Episodes
Сайн байцгаана уу, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр "Нобле" подкастын дугаараараа Гэр бүлийнийн үнэ цэнэ, гэр бүл төвлөлт, эхнэр нөхрийн үүргийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэх болно оо. Энэ дугаарын зочноор Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн "Нархан" хотхоны сэтгэл зүйч Б.Баттөмөр оролцлоо.  Биднийг үргэлж сонсдог эрхэм сонсогч нартаа баярлалаа
Published 01/23/23
Published 01/23/23
Өнөөдрийн зочноор ЭХЭМҮТ -ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор Цэнгэлмаа оролцож байгаа билээ. Бид өнөөдрийн дугаараар  Хараа алдагдлын тухай болон хэрхэн хараагаа хамгаалах, хараа алдагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөнүүдийг  та бүхэнд хүргэх болно. Цаг бүр бидэнтэй байдаг эрхэм сонсогч танд баярлалаа.
Published 10/24/22
Бид өнөөдрийн дугаараар сонсогч та бүхэндээ "Хүүхдийн сэтгэл зүй ба урлаг спортын нөлөө" гэсэн сэдвийн дор сонирхолтой ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ. Үргэлж биднийг сонсдог үнэнч сонсогч нартай баярлалаа.
Published 10/18/22
Бид өнөөдрийн ярилцлагаар Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд яагаад чухал болох талаар мэдээлэл хүргэхээс гадна Кристина Ноблийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй "Хүүхдийн төлөөх итгэл найдварын алхалт"-д бид яагаад нэгдэх хэрэгтэй талаар сонсогчиддоо мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Published 10/07/22
Сайн байцгаана уу, юуны өмнө Нобле подкастыг үргэлж сонсдог эрхэм сонсогч нартаа баярлалаа. Бид өнөөдрийн ярилцлагаар Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Байгууллагын дэргэдэх Боловсрол Хөтөлбөрийн менежер Д.Тунгалагыг урьж оролцууллаа. 22 жилийн хугацаанд Кристина Ноблийн Хүүхдийн Сандаа зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч билээ.Тэрээр "Алдаагаа давтвал адгийн тэнэг болно, алдаагаа давтахгүй байх нь агуу гайхамшиг болно" гэж хүүхдүүддээ захиж...
Published 08/09/22
Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн итгэл найдвар бэлэглэсэн 25 жилийг хамтдаа бүтээлцсэн, манай сангийн ууган, бахархалт ажилтнууд болох У.Мягмарсүрэн, И. Дагвадулам нар энэ удаагийн дугаарт оролцлоо. Тухайн цаг үеийн Монголын нөхцөл байдал болон бусад сонирхолтой түүхийг энэхүү подкастаас сонсох болно. Үргэлж бидэнтэй хамт байдаг сонсогч, та бүхэндээ БАЯРЛАЛАА.
Published 07/22/22
Бид энэ удаагийн ярилцагаар сонсогч та бүхэндээ Кристина Ноблийн Хүүхдийн Санд Хүүхэд насны нэгээхэн хэсэг нь өнгөрсөн, 7 жил Хятад улсад суралцаж ирэн өөрийн мэргэжлээрээ хүссэн салбартаа ажиллаж байгаа охины ярилцагаас хүргэх болно. Өөрийнхөө овгийг Кристина Ноблийн Хүүхдийн сан гэж хэлэхэд болно гэж ярьдаг, өөрийн гэсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж, амжилттай яваа, дайчин охинтой ярилцахад таатай байлаа. Манай подкастыг үргэлж сонсдог сонсогч та бүхэндээ баярлалаа.
Published 07/03/22
Бид өнөөдрийн ярилцлагаар та бүхэнд Кристина Ноблийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй "BayARTai" төслийн талаар болон төслийг яагаад хэрэгжүүлэх болсон тухай сонсогч та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Энэхүү төсөл нь асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт 2 сургуулийн нийт 37 сэтгэл зүйчийг урлагийн сэтгэл заслын арга зүй, арга техникээр чадавхжуулах гэж байгаагаараа онцлогтой билээ. Биднийг тасралтгүй сонсдог үнэнч сонсогч та бүхэндээ баярлалаа
Published 06/18/22
Өнөөдрийн подкастын ярилцлагаар "Нархан" асрамжийн төвд хүүхэд насны гэгээн тунгалаг мөчүүдээ өнгөрүүлж, одоо амжилттай сайхан амьдарч байгаа, асрамжийн төвөөрөө бахархаж явдаг бүсгүйн дурсамжуудыг хуваалцаж байна.  Биднийг үргэлж сонсдог эрхэм сонсогчиддоо баярлалаа.
Published 05/25/22
Бидний та бүхэнд хүргэж байгаа  өнөөдрийн ярилцлага нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр практикт суурилсан зөвлөмжүүдээр та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн ярилцлагад Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн "Нархан"хотхоны эмч Ж.Авирмэд  оролцож байгаа бөгөөд та бүхэн ярилцлагаас доорх асуултуудад хариултыг авах болно.  Хөвгүүдийн нөхөх үржихүйн эрүүл мэндийн тухай Шодой хэдэн насанд шамардаг вэ? Мэс засал эмчилгээ шаардлагатай юу?  Бэлэг эрхтний угаалга, ариун цэвэрт юуг анхаарах вэ? Нойтон...
Published 05/16/22
Энэхүү подкастаар бид Уур бухимдлаа хэрхэн хянах боломжтой, уур бухимдал хүнд байх хэрэгтэй зүйл үү , үгүй юу гэсэн асуултанд   та хариултуудыг авах болно. Подкастаа илүү сонирхолтой  байлгах үүднээс  хүмүүсийн туршлага дээр үндэслэн практик харилцан яриа, мэдээллүүдийг  Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Ивээн Тэтгэх Хөтөлбөрийн менежер Т.Өлзийханд, Нягтан бодогч Ч. Нямцэцэг нарын хамтаар хүлээх авах  болно. 
Published 04/27/22
Та бүхэн өнөөдрийн дугаараар Өсвөр насны хүүхдийн онцлог,  тэдэнд төрдөг мэдрэмж, хэрэгцээ зэргийг ойлгохоос гадна, өсвөр насны хүүхэддээ хэрхэн харилцаж, хэрхэн тусалж чадах талаар мэдээллийг сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, Арт терапист Б.Нарантулга хүргэх болно оо. 
Published 04/18/22
Бид үгээр илэрхийлэмгүй  зүйлс , өөрт төрж буй таатай таагүй мэдрэмжүүдээ бүтээлч байдал дээрээ тулгуурлан урлагийн  хэрэгслүүд ашиглан , арга техникийн тусламжтайгаар  илэрхийлэх боломжтой байдаг гэдэгтээ та санал нийлж байна уу?   Тэгвэл та  өнөөдөр энэхүү подкастаар  дамжуулан урлагийн сэтгэл заслын талаарх дэлгэрэнгүй  мэдээлэл, урлагийн сэтгэл заслын ач холбогдлын талаарх ойлголтыг  арт терапист Б.Нарантулгын ярилцлагаас хүлээн авч сонсох боломжтой. 
Published 04/01/22
Бид энэ дугаараараа үерхэл нөхөрлөлийн харилцааны тухай болон өсвөр насны хүүхдийн үерхэлд юу байж болох юу байж болохгүй талаар сонирхолтой мэдээлэл, практик зөвлөмжүүдийг хүргэх болно. 
Published 03/23/22
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэнтэй холбоотой хүүхдүүдийн дунд амьсгалын дээд болон доод замын халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа билээ.  Иймд хүүхдийг улирлын томуу ба томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхийн зүгээс гэрийн нөхцөлд хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах болон ямар тохиолдолд эмчид яаралтай  хандах талаар зөвлөгөө мэдээллийг  хүүхдийн эмч Б.Мөнхжаргал та бүхэнд хүргэх болно.
Published 02/28/22
Нобле подкастын шинэ цувралаар бид "Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн тухай болон тус подкастаар дамжуулан сонсогчдодоо хэрхэн хүрч ажиллах талаар мэдээллүүдийг хүргэнэ. Энэхүү подкастанд эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б.Мөнхжаргал, Олон нийтийг чадавхижуулах хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Алтанзул, Сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, Арт терапист Б.Нарантулга нар оролцох болно.
Published 02/23/22
Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй зэрэгцэн удахгүй хүйтний улирал эхлэхээр хүүхдүүдийн дунд суулгах өвчин болон томуугийн дэгдэлт их гардаг билээ. Энэхүү вирусээс хэрхэн сэргийлэх талаар манай Нархан хотхоны эмч Авирмэд та бүхэнд зөвлөж байна.
Published 09/08/21
КНХС-ийн дэргэдэх "Нархан" асрамж, халамжийн төвийн менежер М.Урансайхан оролцож, асрамжийн газар бол хүүхдүүдийн цагаахан бодлоо дүүрэн, гэрэл цацруулсан газар байдаг талаар ярилаа.
Published 05/21/21
Энэ удаагийн дугаарт мэргэжлийн судлаачтай бактери, вирус тэр дундаа COVID-19-ын талаар дэлгэрэнгүй ярилцлага хийлээ. 
Published 04/21/21
Энэхүү дугаартаа бид КНХС-ийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Б. Наранбаатарыг урьж оролцуулан, нийгмийн ажилтан мэргэжлийн зовлон, жаргалын талаар ярилцлаа.
Published 03/31/21
Нобле кидс подкастны 6 дахь дугаараар Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн сэтгэлзүйч Номин-Эрдэнэ оролцлоо. Хэрвээ та 3-6 насны хүүхэдтэй, тэдний сэтгэл зүйн онцологийг мэдэхийг хүсвэл, тэдэнтэй харилцахад бэрхшээл тулгарч байвал манай подкастыг заавал сонсоорой. Хүүхдэд өөрсдийн гэсэн орон зай бий болгоход тусалж тэдэнд сонголт хийх боломж олгоцгооё.
Published 02/28/21
Бидний бусдад итгэх итгэл 0-18 сартайд бий болдог гэдгийг та мэдэх үү? Өлгийтэй бяцхан үрс томчууд биднээс юу мэдэрдэг вэ? Та хэрвээ 0-3 насны хүүхэдтэй бол, мөн тэдэнтэй хэрхэн харилцах аргаа олохгүй байвал сэтгэлзүйч Ариунжаргалын сонирхолтой яриаг сонсоорой. 
Published 02/07/21
Энэ удаагийн дугаар Сэтгэцийн эмч Дашбал оролцож бага насны хүүхдэд зонхилон тохиолддлог сэтгэцийн тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Таны хүүхэд дэлгэцэнд хэт донтох, эсвэл байнга ямар нэг зовиур хэлж танийг шаналгадаг бол манай эмчийн яриаг заавал сонсоорой. 
Published 12/06/20
Энэ удаагийн дугаарт маань Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн үйл ажиллагааны менежер Б.Амаржаргал оролцож тус сангийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. www.cncf.mn +976-11315611 https://www.facebook.com/ChristinaNobleChildrensFoundationInt https://www.facebook.com/%D0%9A%D1%80%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BD%D0%B0-%D0%9D%D0%BE%D0%B1%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A5%D2%AF%D2%AF%D1%85%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D0%B0%D0%BD-103169514602152
Published 10/07/20