43. Сэтгэцийн Эмгэг - Шизофрени | Тодорхойлолт, Шалтгаан, Шинж Тэмдэг
Listen now
Description
Шизофрени нь бодит ертөнцийг хүлээн авах, түүнд үзүүлэх зан үйлийн өөрчлөлтөөр тодорхойлогддог. Давамгайлах шинж тэмдэг нь танин мэдэхүй, асуудал шийдвэрлэх, бодлын чадварууд алдагдах, анхаарал болон ой тогтоолт муудах [1] байдаг бол галлуцинаци (хий зүйл харах, сонсох г.м), сэтгэл хөдлөл, зан үйл, нийгмийн идэвх буурах шинж тэмдгүүд ч мөн энэхүү эмгэгийн үед илэрдэг [2]. Дэлхий дахинд 300 хүн тутмын нэг, нийт 24 сая орчим хүн шизофрени сэтгэцийн эмгэгтэй гэсэн тооцоо бий [3]. Тэд шизофрени эмгэггүй хүмүүсээс 10-20 жилээр богино [4], зарим тохиолдолд 2-3 дахин бага насалдаг [5]. Харин тэдгээр болон бусад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн ердөө 50 хүрэхгүй хувь нь өөрт хэрэгцээтэй тусламж үйлчилгээг авч чаддаг. Учир нь тэдэнд үйлчлэх сэтгэцийн эмч ба сэтгэл судлаачдын тоо буурай болон хөгжиж буй улс орнуудад хүрэлцээгүй байгаагийн дээр нийгмийн бусад гишүүдийн ялгаварлан гадуурхлын улмаас сэтгэцийн эмчид үзүүлэх, сэтгэл зүйчээс зөвлөгөө, үйлчилгээ авах, бусдаас тусламж гуйхад бэрхшээлүүдтэй тулгардаг байна [6]. 1. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/schizophrenia 2. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: DSM 5-TR 3. Institute of Health Metrics and Evaluation. Global Health Data Exchange (GHDx), (https://vizhub.healthdata.org/gbd-results/, accessed 14 May 2022). 4. Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10,425-438. 5. Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10, 425-438. 6. Dr. Patrick Corrigan. Fighting the stigma of mental illness, with Patrick Corrigan, PsyD. https://www.youtube.com/watch?v=cCiAZ7owPyQ
More Episodes
Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие...
Published 02/21/24
Published 02/21/24
Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад...
Published 01/16/24