Episodes
Сайн байцгаана уу, эрхэм сонсогч та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Бид шинэ оныхоо эхний дугаараар Улирлын чанартай эмгэг буюу Өвлийн сэтгэл гутралыг онцолж бэлдлээ. Огцом хүйтрэлт болон нар бидэнтэй хамт байх хугацаа нь багассанаар бидэнд хэрхэн нөлөөлж, бидний сэтгэл зүй яаж өөрчлөгдөж байгаа талаар сонсоорой. Түүнчлэн бид 2 энэхүү дугаараа 11 сард бичсэн боловч одоо л та бүхэндээ хүргэж байгаа бөгөөд мөн бид подкастаасаа түр завсарлага авч байгаагаа ийнхүү мэдэгдэж байна. Бид 2-ыг...
Published 01/05/22
Сайн байна уу? Бидний ээлжит нэгэн цоо шинэхэн дугаар таньд хүрэхэд бэлэн болоод байна.Бид төрөл бүрийн хагацал болоод уй гашууг амсаж байдаг. Энэ үеүүдэд тохиолдох сэтгэл хөдлөлүүдийг хамгийн анх Кюблер Росс (Kübler-Ross) гашуудлын 5 үе шат нэртэйгээр тайлбарлаж байсан юм.Хүн бүр өөр өөрийн бодолтой байдаг шиг бид энэ хэцүү үе шатыг даван туулахдаа хүртэл өөр өөр байдаг болоод бусад зүйлсийн талаар ярилцлаа.Таалагдана гэж найдаж байна.
Published 11/11/21
Published 11/11/21
Сайн байцгаана уу, энэхүү шинэ сарын эхний өдөр бидний дараагийн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. 16 дахь дугаар дээрээ бид 2 Германы нэрт сэтгэл зүйч Фридеманн Шульц фон Тун (Friedemann Schulz von Thun)-ын загварчлан гаргасан "Харилцаа холбооны 4-н талт загвар болон Үйл ойлголцох урлаг"-ын талаар ярилцлаа. Бид хэн нэгэнтэй үл ойлголцоход яг юу нөлөөлдөг, бид хэдэн төрлийн чихээр сонсож, хэдэн төрлийн амаар ярьдаг талаар та энэхүү дугаараас сонсоорой. Таалагдана гэж найдаж байна.
Published 11/01/21
Сайн байцгаана уу, бидний шинэ дугаар таны сонорт хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаар дээр манай нэгэн сонсогчийн санал болгосон “𝐁𝐨𝐫𝐝𝐞𝐫𝐥𝐢𝐧𝐞 𝐏𝐞𝐫𝐬𝐨𝐧𝐚𝐥𝐢𝐭𝐲 𝐃𝐢𝐬𝐨𝐫𝐝𝐞𝐫 буюу Хил Хязгаарын Зан Чанарын Эмгэг”-ийг бэлтгэн хүргэж байна. Таалан сонсоно уу.Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube-ээс сонсох боломжтой.
Published 10/15/21
Сайн байцгаана уу, бидний шинэ дугаар таны сонорт хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаар дээр манай нэгэн сонсогчийн санал болгосон “𝐁𝐨𝐫𝐝𝐞𝐫𝐥𝐢𝐧𝐞 𝐏𝐞𝐫𝐬𝐨𝐧𝐚𝐥𝐢𝐭𝐲 𝐃𝐢𝐬𝐨𝐫𝐝𝐞𝐫 буюу Хил Хязгаарын Зан Чанарын Эмгэг”-ийг бэлтгэн хүргэж байна. Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube-ээс сонсох боломжтой шүү
Published 10/13/21
Сайн байцгаана уу, бидний шинэ дугаар таны сонорт хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт манай нэгэн сонсогчийн санал болгосон “𝐁𝐨𝐫𝐝𝐞𝐫𝐥𝐢𝐧𝐞 𝐏𝐞𝐫𝐬𝐨𝐧𝐚𝐥𝐢𝐭𝐲 𝐃𝐢𝐬𝐨𝐫𝐝𝐞𝐫 буюу Хил Хязгаарын Зан Чанарын Эмгэг”-ийг бэлтгэн хүргэж байна аа. Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube-ээс сонсох боломжтой шүү
Published 10/13/21
Өвлийн урь орсон шинэ сарын мэнд! Бидний удаах дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болло. Энэ дугаараар бид 2 "𝐈𝐧𝐟𝐞𝐫𝐢𝐨𝐫𝐢𝐭𝐲 𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐱 буюу Дутуугийн комплекс"-ын талаар ярьлаа. Таалан сонсоно уу. Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсох боломжтой шүү.
Published 10/02/21
Сайн байцгаана уу, манай дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд ийнхүү бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид , 6-н түгээмэл "𝙀𝙖𝙩𝙞𝙣𝙜 𝘿𝙞𝙨𝙤𝙧𝙙𝙚𝙧 буюу Хооллолтын/Хооллох дуршил өөрчлөгдөх эмгэг"-үүдийн талаар ярилаа.Хэн, хэрхэн, яаж, ямар шинж тэмдэгтэйгээр, хэрхэн эмчлэгддэг мөн зарим өвөрмөц хооллолтын эмгэгийн талаар сонсохыг хүсвэл та яг одоо хүссэн платформ дээрээ play товчийг дарж сонсоорой.
Published 09/26/21
Сайн байцгаана уу, манай 12 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү дугаараараа бид 2 Overthinking буюу Хэтрүүлэн/Ургуулан бодолтын талаар ярилаа. Хүн болгон тодорхой хэмжээнд зарим зүйлсийн талаар ургуулан, хэтрүүлэн боддог буй зээ. Тэгвэл яагаад бид ийнхүү боддог мөн хэрхэн үүнээс зайлсхийх талаар хуваалцлаа. Таалагдан гэж найдаж байна. Энэ дугаараар хэрэглэгдсэн англи үгсийг манай FB page-ээс сонирхоорой.
Published 09/06/21
Энэхүү нэгэн сайхан өдөр бидний дараагийн дугаар бэлэн боллоо. Бид энэ дугаараараа Dissociative Identity Disorder буюу Бие Хүн Хуваагдах Эмгэг-ийн талаар нэгэн сонсогч маань санал болгосны дагуу ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Тухлан сонсоно уу.
Published 08/19/21
Энэ дугаараар бид IQ, EQ-ээс өөр хэдэн чадвар орчин үеийн хүмүүс хөгжүүлж эдгээр нь хэрхэн бидний ажил, амьдралд эерэгээр, үр дүнтэй ашиглагддаг талаар ярилцлаа. Танд аль чадвар нь байгаад аль нь дутмаг байгааг илрүүлээрэй.
Published 08/08/21
Сайн байцгаана уу, энэхүү шинэ сарын анхны өдөр бид 2 та бүхэндээ шинэ дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Энэ дугаараар та ADHD буюу Анхаарал Дутмагдах Хэт Хөдөлгөөнт эмгэгийн талаар сонсоорой. Энэ эмгэг нь хүүхэд ахуйд ихэвчлэн эхэлдэг ба үүний шинж тэмдэг, хэрхэн яаж таних, мэргэжлийн хүнд хандсанаар яаж эмчилдэг(үүнтэйгээ илүү хялбараар дасан зохицож амьдардаг) болон эцэг эх, асран хамгаалагчид яаж үүнтэй дасан зохицож юуг анхаарах хэрэгтэй байдаг талаар сонсоорой. Сүүлийн нэг сар бид 2 ажил...
Published 08/01/21
Нартай сайхан зуны мэнд! Бид 2-н ээлжит дугаар ийнхүү хүрэхэд бэлэн боллоо. Энэ дугаар дээр хүмүүсийн дунд нэлээн яригддаг 2 туйлт эмгэг болон, phychopath болон sociopath-ын талаар ярилцлаа. Мэдээж сонсоод сэтгэгдлээ үлдээж бүх л платформууд дээр биднийг дагаж дэмжээрэй, баярлалаа.
Published 06/27/21
Сайн байцгаана уу, бид 2 удаах дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаар дээр бид 2 "Зан чанарын эмгэг"-үүдийн талаар ярьлаа. Та бүхэн 10-н төрлийн зан чанарын эмгэгтэй танилцаж хэрхэн энэ бүхэн үүсдэг шалтгаан болон хэрэв өөрийгөө ямар нэгэн эмгэгтэй гэж бодвол доор байгаа тестийг хийж үзээд (FB-ын постон доор байгаа), мэргэжлийн хүнд үзүүлж, Наагийгийн өгсөн зөвлөмжийг дагаарай. Энэ удаагийн дугаар маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Манай подкастийг Apple podcast, Google...
Published 06/13/21
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бид хоёрын ажил амьдрал ундарсаар энэ дугаар маань удаан хүлээгдлээ. Хүн бүрийн биологийн цаг өөр хоорондоо ялгаатай байдаг шиг бидний амьдралын хурд бас өөр өөр байдаг тухай бид энэ удаа буу халж ярилцлаа. Зөвхөн амьдралын хурднаас гадна яагаад өөрийнхөө бодолдоо эзэн нь байх чухал талаар ярилцлаа. Мөн энэ сэдвээс урган гарсан дэд сэдэв болох гадаадад сурж байгаа болон хожуу суралцаж байгаа хүмүүсд өөрсдийн хэрэглэдэг...
Published 06/06/21
БНМАУ-ын Улаанбаатар хотод цас хаялсан сайхан өдрийн мэнд! Энэхүү цастай өдөр та ямар нэгэн нандин дурсамжаа санагалзан эсвэл хаялах цасыг харан санаашран суугаа буй зээ. Энэхүү өдөр бид 2, 5 дахь дугаараа хүргэхэд бэлэн болсон байна. Энэ дугаар дээр шохоорхож, дурлаж, хайрласан тэр нэг сайхан залуу, бүсгүйн байдал, дурлах үед хэрхэн бидний бие хариу урвал үзүүлдэг, ганцаардал гэж юу вэ, хэрхэн ганцаардлаас өөрийгөө авч гарах вэ, ганцаардал сэтгэл гутрал 2-ын ялгаа болоод бид 2-г гадагшаа юу...
Published 05/22/21
Сайн байцгаана уу. Манай 4 дэх дугаар дээр бид 2 сэтгэл түгших болон түүний эмгэгийн талаар ярилаа. Энэ дугаар дээр та бүхэн сэтгэл түгших гэж юу юм бэ, яавал эмгэг болдог, дотор нь хэд ангилдаг болон түүний шинж тэмдэг, өөрөө хэрхэн сэтгэлийн түгшүүртэйгээ нүүр тулах вэ бяцхан зөвлөгөө, мөн panick attack (сандралын дайралт) болон түүний шинж тэмдгийн талаар сонсох болно. Энэхүү дугаар таалагдсан гэж найдаж байна.
Published 05/14/21
Дугаар 3 маань сонсоход бэлэн боллоо. Энэхүү дугаар дээр бид 2 Ковид19-ын үед юу ойлгож, юун дээр ямар алдаа гаргаж, хэрхэн шинэ дадал зуршилтай болсон талаар сонсоорой. Мөн энэ цар тахлын үеэс болоод гэртээ ихэнх цагийг өнгөрөөж байгаа хүмүүстээ жижигхэн зөвлөгөө өглөө.Жич: Манай Наагий кофегоо ихдүүлж хэт их шулганасандаа уучлал хүсэж байна аа. Мөн Ганаагын суга Univision-ны интернет хааяа хааяа гацсан болно. Эдгээр дутагдлаа ирээдүйд их анхаарч дахиж гаргахгүйг хичээх болно оо....
Published 05/06/21
Нартай нэгэн сайхан хаврын өдрийн мэнд! 2 дохь дугаар дээрээ бид 2 Depression буюу сэтгэл гутралын талаар ярьлаа. Энэхүү дугаараар сэтгэл гутралын шинж тэмдэг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж гарах мөн бид хэрхэн сэтгэл гутралд орсон талаар сонсоорой. Урьдын адил та бүхэн минь гэрээ цэвэрлэнгээ, гадуур алхангаа, хоол хийхдээ эсвэл зүгээр л сонсоорой!
Published 05/06/21
Сайн байцгаана уу! Энэхүү хаврын нэгэн өдөр бид та нартаа Burn out-н талаарх анхны подкастынхаа дугаарыг хүргэж байна. Хэн, хэрхэн "Burn out”-тай нүүр тулдгыг энэхүү дугаараар хамтдаа мэдэцгээе! Та өөрөө ч мэдэлгүй burn out болсон байж магадгүй юм. Та бүхэн гэрээ цэвэрлэнгээ, гадуур алхангаа, хоол хийхдээ ч юм уу эсвэл зүгээр л сонсоорой!Burn out гэж юу болох, хэрхэн үүнээс урьдчилан сэргийлэх талаар багахан ч гэсэн ойлголттой болсон гэж найдаж байна.
Published 05/06/21