Episodes
Хэрсүү залуу үеийн төлөөлөл үнэлэмж бага карьерийн хувьд огт яригддаггүй улс оронд амьдрах ямар байдаг. Баримтат гэрэл зургийн чиглэлээр дагнан сурч, ажиллах гэж буй залуучуудад юуг анхаарах ёстой байдаг мөн энэ эрин зуунд байгаль орчноо хайрлан ээлтэй амьдрах нь чухал гэдгийг, залуучууд өөр болж байгааг энэ дугаараас сонсох болно.  Комисс гэхээр хуучин, орлого багатай хүний хэрэглээ гэдэг байсан хэвшмэл ойлголтыг эвдэж байгальд ээлтэй залуучуудын сонголт гэдэг шинэ ухагдахууныг бодитоор...
Published 07/25/21
Байгальд ээлтэй хувцас хийхийг зорьж, үүнийгээ хөгжүүлэн 11 дэх жилдээ ажиллаж буй "Urangoo Ider Brand"-ийн Үүсгэн Байгуулагч, дизайнер манай дугаарт оролцон байгаль орчин болон гоё хувцас өмсөх өөрийн хэрэгцээг ч орхигдуулахгүйгээр тэнцвэртэй байх боломжтойг хувирдаг хувцасны коллекц гаргаж олны хүртээл болгосон төдийгүй, Redesigned ТББ-ээр дамжуулан үүнтэй холбоотой мэдээлэл, сургалт ордог байна. Тэрээр хувцсыг олноор үйлдвэрлэж буй компаниудыг сайн материалаар байгальд ээлтэй сонголт...
Published 07/18/21
Өнөөдрийн манай зочин бол сэргээн засал, сувилгаа, ахуй засал, бие даан амьдрах үйлчилгээнд зориулагдсан хэрэгслүүдийн худалдаа, сургалт, зөвлөгөөг эрхэлдэг Монголын анхны компанийг үүсгэн байгуулагч В.Ойдов юм.  Тэрээр тасралтгүй суралцагч байх нь зорилгодоо тууштай байх нь, ажлынхаа утга учрыг мэдэрч ажиллах нь ямар чухал байдгийг мөн мэргэжил сонголт, анхны ажил гээд олон чухал сэдвүүдээр хууч хөөрсөн дугаар таны сонорт хүрч байна. "Рехтус" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал В.Ойдов
Published 07/12/21
Өнөөдрийн дугаарт Nike-ийн Үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” номын зохиолчын гүйх болон түүнийгээ тултал хөгжүүлэн олонд хүлээн зөвшөөрүүлж чадсан шалтгаантай тун адил хирнээ Монголд төдийлөн хөгжөөгүй гүйлт гэдэг төрлийг тэр тусмаа хэн ч гүйж болдог гэдгийг зориглон өөрийн биеэр үлгэрлэн харуулж буйгаас гадна оюутнуудад өөрийн сурсан мэдсэнээ зааж, олон нийтэд сурталчилж яваа зоримог бүсгүйг урин ярилцав. Тэрээр 13 настайдаа өвчний улмаас нэг хөлөө тайруулсан ч алдарт Нью...
Published 07/04/21
Өнөөдрийн дугаарт Connection podcast-ын Host мөн байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж мэргэшиж буй зочинтой маш олон зүйлсийн талаар ярилцсанаас хураангуйлбал байгальд ээлтэй аялах, амьтдын онцлог, ус болон цаг агаарын өөрчлөлт газарзүйн онцлог төдийгүй яаж мэргэжлээ сонгосон мэргэжлээрээ ажиллахдаа ямар саад бэрхшээлүүдийг даван туулсан тухай ярилцсан арвин туршлагыг энэ дугаараар хүргэж байна. The Nature Conservancy Монгол дахь төлөөлөгчийн газрын байгаль хамгааллын мэргэжилтэн Э.Төгөлдөр
Published 06/27/21
Монголд шинэ гэдэг ч өдөр бүр хөгжиж буй хөдөлгөөн заслын салбарт амжилттай ажиллаж буй Зинт Клиникийн хөдөлгөөн засалч, арга зүйч багш Г.Ганчимэгийг урин эм болон мэсгүйгээр эмчлэх боломжтой эмчилгээний чиглэлээр хэрхэн мэргэшсэн, энэ мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн гээд чухал агуулгыг багтаасан дугаар ийнхүү хүрч байна. Тэрээр АШУИС-ийн Сувилахуйн сургуулийг 2017 онд хөдөлгөөн засалчийн бакалавр, мөн сувилахуйн магистрыг тус тус амжилттай төгсжээ. Түүнчлэн 2012, 2013, 2014, 2015 онуудад...
Published 06/14/21
CEO гэж ямар байх ёстой вэ? гэдэгт хариулт өгсөн дугаарт Сургалт, Зөвлөх Үйлчилгээний National Consulting Service-ийн гүйцэтгэх захирал Д.Болор гуайг урин ярилцав. Тэрээр харилцаа холбооны салбарт засварын инженерээс гараагаа эхлэн олон жил үр бүтээлтэй удирдах албыг хашиж буй төдийгүй маш олон сайн сайхан үйлийн эхлэлийг тарьж байсан гээд тоочвол түүх арвин төдийгүй үүрэн холбооны Мобиком, Скайтел зэрэг томоохон компаниудад удирдах алба хашиж байсан эрхэм билээ. Энэ хугацаанд салбарынхаа...
Published 06/13/21
Өнөөдрийн дугаарт Төрийн албаны зөвлөлийн "Бодлогын инноваци" төсөлд шалгарч шинэлэг санаачилгыг нэвтрүүлсэн “Суралцагч байгууллага болох стратеги" төслийн багт гар бие оролцсон мэргэжилтэн ажлын туршлага, мэдлэг чадваруудаа хэрхэн эзэмшсэн мөн “Чанар” апплэйкэшныг багаараа олон нийтийн хүртээл болгон хаанаас ч стандартыг утаснаасаа төлбөрөө төлөөд худалдан авах, харах боломжийг бүрдүүлж чадсан мятаршгүй зүтгэлтэй төрийн албан хаагч оролцон хүнсний инженер, технологич болон эрдэм шинжилгээний...
Published 06/06/21
Өнөөдрийн дугаарт Ending Violence against children “Хүмүүжлийн эерэг арга”, “Хүүхэд-Эрхэм Хэрэглэгч” “Зөв Тусгал”, “Сүүдэр Бүү Тусга”, “1-рт ХүүхэдАян, Ending sexual VAC - “Амлая”аян гээд эерэг нөлөөллийн ажлыг сууринаас нь судлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран өрнүүлэх өрнүүн их үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй дайчин, зоримог мэргэжилтэнтэй ярилцсан дугаар ийнхүү та бүхний сонорт хүрэхэд бэлэн боллоо. Нийгмийн чиглэлээр сурах гэж буй ажиллах гэж буй залуучуудын...
Published 06/03/21
Өнөөдрийн дугаарт Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан 1977 онд Монгол Улсын шилдэг сургууль болох Монгол Улсын Их сургуульд япон хэлний анхны ангийг төгссөн төдийгүй тус сургуульдаа япон хэлний багшаар ажиллаж, 15 жил гаруй уран зохиол, хуулийн тэнхимүүд болон оройн ангийн олон оюутанд япон хэлийг зааж, Монголд япон хэлний боловсролыг түгээсэн анхдагч багш нарын нэг хүндэт зочноор оролцсон юм. Тэрээр Японы судлаач нартай хамтран “Монгол-Япон ярианы дэвтэр”, “Монгол...
Published 05/23/21
Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлье гэвэл оюуны бүтээлээ дэмжих хэрэгтэй гэж үздэг төдийгүй нисгэгчгүй онгоц зохион бүтээсэн, ус цэнгэгшүүлэх технологи, тооцооллын урсагчын динамик, инноваци, энтрепренёр судлал гэсэн судалгааг хийж байсан гээд дурьдвал түүх арвин шинжлэх ухааны чиглэлд хөдөлмөрлөж буй эрдэмтэнтэй түүний мэргэжлээ хэрхэн сонгосон болон карьерийн талаарх ойлголтоо хуваалцсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. "ШУТИС-ийн бизнесийн ахисан түвшний сургууль"-ийн Эрдэмтэн, Нарийн...
Published 05/17/21
Манай подкаст Ulaanbaatar Peace Avenue Rotary-ийн санаачилгаар эхлүүлсэн Rotaract Club of Youth Avenue-гийн дэмжин хамтран хэрэгжүүлж буй #One_love #One_package аяныг дэмжин хүнд хэцүү цагт бидний төлөө ажиллаж буй эмч, сувилагч нартаа баярлаж буйгаа илэрхийлэхийн ялдамд сувилагч нарын төлөөлөл болсон мэргэжилтэнг онцлон өнөөдөр буюу 5-р сарын 12-нд ОУ-ын сувилагчдын баярын онцгой өдрийг тохиолдуулан "АШУҮИС-н Монгол Япон эмнэлэг"-Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч, сургагч багштай түүний...
Published 05/12/21
БНЧУ-ын Эдийн Засгийн Их сургуулийн Бизнесийн эдийн засаг, Менежмент болон Контроллинг мэргэжлээр төгсөөд  IBM-тэй эн дүйцэхүйц үзүүр түрүүгээ үзэлцэж байдаг Accenture улс дамнасан зөвлөх компанид технологийн хэрэгжилтийн салбарт нь ажиллаж, харийн газраас эрдэм өвөртлөн эх нутагтаа ирж  Азийн Хөгжлийн Банк, Азийн Сан болон НҮБХХ-ийн төслүүдэд зөвлөхөөр ажиллаж буй залуу мэргэжилтэнтэй мэргэжил болон туршлагынх нь талаар ярилцав. Тэрээр хэлэхдээ 2 хүний үг сэтгэлд хоногшсон үлдсэн төдийгүй...
Published 05/09/21
Өнөөдрийн дугаарт эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн болон хувийн байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажилласан туршлагатай. Нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрчлөх, эерэг хандлага түгээх тэр дундаа эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй үйлчилгээг нэмэгдүүлэхийн төлөө зорин ажиллаж буй хичээнгүй, дайчин бүсгүйн дугаараас сурсан мэргэжлээрээ юу бүтээж болдог зэрэг туршлагыг хүлээн авч сонсоорой? Солонгос...
Published 05/02/21
Зиак гал гарсан, бодол оюунд баяр нэмсэн, ухаарал бодролд автуулсан цоо шинэхэн дугаарт нэг биш бүр хоёрын хоёр зочин оролцож мэлмийг баясгаж, чихийг цэнгүүлэхээр дугаарт маань оролцов. Хэрэв та ээж, аав эсвэл ах, эгч за ер нь сурч мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй л бол энэ дугаарыг заавал сонсоорой гэж зөвлөе. Хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгох, урлагаар дамжуулан төлөвшүүлэх, хөгжил хүмүүжилд нь эерэгээр нөлөөлөх зорилготойгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан “Тунамал Арт” студийн...
Published 04/25/21
Эрхэлсэн ажил, эрдмийн зэрэгтээ эзэн байж эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллахыг эрмэлздэг дайчин галтай цогтой бас нэгэн залуу мэргэжилтэнг өнөөдрийн дугаартаа урьж ярилцав. Хуульч, сэтгүүлч хос морьтой тэрбээр Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түүчээлэн ажилладгаас гадна Глоб Интернэшнл төвд хандсан хүн бүрд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Түүний сүүлд хэлсэн өгүүлбэр хэн бүхэнд урам зориг ухаарал өгөх байх гэж гүнээ найдаж байна. Тиймээс дугаараа заавал...
Published 04/18/21
Адармаатай байдлаар мэргэжлээ сонгож мэргэжлээ өөрчилсөн гээд дурдаад байвал тун чиг сонирхолтой замыг туулан боломж үргэлж байдаг гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж буй залуу мэргэжилтэнтэй ярилцсан дугаар ийнхүү хүрч байна. Тэрээр "Хүсэл байгаа газар хөл өөрөө очдог" гэж хэлэх дуртай нэгэн. Түүний хувьд Монгол улсын 26 удаагийн аварга Хатан туул хамтлагийн бүжигчин, Бүжгийн спортын "Хобби" клубыг үүсгэн байгуулагч, Австри улсын Вена хотод зохион байгуулагдсан бүжгийн спортын ДАШ-Тэмцээнд Латин...
Published 04/12/21
Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ одоог хүртэл тасралтгүй 15 жил ажиллаж байгаа төдийгүй ажлын гараагаа мэдээлэл технологийн салбарын 60 гаруй инженерийг цуглуулсан компаниас эхлүүлж байсан тэрээр баг доторх есөн хүнээс ганцаараа эмэгтэй нь байсанг өгүүлж байв. 2011 онд ХААН Банкны Дата төвийн сүлжээний дэд бүтцийг өөрчлөх, шинэчлэх ажилд гар бие оролцсон IT салбарын манлайлагч эмэгтэйн дугаарыг хүргэж байна. Эмэгтэйчүүдийг IT салбарт өндөр амжилт гаргаж чадахгүй гэж үзэх нь бий гэхдээ ур...
Published 04/05/21
Монголын анхны үүдэл эсийн клиникийг нээсэн. Өөхнөөс ялган авсан үүдэл эсийг дотоод шүүрэл, гоо сайхан, үе мөч тэргүүтэй өвчнүүдийг эмчилэхэд ашиглаж байгаа төдийгүй  Япон улсын Жичигийн Анагаахын сургуульд үүдэл эс, түүний зохицуулга гэсэн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Үүдэл эсийн судалгааны нийгэмлэг болон Эмчилгээний нийгэмлэгийн гишүүн. Тархины үүдэл эсийн талаар судалгааны ажил хийж, энэ ажлаараа 2018 онд шилдэг залуу судлаач болж Ерөнхийлөгчөөс шагнал гардаж байсан. Нобелийн...
Published 03/29/21
Олон улсад төдийгүй Монгол улсад хөгжиж буй салбар болох арьс арчилгааны салбарт түүчээлэн яваа Монголын косметикийн салбарын урдаа барих залуу эрдэмтэн оролцсон маш сонирхолтой, шинэлэг мэдээллүүдийг агуулсан дугаарыг та бүхэндээ хүргэж байна.Гоо сайхны бүтээгдэхүүн нь зөвхөн эмэгтэйчүүдийн хэрэглээ бус болсон ба арьс арчилгаа, зөв зохистой  хэрэглээний талаар, энэ мэргэжлээр ажиллахад шаардлагатай ур чадваруудын тухай та энэ дугаараас олж авах боломжтой “Монос Косметикс”-ийн Ерөнхий...
Published 03/21/21
Төгөлдөр хуур сонирхдог хүүхэд залуучууд, оюутнууд, төгөлдөр хуурт дуртай хүмүүсийн хамгийн хайрладаг зохиолч болох Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фридерик Шопений зохиолыг тоглож үзэгч олны баяслыг хөдөлгөж байсан. 2014 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Шопений нэрэмжит “21-р зуун ба Монгол“ нэртэй тэмцээнд БНХАУ-ын Шанхай хотоос Шанхайн хөгжмийн дээд сургуулийн профессор, мөн Польшийн Хөгжмийн дээд сургуулийн профессор зэрэг олон улсын шүүгчид, Монгол Улсын Консерватурын багш нар бүхий...
Published 03/14/21
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Шимт салбарыг манлайлан яваа 10 эмэгтэйн нэг болох түүнчлэн Нано шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. Ноолууран бүтээгдэхүүний гадаргууд супер-гидрофоб нано силика нимгэн үе үүсгэх патентын зохиогчийн эрхийг эзэмшигч олон улсын Surfaces and Interfaces – Journal -д судалгааны ажлаа нийтлүүлж байсан залуу судлаачыг зочноор урьж ярилцав. Тууштай хичээл зүтгэл үргэлж сайхан зүйлсийг өгч байдаг гэдгийг түүнтэй ярилцаж суух зуур ойлгож мэдрэв. Сониноос...
Published 03/07/21
Өнөөдрийн дугаарт адал явдал адармаатай түүхээр мэргэжлээ сонгон заавал энэ сургуульд сурна гэсэн тууштай зорилгоо биелүүлж, хаана ямар оролцоо хэрэгтэй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн яваа залуу улс төрч оролцсон дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. Тууштай зүтгэл үргэлж хоосон байдаггүй гэдгийг түүнтэй ярилцаж суух үед өөрийн эрхгүй мэдрэгдэж байв. Мөн зах зээлийн шинжээч гэж хэн бэ? Юу хийдэг вэ? Би хувьцаа авах бол юуг анхаарах вэ? Юунаас эхлэх вэ? Гээд л одоо ч ёстой толгойтой бүр л...
Published 02/28/21
Өнөөдрийн дугаарт дэлхийд Монгол улсын нэрийг өндөрт өргөхийн сацуу олон улсад алдартай Оксфордын толь бичигт байдаг “монго, монгол - хараалын доромж үг” гэдэг тайлбарыг бүрмөсөн устгаж, оронд нь Монгол гэж том М үсгээр эхлүүлж бичээд “Монгол хүн, Монгол улс” гэж тодотгож залруулга хийхэд хувь нэмрээ оруулсан төдийгүй BBC олон улсын агентлагт Монгол гэдэг үгийн утга учир гэдэг тайлбартай нэвтрүүлэг бүтээж, "Би Монгол" гэсэн англи ном нь Амазон онлайн дэлгүүрт бэстселлэр болсон гээд дурдаад...
Published 02/21/21
Өнөөдрийн дугаарт маш сонирхолтой чиглэлд ажиллаж буй зочныг урьж ярилцсан төдийгүй аль ч цаг үед  байнга л яригдаж байдаг залуучуудын сэдэв бол гадаадад суралцах юм тэгвэл энэ чиглэлээр дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг Youth Opportunities ОУ ТББ-ыг төлөөлдөг залуу мэргэжилтэн өөрийн ажлын туршлага болон юуг анхаарч ажил хөдөлмөртөө шингээж байхыг санал болгосон дугаар хүрэхэд бэлэн боллоо. "Залуучууд болон Инновацийн Зөвлөх, Youth Opportunities ОУ ТББ" -ын Монгол Дахь Суурин...
Published 02/14/21