47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA)
Listen now
Description
Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай эмгэгүүдийн нэг юм. Мөн хооллох эмгэгийн эргэн тойронд олон буруу ойлголтууд байдаг бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зөвөөр ойлгогдоход эдгээр эмгэгт өртөгсдөд хүндээр тусах нэг шалтгаан болдог байна. Энэхүү дугаараар Anorexia болон PICA хооллох эмгэгүүдийн шинж тэмдгүүдийг танилцуулж, эдгээр нь бие махбод, сэтгэл зүй, болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөх гэж хичээлээ. Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/bfnuw
More Episodes
Published 02/21/24
Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад...
Published 01/16/24
Хувь хүний зан чанар болон онцлогийг тодорхойлно гэдэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон асуудал дагуулдаг ярвигтай сэдвүүдийн нэг юм. Бид ямар зан авиртай болон ирээдүйд ямар хүн болох, ямар сонирхолтой болох вэ гэдэг нь хүн болгоны амьдралын онцлог, соёл, амьдарч буй орчноос хамаараад...
Published 12/24/23