Episodes
Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай...
Published 02/21/24
Published 02/21/24
Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад гэр бүлийн болон амьдралын орчин, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа, боловсрол, сургалтын системыг ч бид мартаж болохгүй. Энэ дугаараараа бид авьяасыг тодорхойлох нь хэр ярвигтай болох мөн...
Published 01/16/24
Хувь хүний зан чанар болон онцлогийг тодорхойлно гэдэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон асуудал дагуулдаг ярвигтай сэдвүүдийн нэг юм. Бид ямар зан авиртай болон ирээдүйд ямар хүн болох, ямар сонирхолтой болох вэ гэдэг нь хүн болгоны амьдралын онцлог, соёл, амьдарч буй орчноос хамаараад харилцан адилгүй байдаг. Мөн үүн дээр нэмэгдээд нөгөө талаас нь гений хувьд ямар мэдээлэл эцэг эхээс авахаас шалтгаалаад бид өөрсдийн гэсэн дахин давтагдашгүй бие хүнийг бий болгож байдаг байна. Харин...
Published 12/24/23
Бие Хүний Завсрын эмгэг нь бидний сэтгэл хөдлөл болон нөхцөл байдалд тохиромжтой хариу үйлдэл үзүүлэхэд доголдол үүсгэдэг эмгэг юм. Бие Хүний Завсрын эмгэг нь Borderline Personality Disorder хэмээн англи хэлнээ хөрвүүлэгддэг бөгөөд энэхүү сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сэтгэлзүйн хэт тогтворгүй байдал, огцом сэтгэл хөдлөлөө буруугаар илэрхийлэх мөн өөрийн дотоод мөн чанараа тодорхойлох чадварт нөлөөлдөг байна. Энэхүү эмгэг үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд бага насандаа сэтгэлзүйн болон...
Published 11/19/23
Шизофрени нь бодит ертөнцийг хүлээн авах, түүнд үзүүлэх зан үйлийн өөрчлөлтөөр тодорхойлогддог. Давамгайлах шинж тэмдэг нь танин мэдэхүй, асуудал шийдвэрлэх, бодлын чадварууд алдагдах, анхаарал болон ой тогтоолт муудах [1] байдаг бол галлуцинаци (хий зүйл харах, сонсох г.м), сэтгэл хөдлөл, зан үйл, нийгмийн идэвх буурах шинж тэмдгүүд ч мөн энэхүү эмгэгийн үед илэрдэг [2]. Дэлхий дахинд 300 хүн тутмын нэг, нийт 24 сая орчим хүн шизофрени сэтгэцийн эмгэгтэй гэсэн тооцоо бий [3]. Тэд шизофрени...
Published 11/05/23
Бие хүний сэтгэл судлалын салбарын ололт, мэдлэгийг бид өдөр тутамдаа бусдыг үнэлж дүгнэх, бусдын талаар өөрсдийн ойлголтыг бий болгох, тэдэнд итгэж найдах, шүүж хэлэлцэхэд ашиглаж байдаг билээ. Цаашлаад өөрийн талаарх ойлголт, итгэл үнэмшил, идеал дүр ба зан үйлийн хамаарал, болох ба болохгүйн ялгаа заагт ч би гэж хэн бэ? гэх асуултын хариултаар хэмжигдэж байдаг. Тэгвэл би гэж хэн бэ? энэ асуултын хариултыг яаж олох вэ? гэдгийг энэхүү дугаараас та хүлээн авч сонсоорой.
Published 10/04/23
Сурсан зүйлээ хэзээ ч мартахгүйгээр цээжлэх хүсэл хүн бүрт байдаг гэдэгт хилсдэхгүй болов уу. Тэгвэл танд мэдлэгээ хэзээ ч биш юм аа гэхэд, харьцангуй удаан хугацаанд мартахгүйгээр толгойдоо хадгалж, шинэ мэдээлэлтэй уялдаа үүсгэж, илүү өргөн, далайцтайгаар бодож сурах арга зам бий, тэр арга нь та юу ч уншиж, сонсож, мэдэрсэн анхаарлаа чадах чинээндээ бүрэн төвлөрүүлэх гэдгийг танин мэдэхүйн сэтгэл судлал, тархи судлалын шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүд харуулдаг гэдгийг хэлмээр байна....
Published 10/04/23
Томоохон тэмцээн, чухал уулзалт, ганцхан удаа өгөх боломжтой шалгалтын өмнөх шөнө маргааш юу болох бол гэж санаа зовнин, нойр хулжин, эцэст нь нэг юм унтахад өнөөх тэмцээн, уулзалт, шалгалтаасаа хоцорч, бүтэлгүйтэж байгаагаар хар даран зүүдэлж байсан бол та сэтгэлийн түгшүүрийг мэдэрч байсан байна. Илүү дэлгэрэнгүйг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой. Reference: Moghanibashi-Mansourieh A. (2020). Assessing the anxiety level of Iranian general population during COVID-19 outbreak. Asian...
Published 10/04/23
Бидний амьдрал холбогдсон байдаг аав ээж, найз нөхөд, хань ижлээс эхлээд ажлын хамт олон, клуб, дугуйлангийн хамтрагчид, бүр цаашлаад гудамжаар алхаж, паркаар зугаалж, гүйлтийн талбай дээр гүйгээд зөрж байгаа бүхий л хүмүүс цаг хугацаа, орон зай, зорилгоосоо хамааран төрөл бүрийн бүлгүүдийг бий болгож тэдгээр нь бүлгийн гишүүдийн сэтгэл зүйн байдал, бодол, үг, үйлдэлд нөлөөлж байдаг. Дэлгэрэнгүйг та энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой.
Published 10/04/23
Хэт их ажил, хичээл, стресс, бухимдал, уйтгар гуниг, ганцаардал, шаналал дунд хэсэгхэн ч гэсэн тайвшрал, амар амгаланг мэдрэхээр зорьсон Чиро, Хүслэн хоёрын аялал, амьдралын туршлага, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан арга техникүүдийг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой.
Published 10/04/23
Өөрийн үнэлэмж ба сэтгэл гутрал, түгшүүр нь олон судалгаагаар урвуу хамааралтай үр дүнг үзүүлдэг. Энэ нь өөрийн үнэлэмж бага байх тусам сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдгүүд өндөр байдаг гэсэн үг юм. Энэ удаагийн дугаараас та өөрийн үнэлэмж ба өөртөө итгэл итгэлийн ялгаатай болон төсөөтэй шинжүүд, өөрийн үнэлэмжээ хэвийн хэмжээнд байгаа эсэхийг энгийнээр яаж үнэлэх вэ, өөрийн үнэлэмжийг хэвийн байлгахад ямар хүчин зүйлүүд дээр анхаарч болох вэ гэдгийг сонсоорой.
Published 10/04/23
Альфред Кинси бол 1894-1956 онд амьдарч байсан Америкийн биологич, амьтан судлаач, сексологич юм. Тэрээр хүний бэлгийн зан үйлийн талаарх шинэлэг судалгаа, Kinsey Reports дахь нөлөө бүхий бүтээлээрээ алдартай. Кинсигийн судалгаа нь бэлгийн харилцааны талаарх нийгэмд давамгайлж буйсан үзэл бодлыг эсэргүүцэж, сексологийн салбарыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр олон мянган түүвэртэй өргөн хүрээний ярилцлага, судалгаа явуулж, хүний бэлгийн амьдралын янз бүрийн онцлогуудын талаар...
Published 10/04/23
Хүмүүс ер нь сэтгэл зүйн хувьд насанд хүрнэ гэж байдаг уу? Байдаг бол насанд хүрэх "НАС" яг хэзээ вэ? Бид насанд хүрэлтийг яаж хэмжиж бас судлах вэ? Насанд хүрсэн хүний шинж, чадварууд юу вэ? Сэтгэл зүйн, нийгэм-сэтгэл зүйн, тархи судлалын, физиологийн аль нь бидэнд хэрэгтэй хариултыг өгөх вэ? гэх мэт асуултын талаар, өсвөр насны хүүхдийн тархи ба насанд хүрэгчдийн тархины хөгжлийн ялгааны талаар энэхүү дугаараар ярилцлаа. References: Fossas, A. Psychological Maturity Predicts Different...
Published 10/04/23
Энэхүү дугаарын зочноор Монголын ЛГБТ Төвийн Залуучуудын Хөтөлбөрийн Зохицуулагч, Сэтгэл Судлаас М.Өүлэн оролцож ЛГБТК+ үгний утга, хомосексуал болон хетеросексуалын түүх, Монгол улсад амьдарч байгаа ЛГБТК+ хүмүүст тулгамддаг сэтгэл зүйн түгээмэл асуудлууд болон тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярилцаж, мэдээлэл хүргэлээ.
Published 10/04/23
Амралтын өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй Podlogy багийн шинэ гишүүн Алтан-Очир (Chiro)-ын хамт IQ, танин мэдэхүйн чадварууд, оюун дүгнэлтийн алдаануудын талаар ярилцсан шинэ дугаараараа мэндчилж байна. Chiro University of British Columbia (UBC)-д сэтгэл судлалаар суралцдаг ба түүний мөрөөдөл нь хүн бүрт сэтгэл судлалын мэдлэг, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх юм. Podlogy-д тавтай морил Chiro! 🥳 Podlogy Podcast сэтгэл судлалын шинжлэх ухаанаар дамжуулан бусдыг ойлгож, хүндэлж, хайрлах чадварт...
Published 10/04/23
Филиппиний (Филиппин) сэтгэл судлалын нийгэмлэг болон Олон Улсын Судалгаа, Хөгжлийн Төв (Канад)-д харьяалалтай Lyen Krenz Yap, RPm нь Тайваний Азийн Их Сургуульд Др. Кристин Линий Хэрэглээний Сэтгэл Судлалын Лаборатори, Др. Р.М.Ляогийн Зан Үйлийн Мэдрэл Судлал, Мэдрэлийн Фармакологийн Лабораторид ажилладаг. Тэрээр жендерийн судалгаа, феминист судалгаа, хэрэглээний бодлогын судалгаа, поп соёлын угсаатны зүй, теле-сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр туршлагатай чанарын судлаач...
Published 10/04/23
Та хэзээ нэгэн цагт оюун ухааны тест/IQ тест өгч байсан уу? тийм бол тэр тестийг анх яаж зохиосон юм бол? энэ тест үнэхээр миний оюун ухааныг хэмжиж байгаа юу? энэ нэг тестээр дэлхийн бүх хүний оюун ухааныг хэмжиж, хооронд нь харьцуулж, судалж болох уу? гэх мэтчилэн асуултууд танд төрж байв уу? Шинжлэх ухааны мэдлэг бүтээхэд шаардагдах хамгийн чухал зүйлсийн нэг нь судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн юм. Тэдгээр арга, хэрэглэгдэхүүнийг оргүй хоосноос бүтээх нь сэтгэл судлалын шинжлэх ухаан,...
Published 10/04/23
2023 оны 1-р сард "scientific reports" сэтгүүлд хэвлэгдсэн "Sociodemographic predictors of flourishing among older adults in rural and urban Mongolia" гарчигтай өгүүллийн хүрээнд уг өгүүллийн зохиолч, "Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, АШУИС-ын багш, судлаач О.Саранчулуунтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Reference Otgon, S., Myagmarjav, S., Burnette, D. et al. Sociodemographic predictors of flourishing among older adults in rural and urban Mongolia. Sci Rep 13, 1756 (2023)....
Published 10/04/23
Аз жаргалтай амьдрал, амьдарсан шиг амьдралыг бүтээх түлхүүр нь юу вэ? Энэ асуултын хариултыг судалдаг сэтгэл судлалын дэд салбарыг эерэг сэтгэл судлал гэнэ. Тэгвэл энэ салбарын түүх, өнөөгийн нөхцөл байдал болон бусад сэтгэл судлалын шинжлэх ухааны асуудлууд, судлагдахуун, судалгааны аргын талаар энэхүү дугаараас сонсоорой.
Published 10/04/23
Буддын шашин болон сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь эго гэх ойлголтын ялгаа. Бидний өдөр тутмын хэрэглээ нь шашны утгатай юм уу? сэтгэл судлалын шинжлэх ухааны утгатай юм уу? Эго ихтэй гэж бидний ярьдаг, ойлгодог зүйл бодит зүйл мөн байж чадах уу? гэдгийг судалцгаая. Эх сурвалж: 1. Shiah Y-J (2016) From Self to Nonself: The Nonself Theory. Front. Psychol. 7:124. doi: 10.3389/fpsyg.2016.00124 2. Leary, M. R., Terry, M. L., Batts Allen, A., & Tate, E. B. (2009). The Concept of Ego Threat...
Published 10/04/23
Хэрэв бид ерөөсөө хошигнодоггүй, инээдэггүй байсан бол өдөр хоногууд ямар байх бол? Үүний хариултыг мэдэхийн тулд яагаад бид хошигнодог вэ? Юу биднийг инээлгэж, юунд инээх нь битгий хэл цухал төрдөг вэ? Инээснээр сэтгэл зүйд, бие махбодод, нийгмийн харилцаанд ямар нөлөөтэй байх вэ зэрэг олон сонирхолтой асуултуудын хүрээнд энэ удаагийнхаа дугаараар ярилцлаа.
Published 10/04/23
Бүтээлч байдлыг сэтгэл судлаачид юу гэж тодорхойлдог вэ? Хамгийн түгээмэл тодорхойлолтуудын нэг нь бүтээлч байдал гэдэг асуудлыг шийдвэрлэх эсвэл шинэлэг арга замаар шинэ зүйлийг бий болгох хандлага юм. "Би шинэ санаа, шийдэл гаргаж чаддаггүй" "Бүтээлч ажлаас илүү механик ажлыг л сайн хийж чадна" гэх мэт үгсээр боломж, чадварыг хаалгүй шинэ шинэлэг санааг гаргаж өөрийгөө турших бүрэн боломжтой. Энэ нь ч таны ажил, амьдралаасаа авах сэтгэл ханамж, аз жаргалыг нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл...
Published 10/04/23
Та гэр гийгүүлэх гэргийгээ, өрхийн тулгуур болсон нөхрөө аль эсвэл шинэхэн хайрттайгаа 100% ойлголцож байна уу? Хоорондын харилцаанд шинэчлэлт, эсвэл саад учраад байна уу? Гэгээн Валинтины өдрөөр бид дурлалт хосууд болон охид, залууст тулгарах ирээдүйн харилцаан дээр тулгуурлан хайрттайгаа хэрхэн "хамтдаа" аз жаргалтай байх талаар болон бидний хосын харилцааны гол түлхүүр гэж боддог зүйлс үнэхээр чухал юм гэж үү? Бидний энгийн л нэг маргаан энгийн л нэг үг харилцааг хааш нь аваачих вэ? Гал...
Published 10/04/23
Хүний тархи орчлон дээрх зүйлсийг танин мэдэхдээ ангилалд оруулж, ирээдүйд тухайн зүйлтэй төстэй ч арай өөр зүйлтэй шинээр тааралдахад урьд нь үүсгэсэн ангилынхаа тусламжтайгаар илүү хурдан ойлгож, хүлээж авах боломжтой болж байдаг. Харин арьсны өнгө, өндөр нам, царайны бүтэц, өмссөн хувцас зэргээр нь хэн нэгнийг урьдчилан дүгнэж бусдаас илүү, дутуу үзэхийг ялгаварлал (Prejudice - Pre-judging) гэнэ. Ялгаварлан гадуурхалын сэтгэл зүйн нөлөө, яагаад үүсдэг олон шалтаануудын талаар энэхүү...
Published 10/04/23