Episodes
Оюу толгой уурхайн үйл ажиллагаа болон ажилчдын суурингаас ямар ямар төрлийн хог хаягдал гардаг болох?  Хог хаягдлаа хэрхэн 50 нэр төрлөөр нь бүртгэж, дахин ашиглаж, боловсруулж, тээвэрлэдэг вэ? зэрэг асуултуудын хариултыг энэ дугаараас мэдэж авсан байх болно. Тус дугаар нь Central TV-тэй зочин хөтлөгчөөр хамтран ажилласан нэвтрүүлгийн аудио хувилбар нь болно.
Published 04/09/24
Published 04/09/24
Монгол улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу: Хүлэмжийн хийн тооллоготой холбоотой тайлан илтгэлүүдээ хэрхэн бэлддэг болох? Уур амьсгалын санхүүжилт, карбоны зах зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд, Засгийн газрын хоорондох хамтын ажиллагааны ямар ямар ажлууд хийгддэг вэ? зэрэг асуултуудын хариултуудыг энэ удаагийн дугаараас сонсоорой. Зочиноор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Ж.Чойхандтай...
Published 03/18/24
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тогтвортой хөгжлийг хурдасгах боломжтой юу? Технологийн шийдлээр бүхий л салбарт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй хүргэхийг зорьж буй "Mazaal AI"-н үүсгэн байгуулагч Б.Энхболдтой ярилцлаа.
Published 02/29/24
Дэлхийн удирдагчид "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн дулаарлыг хэрхэн 1.5 хэмд барих вэ? Улс орнууд үүний тулд юу хийж, хэрхэн хамтран ажиллах вэ?" гэх асуултад хариулт олохоор "COP28" арга хэмжээг зорицгоосон билээ. Энэ удаагийн талуудын бага хурал дэлхийн газрын тосны өлгий нутаг болон хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдсан. Тус уулзалтад оролцоод ирсэн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга,...
Published 01/09/24
Монголдоо электрон хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын туслах материал туршиж буй туршлагаас хуваалцаж байна. Зочиноор Юнител группийн БОНЗ-ын менежер Г.Анутай ярилцлаа.
Published 12/12/23
Хүн тус бүрд 7,3 кг электрон хог хаягдал ноогддог гээд боддоо 🤯 Бид энэ дугаартаа электрон хог хаягдлын төрөл зүйл болон тэдгээрийг дахин боловсруулж буй бизнесийн байгууллагын сайн жишээнүүдийг хүргэж байна.
Published 11/20/23
Ингэхэд та амьдарч буй хотоо хэр сайн мэдэх вэ? 🤔 Улаанбаатар хотын иргэдэд алхаж явахдаа хоттойгоо ахин танилцаж, хотын амьдралыг шинээр харах боломжийг энэхүү дугаар танд олгож байна. Улаанбаатар, Сөүл, Токио, Бээжин, Шанхай, Тайпэй, Хонгконг зэрэг Зүүн Азийн 7 хотыг хамран хэрэгжиж буй “Урбан Волкс-Улаанбаатар" төслийг хэрэгжүүлэгч Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ нартай ярилцлаа.
Published 11/13/23
9 сар гарснаас хойш дэлхийн 10 улс үерийн аюулын нөхцөл байдалтай нүүр тулгараад байгааг мэдсэн үү 🤯 Харин Монголд Улаанбаатар хот гэлтгүй 7 аймгийн 57 сум тог цахилгаангүй болж, дэд бүтэц болон хүний амь нас, эд хөрөнгөөрөө бид энэ зуны үерээр хохироод үлдсэн билээ. Бид энэ удаа үерийн аюулыг урьдчилан мэдээлэгч бот хөгжүүлсэн Tesla компанийн дата инженер Э.Жавхлантай ярилцлаа.
Published 09/19/23
"Cipy Top Festival"-н голлох хөгжмийн төрөл болох City Pop хөгжмийн урсгалын гарал үүсэл, гол төлөөллүүдийг танилцуулсан тусгай дугаарыг хүргэж байна. Танд таалагдвал 8 сарын 5-ны өдөр Zaisan hill-ийн Z’TERRA-д болох City Top festival-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Initiated by: Cipy Top Festival Organisers  Producers:Sanchir Enkhmend, Tenuun Nuunee, Aagie Dulzenrav Illustration Art: Misheereh
Published 08/03/23
Улаанбаатар хотын орчин цагийн жазз хөгжмийн өнгө, дүр төрхийг тодорхойлогч Fat Cat жазз клубээс хөгжмийг хүн бүрт хүргэж, залуу уран бүтээлчдээ олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулж буй "Тоглолт" төслийн талаар уран бүтээлч Б.Өнөрзул (Jojo)-той ярилцлаа.
Published 04/25/23
Жил бүрийн 3 сарын сүүлийн Бямба гаригт дэлхий нийтээрээ 60 минут гэрлээ унтрааж эх дэлхийдээ амс хийх цагийг олгодог билээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн хамгийн том хөдөлгөөн Эх Дэлхийн цагийн талаар Б.Бүжинлхам, Б.Цэлмэг нартай ярилцлаа.
Published 03/22/23
Мөстлөгийн үеэс өдийг хүртэл тэсэж үлдсэн, эртний эрмэл амьтан хэмээгддэг дүр төрхөө хадгалан Монголд нутагшин амьдарч буй нэн ховор амьтан Бөхөнг бид онцолж байна. Зочиноор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхантай ярилцлаа.
Published 02/08/23
Ээлжит байгаль хамгааллын дугаартаа бид цоохор ирвэсийг яагаад хамгаалах шаардлагатай талаар болон хүүхэд залуусын мэдлэгийг нэмэгдүүлэхэд ямар ямар нөлөөллийн ажлууд хийдэг талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан Д.Гэрэлмаатай  ярилцлаа.
Published 01/25/23
Ээлжит дугаартаа бид Тогтвортой эдийн засгийн талаар ярилцлаа. Зочиноор Монгол улсын хөрөнгө оруулалтын салбарт 100 гаруй хэлцлийг амжилттай хийсэн Д.Ачит-Эрдэнэ захиралтай ярилцлаа.
Published 12/16/22
Сайн байцгаана уу, ээлжит дугаартаа бид Винтэж соёлыг дэлгэрүүлж буй залуусын төлөөлөл Г.Цэлмэнтэй ярилцлаа. Дэлхий нийтээрээ хуучин хувцасны талаарх үзэл бодлоо өөрчилж, өөр өөрсдийн гэсэн ялгарах байдал, амьдралын хэв маяг, үзэл бодлоо өмсөж буй хувцсаараа дамжуулж  хэрхэн байгальд ээлтэй амьдарч болох талаар энэ дугаартаа онцлон ярилцлаа. 
Published 11/20/22
Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд нийгмийн бүхий л бүлгийн хүмүүст хүртээмжтэй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож буй ажил олгогчийн төлөөллийг онцолж байна. Үйлчилгээний соёлын стандартыг ая тухтай дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж, өсөн хөгжиж буй CU компанийн захиргаа, хүний нөөцийн бодлого, чиглэл, ашигладаг арга барил зэргийн талаар...
Published 07/05/22
Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд бид ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай өсөн нэмэгдэж буй ур чадваруудын нэг болох Soft Skill буюу зөөлөн ур чадварын талаар ярилцлаа. Тэгвэл зөөлөн ур чадвар гэж юу болох, үүнийг хэрхэн яаж үнэлж, хөгжүүлэх боломжууд байдаг талаар Эдүкэйтид энтерпрайзын үүсгэн байгуулагч О.Энхзултай ярилцлаа. 
Published 05/20/22
Ээлжит дугаартаа бид Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт"-ийн талаар Лоринет сангийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тамиртай ярилцлаа.  Тус дугаараас хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд залуустай холбоотой олон талт асуудлуудад гарч буй хүндрэл бэрхшээлүүд, тэдгээрийн онцлог, шаардагдах ур чадваруудын талаар...
Published 03/23/22
Ээлжит дугаартаа бид Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Цахим шилжилт ба дижитал ур чадвар"-ын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлт хариуцсан газрын дарга З.Гантогоотой ярилцлаа.
Published 02/25/22
Сайн байцгаана уу, 2022 оны эхний дугаартаа бид өнгөрсөн оны 11 сард Шотландын Глазго хотноо болсон COP26 хуралд Монгол улсаа төлөөлөн яваад ирсэн БОАЖЯамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбаттай ярилцлаа. Тус дугаартаа COP26 бага хурлын эргэн тойронд яригдсан UNFCCC, NDC, хүлэмжийн хийн шингээлт, нет зеро, хүлэмжийн хийг бууруулах санхүүжилтийн асуудал гэж юу болох түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод хөдөлгөөнөөр дамжуулан хэрхэн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн...
Published 01/03/22
“Wall Street Journal”-ын 2020 оны шилдэг номын зохиогч, Пулицерын шагналт, эдийн засгийн түүхч, эрчим хүчний шинжээч Даниел Йергины “Шинэ газрын зураг” номыг онцолж байна. Энэхүү номонд эрчим хүчний шинэ технологиуд, уур амьсгалтай холбоотой асуудлууд улс орнуудын геополитик гадаад харилцаанд хэрхэн нөлөөлж, эрчим хүчний зах зээл яаж хувьсан өөрчлөгдөж буйг бүх талаар тайлбарласан. Зочдоор О.Баттулга, П.Баасан, З. Хишигсайхан, Б.Базаррагчаа нар тус номыг тоймлон та бүхэнд хүргэж байна.
Published 12/13/21
Ээлжит дугаартаа Шведийн алдарт аяны хувцас хэрэглэлийн Fjällräven брэндийн алсын хараа, үнэт зүйлс болон бүтээгдэхүүнүүд хэрхэн байгальд ээлтэй байдлаар хийгдэж хэрэглэгчдэд хүрдэг тухай онцоллоо. Зочноор Fjällräven брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер ТАЙК компаний төлөөлөл В.Уянгатай ярилцлаа. 
Published 12/01/21
Ээлжит дугаартаа бид "Circular Economy" буюу Тойргийн эдийн засгийн талаар ярилцлаа. Зочноор Бельги улсын "KU Leuven"-ын их сургуульд тойргийн эдийн засгийг хэмжих сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, Climate Tech - уур амьсгалын технологийн компанид хиймэл оюун ухаан хариуцан ажиллаж буй Э.Өнөрбаттай ярилцлаа.
Published 11/27/21
Өглөөний мэнд, ээлжит дугаартаа Хот төлөвлөлт ба иргэдийн оролцооны талаар ярилцлаа. Зочиноор Токиогийн их сургуульд хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан Г.Лувсанжамц (Лука) оролцлоо. Тус дугаараас пост-социалист улс орнуудын хот төлөвлөлтийн төстэй болон ялгаатай талууд, иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн сайн жишээнүүдийг онцоллоо.
Published 11/10/21