45. Хурууны Хээгээр Хүнийг Тодорхойлно Гэнэ үү?
Listen now
Description
Хувь хүний зан чанар болон онцлогийг тодорхойлно гэдэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон асуудал дагуулдаг ярвигтай сэдвүүдийн нэг юм. Бид ямар зан авиртай болон ирээдүйд ямар хүн болох, ямар сонирхолтой болох вэ гэдэг нь хүн болгоны амьдралын онцлог, соёл, амьдарч буй орчноос хамаараад харилцан адилгүй байдаг. Мөн үүн дээр нэмэгдээд нөгөө талаас нь гений хувьд ямар мэдээлэл эцэг эхээс авахаас шалтгаалаад бид өөрсдийн гэсэн дахин давтагдашгүй бие хүнийг бий болгож байдаг байна. Харин үүний хариултыг олохын тулд судлаачид маш олон талаас нь түүхийн явцад судалж ирсэн бөгөөд замдаа сайн, муу маш олон талуудыг аль хэдийнээ бидэнд харуулсаар байгаа билээ. Энэхүү дугаар дээр бид дан ганц гений талаас нь хувь хүнийг судлах нь ямар учир дутагдалтай болох мөн хүний зан чанарыг судлах нь тэр дундаа гений талаас нь судлах хэр ярвигтай болон этикийн хувьд ямар асуудал дагуулдаг тухай мэдээлэл хүргэхийг хичээлээ.
More Episodes
Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие...
Published 02/21/24
Published 02/21/24
Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад...
Published 01/16/24