31. Сэтгэл Судлалын Судалгааны Арга Зүй (Орчуулга, Нутагшуулалт, Стандартчлал) ft. Б.Болдсүрэн
Listen now
Description
Та хэзээ нэгэн цагт оюун ухааны тест/IQ тест өгч байсан уу? тийм бол тэр тестийг анх яаж зохиосон юм бол? энэ тест үнэхээр миний оюун ухааныг хэмжиж байгаа юу? энэ нэг тестээр дэлхийн бүх хүний оюун ухааныг хэмжиж, хооронд нь харьцуулж, судалж болох уу? гэх мэтчилэн асуултууд танд төрж байв уу? Шинжлэх ухааны мэдлэг бүтээхэд шаардагдах хамгийн чухал зүйлсийн нэг нь судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн юм. Тэдгээр арга, хэрэглэгдэхүүнийг оргүй хоосноос бүтээх нь сэтгэл судлалын шинжлэх ухаан, боловсролын салбарт өндөр өртөгтэй, хүн хүч шаардсан үйл ажиллагаа болдог учир Монгол улсын хувьд хөгжингүй орнуудад зохиогдсон аргыг ашиглаж судалгаа хийх нь элбэг. МУИС - Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Нагояа Их Сургууль - Боловсрол Судлалын Докторант Б.Болдсүрэн судлаачийн оролцсон энэхүү дугаараас та оюун ухааны тесттэй холбоотой зарим асуултууддаа хариулт авахаас гадна судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүний онцлог, шаардлагуудын талаар мэдэж авах болно.
More Episodes
Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие...
Published 02/21/24
Published 02/21/24
Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад...
Published 01/16/24