Episodes
Энэ удаагийнхаа дугаараар “Мета” сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйч, сэтгэл засалч Д. Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь онол, аргачлал болох Психоанализын хүрээнд олон сонирхолтой асуудлуудын талаар ярилцсан ба уг шинжлэх ухааныг сонирхогч хэн бүхний заавал сонсох дугаар шүү. Та өөрийн асуудлынхаа жинхэнэ хариултыг олж авах байхаа хэмээн найдаж байна.
Published 10/04/23
Томоохон тэмцээн, чухал уулзалт, ганцхан удаа өгөх боломжтой шалгалтын өмнөх шөнө маргааш юу болох бол гэж санаа зовнин, нойр хулжин, эцэст нь нэг юм унтахад өнөөх тэмцээн, уулзалт, шалгалтаасаа хоцорч, бүтэлгүйтэж байгаагаар хар даран зүүдэлж байсан бол та сэтгэлийн түгшүүрийг мэдэрч байсан байна. Илүү дэлгэрэнгүйг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой. Reference: Moghanibashi-Mansourieh A. (2020). Assessing the anxiety level of Iranian general population during COVID-19 outbreak. Asian...
Published 08/28/23
Бидний амьдрал холбогдсон байдаг аав ээж, найз нөхөд, хань ижлээс эхлээд ажлын хамт олон, клуб, дугуйлангийн хамтрагчид, бүр цаашлаад гудамжаар алхаж, паркаар зугаалж, гүйлтийн талбай дээр гүйгээд зөрж байгаа бүхий л хүмүүс цаг хугацаа, орон зай, зорилгоосоо хамааран төрөл бүрийн бүлгүүдийг бий болгож тэдгээр нь бүлгийн гишүүдийн сэтгэл зүйн байдал, бодол, үг, үйлдэлд нөлөөлж байдаг. Дэлгэрэнгүйг та энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой.
Published 08/13/23
Хэт их ажил, хичээл, стресс, бухимдал, уйтгар гуниг, ганцаардал, шаналал дунд хэсэгхэн ч гэсэн тайвшрал, амар амгаланг мэдрэхээр зорьсон Чиро, Хүслэн хоёрын аялал, амьдралын туршлага, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан арга техникүүдийг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой.
Published 07/31/23
Өөрийн үнэлэмж ба сэтгэл гутрал, түгшүүр нь олон судалгаагаар урвуу хамааралтай үр дүнг үзүүлдэг. Энэ нь өөрийн үнэлэмж бага байх тусам сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдгүүд өндөр байдаг гэсэн үг юм. Энэ удаагийн дугаараас та өөрийн үнэлэмж ба өөртөө итгэл итгэлийн ялгаатай болон төсөөтэй шинжүүд, өөрийн үнэлэмжээ хэвийн хэмжээнд байгаа эсэхийг энгийнээр яаж үнэлэх вэ, өөрийн үнэлэмжийг хэвийн байлгахад ямар хүчин зүйлүүд дээр анхаарч болох вэ гэдгийг сонсоорой.
Published 06/26/23
Альфред Кинси бол 1894-1956 онд амьдарч байсан Америкийн биологич, амьтан судлаач, сексологич юм. Тэрээр хүний бэлгийн зан үйлийн талаарх шинэлэг судалгаа, Kinsey Reports дахь нөлөө бүхий бүтээлээрээ алдартай. Кинсигийн судалгаа нь бэлгийн харилцааны талаарх нийгэмд давамгайлж буйсан үзэл бодлыг эсэргүүцэж, сексологийн салбарыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр олон мянган түүвэртэй өргөн хүрээний ярилцлага, судалгаа явуулж, хүний бэлгийн амьдралын янз бүрийн онцлогуудын талаар...
Published 06/26/23
Хүмүүс ер нь сэтгэл зүйн хувьд насанд хүрнэ гэж байдаг уу? Байдаг бол насанд хүрэх "НАС" яг хэзээ вэ? Бид насанд хүрэлтийг яаж хэмжиж бас судлах вэ? Насанд хүрсэн хүний шинж, чадварууд юу вэ? Сэтгэл зүйн, нийгэм-сэтгэл зүйн, тархи судлалын, физиологийн аль нь бидэнд хэрэгтэй хариултыг өгөх вэ? гэх мэт асуултын талаар, өсвөр насны хүүхдийн тархи ба насанд хүрэгчдийн тархины хөгжлийн ялгааны талаар энэхүү дугаараар ярилцлаа. References: Fossas, A. Psychological Maturity Predicts Different...
Published 05/14/23
Энэхүү дугаарын зочноор Монголын ЛГБТ Төвийн Залуучуудын Хөтөлбөрийн Зохицуулагч, Сэтгэл Судлаас М.Өүлэн оролцож ЛГБТК+ үгний утга, хомосексуал болон хетеросексуалын түүх, Монгол улсад амьдарч байгаа ЛГБТК+ хүмүүст тулгамддаг сэтгэл зүйн түгээмэл асуудлууд болон тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярилцаж, мэдээлэл хүргэлээ.
Published 04/30/23
Амралтын өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй Podlogy багийн шинэ гишүүн Алтан-Очир (Chiro)-ын хамт IQ, танин мэдэхүйн чадварууд, оюун дүгнэлтийн алдаануудын талаар ярилцсан шинэ дугаараараа мэндчилж байна. Chiro University of British Columbia (UBC)-д сэтгэл судлалаар суралцдаг ба түүний мөрөөдөл нь хүн бүрт сэтгэл судлалын мэдлэг, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх юм. Podlogy-д тавтай морил Chiro! 🥳 Podlogy Podcast сэтгэл судлалын шинжлэх ухаанаар дамжуулан бусдыг ойлгож, хүндэлж, хайрлах чадварт...
Published 04/09/23
Филиппиний (Филиппин) сэтгэл судлалын нийгэмлэг болон Олон Улсын Судалгаа, Хөгжлийн Төв (Канад)-д харьяалалтай Lyen Krenz Yap, RPm нь Тайваний Азийн Их Сургуульд Др. Кристин Линий Хэрэглээний Сэтгэл Судлалын Лаборатори, Др. Р.М.Ляогийн Зан Үйлийн Мэдрэл Судлал, Мэдрэлийн Фармакологийн Лабораторид ажилладаг. Тэрээр жендерийн судалгаа, феминист судалгаа, хэрэглээний бодлогын судалгаа, поп соёлын угсаатны зүй, теле-сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр туршлагатай чанарын судлаач...
Published 03/25/23
Та хэзээ нэгэн цагт оюун ухааны тест/IQ тест өгч байсан уу? тийм бол тэр тестийг анх яаж зохиосон юм бол? энэ тест үнэхээр миний оюун ухааныг хэмжиж байгаа юу? энэ нэг тестээр дэлхийн бүх хүний оюун ухааныг хэмжиж, хооронд нь харьцуулж, судалж болох уу? гэх мэтчилэн асуултууд танд төрж байв уу? Шинжлэх ухааны мэдлэг бүтээхэд шаардагдах хамгийн чухал зүйлсийн нэг нь судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн юм. Тэдгээр арга, хэрэглэгдэхүүнийг оргүй хоосноос бүтээх нь сэтгэл судлалын шинжлэх ухаан,...
Published 03/25/23