Episodes
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Өвлийн Олимп нээлтээ хийлээ. Ийнхүү Бээжин хот нь Өвөл, Зуны олимпыг тус тус зохион байгуулж байсан анхны хот болж түүхэнд нэрээ үлдээж байгаа юм. Гэхдээ Олимпыг зохион байгуулагч улс нь түүхэнд бас нэг байдлаар нэрээ үлдээж байна: Хядлагын Наадам буюу Геноцид Наадам зохион байгуулагч хэмээн.  --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Published 02/06/22
2021 оны 11-р сарын 24нд анх Өмнөд Африк улсад Корона вирусын Омикрон хувилбар бүртгэгдсэн. Ингэснээр дэлхий дахинд Ковид гарснаас хойш "Alpha, Beta, Gamma, Delta" мөн сүүлд Омикрон гарснаар 15 дахь хувилбар болж байгаа юм. Эрдэмтдийн анх тооцоолж байснаас илүү хурдан өөрчлөгдөж байгаа Корона вирус мэдээж дэлхий нийтийн цар тахал дуусна гэсэн итгэл найдварыг үгүй хийсэн гэж хэлж болно. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast:...
Published 01/06/22
Published 01/06/22
COP гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын цаг уурын өөрчлөлтийн ээлжит хурал бөгөөд "Conference of the Parties" буюу Талуудын бага хурал гэж нэрлэгддэг. Энэхүү хуралд 1994 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц-д гарын үсэг зурсан бүх улсууд оролцдог. 2021 онд энэхүү хурлын ээлжит 26 дахь хурал Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан. Энэ хурлын үеэр юу болов? Ямар үр дүнд хүрэв? гэдгийг НЯГТЛАВ. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this...
Published 12/02/21
Ангела Меркел орчин үеийн Герман улсыг хамгийн удаан буюу 16 жилийн турш удирдсан удирдагч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа нь Европын хамгийн хүчирхэг тоглогчын хувьд томоохон өөрчлөлтийг авчирж цаашлаад бүс нутагтаа болон дэлхий дахинд авчрах өөрчлөлтын эхэн үед бид одоо байна. Энэ өөрчлөлт, солигдлын талаар манай Нягтлав Подкаснты ээлжит дахь дугаар нягтлав --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Published 10/25/21
Афганистанд юу болоод байна вэ? Талибан гэж хэн бэ? АНУ энэхүү эмх замбараагүй байдлыг хэрхэн бий болгосон бэ? Дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлын золиосонд Афганистан улс яаж хохирч үлдэж байна вэ? зэрэг асуултуудын хүрээнд бид НЯГТ-ЛАВ. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Published 08/31/21
Олимпыг цар тахлын үеэр зохион байгуулах Япон улсын засгийн газрын болон Олимпын хорооны шийдвэрийг Японы ард түмэн хүчтэй эсэргүүцсэн ч тэдний үзэл бодлыг үл тоож зохион байгуулсан нь ард түмэн, эрүүл мэндийн байгууллагуудын таамаглаж байсан үр дүнг авчирсан юм. Япон Улс, тэр дундаа Токио хот дахь КОВИД-19 өвчний тохиолдлууд рекорд тогтоох хэмжээнд нэмэгдэж, Олимпоос үүдэлтэй нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлууд Японы ард түмний нуруу дээр бууж байна. --- Send in a voice...
Published 08/20/21
NFT гэж яг юу гэсэн үг юм бэ? Энэ нь англиар "Non-Fungible-Token" гэсэн үг. "Fungible" гэдэг нь Монгол хэлэнд орчуулвал "орлуулашгүй" гэсэн үг бөгөөд харин "token" гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр "Non-fungible-token" гэдэг нь энгийнээр "орлуулашгүй цор ганц бараа" гэсэн үг болж таарч байна. Гэхдээ юу болоод байгаа болохоор, яагаад бид үүнийг мэдэх ёстой гэж? Яг юу юм бэ? гэдгийг подкастаасаа сонсож мэдээрэй. --- Send in a voice message:...
Published 05/14/21
КОВИД-19 цар тахал Монгол Улсад хурдацтай тархаж өдөрт илэрч буй тохиолдол дунджаар 500 гаруй болж ирэхтэй зэрэгцүүлэн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын засгийн газар анх удаагаа хөл хорио тогтоож өмнөх засгийн газрынхаа адил Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд хүнд цохилт өгөх шийдвэрийг гаргасан.  Дахиж хөл хорио тогтоохгүй гэж байсан засгийн газар ийнхүү хөл хорио тогтоож баримталж байсан арга барилаасаа ухарсан. Мөн энэ засгийн газар нь бэлэн мөнгө тараахгүй гэж Монгол...
Published 04/24/21
АНУ-ын иргэн, Жиоржиа мужийн оршин суугч 21 настай эрэгтэй Роберт Аарон Лонг 2021 оны 3-р сарын 16-ны өдөр тус мужийн Атланта хот орчимд байрлах спа төвүүд буюу бариа заслын 3 өөр газарт буугаар зэвсэглэн гал нээж 9 хүнийг буудаж, 8 хүний амь насыг хороосон хэрэг гарсан ба эдгээр 8 хүний 6 нь Азиуд байсан билээ. Бид энэ дугаараа энэхүү хэргийг нягтлахын зэрэгцээ АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд улам их дэвэрч буй Азиудыг үзэн ядах үзэл түүнээс үүдэлтэй гэмт хэргүүдийн үүсгэл шалтгааныг...
Published 03/31/21
Дэлхий дахин 1 жил хүрэхгүй хугацаанд КОВИД-19 цар тахлын вакциныг бүтээж чадсан. Вакцин гэж юу вэ? Бид 2021 онд эргээд энгийн эгэл амьдралдаа шилжиж чадах уу? Өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу болж өнгөрөв? --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Published 03/18/21
Мьянмар улсын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийж цэргийн дэглэмийг тус улсад тогтоогоод байгаа. Эрх баригч намын тэргүүн Ан Сан Су Чи болон Мьянмар улсын Ерөнхийлөгч Вин Мьин нарыг цэргийн хүчин баривчилж хорисон байгаа тул Бирмын ард түмэн цэргийн дэглэмийг эсэргүүцэж, баривчлагдаад байгаа улс төрчдийг суллахыг шаардаж өдөр бүр жагссаар байгаа. Эдгээр жагсагчдын далайц, хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж томорч, хүчээ авч байгаа тул тус улмын арми жагсагчдын нухчин дарах зорилгоор хоёр талын...
Published 02/24/21
ОХУ-д өрнөж буй хөдөлгөөн дэлхийн анхаарлыг татаж байна. Хойд хөршийн маань засгийн газар жагсагчдыг хүч хэрэглэн дарах оролдлогуудыг хийж буй нь тийм ч гайхмаар зүйл биш. Гэхдээ энэ бүх өрнөж буй үйл явдлуудын гол зангилаа болоод буй Алексей Навални нь олон улсын анхаарлыг өөрөөрөө дамжуулж ОХУ-ын удирдлага, элит улс төрчдийн үнэн дүр төрхийг таниулахад чиглүүлж чадаж байна. Энэ эрхэм хэн бэ? --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast:...
Published 02/07/21
Америкийн Нэгдсэн Улсын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден гэж хэн бэ? Түүний Дэд Ерөнхийлөгч Камала Харрис гэж хэн бэ? АНУ-ын шинэ засаг ажлын эхний хоногуудыг хэрхэн өнгөрүүлсэн бэ? Цаашдаа ямар ямар чиглэлд энэ засаг анхаарч ажиллах бол? эдгээр сэдвүүдийг бид удаах дугаараа нягтлан хүргэж байна. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Published 02/01/21
Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж,...
Published 01/20/21