Анхнаран Хөтлөгч: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч  Ч.Анударь
Published 01/19/21
Бид хүүхдийг буруу зүйл хийснийг нь ойлгуулахын тулд зарим тохиолдолд шийтгэх нь зүйтэй гэж үздэг. Хүүхдэд алганы амт үзүүлэх нь зөв үү? Зочин: Отгонтэнгэр их сургуулийн багш, доктор (Ph.D) Х.Алтанхундага Хөтлөгч: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр
Published 01/19/21
Аль эрт МЭӨ онд Алдарт софист Аристотель "Уурлах нь амархан ч ухаалгаар уурлах нь амаргүй" хэмээн хэлсэн байв. Уур таныг удирддаг уу? Та уураа удирддаг уу? Зочин: Сэтгэл зүйч Ц.Пүрэвсүрэн Хөтлөгч: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл судлалын багш Ч.Анударь
Published 01/19/21
Та идэх хүслээ захирдаг уу? Эсвэл түүнд захирагддаг уу? Энэ нь таны сэтгэл зүйн байдалтай холбоотой юу? Зочин: Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл судлалын 4-р курсын оюутан А.Норовбадам Хөтлөгч: ОТИС-ийн Сэтгэл судлалын багш Б.Анхнаран
Published 01/19/21
Хошигнох чадвар таныг амжилтад хүрэхэд туслах уу? Хошин байдал гэдэг нь авьяас гэхээсээ илүү амьдралд шаардагдахуйц ур чадвар уу? Зочин: МУБИС-ын Сэтгэл судлалын багш Г.Галсанжамц  Хөтлөгч: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр
Published 01/19/21
Бие хүний сэтгэл зүйн Том 5 онцлог гэж юу вэ? Та аль хэв шинжийн хүн бэ? Зочин: Сэтгэл судлаач Ч.Анударь Хөтлөгч: Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Б.Энхбаяр
Published 01/19/21
COVID-19 той үеийн сэтгэл зүй гэж юу вэ? Танд уг сэтгэл зүйн асуудал үүссэн үү? Зочин: Отгонтэнгэр их сургуулийн багш, Доктор (Ph.D) Н.Хосбаяр Хөтлөгч: Сэтгэл судлаач, Доктор (Ph.D) Б.Энхбаяр
Published 01/19/21
Өөрийнхөөрөө байх нь жинхэнэ байдал мөн үү? Та өөрийнхөө жинхэнэ байдлаа таньдаг уу? Зочин: Сэтгэл судлаач Б.Анхнаран Хөтлөгч: Сэтгэл судлаач, Доктор (Ph.D) Б.Энхбаяр
Published 01/19/21
Уулзах төдийд л харилцагчдаа сайн сайхан, ер бусын мэдрэмж төрүүлэх бие хүний онцлогийн тухай Та харизматик байж болох уу Танд аль хэв шинжийн харизм илүү илэрдэг вэ? Зочин: Сэтгэл зүйч, Доктор (Ph.D) Б.Энхбаяр Хөтлөгч: Сэтгэл зүйч Ч.Анударь
Published 01/19/21