Episodes
"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастдаа бид Монголын уран зохиолоос дээжлэн, уран бүтээлч, зохиолч, орчуулагчдын дуу хоолойгоор хүргэж буй билээ. Энэ удаа зохиолч, яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн “Аксу гудамжны 21 тоот” хэмээх өгүүллэгийг Тагтаа хэвлэлийн газрын эрхлэгч, яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалангийн уншсанаар хүргэж байна. Х.Нямхишиг Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Тэрээр яруу найргийн "Бөгтөр хөх өвс" (2008), "Зун...
Published 01/19/23
"Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастдаа бид Монголын уран зохиолоос дээжлэн, уран бүтээлч, зохиолч, орчуулагчдын дуу хоолойгоор хүргэж буй билээ. Энэ удаа Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Чинагийн Галсангийн "Роль" өгүүллэгийг Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч, редактор Базаррагчаагийн Дэлгэрмаагийн уншсанаар хүргэж байна. Зохиолч Чинагийн Галсан 1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. Тэрээр МУИС-ийн монгол хэл, уран...
Published 01/12/23
"Тагтаа" хэвлэлийн газар P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын шинэ оны шинэхэн дугаарыг танд хүргэж байна. Шинэ дугаартаа бид Монголынхоо уран зохиолын өв сангаас дээжлэн мөн уран бүтээлчийн дуу хоолойгоор хүргэж буй гэдгийг онцолъё. Эхний дугаартаа бид Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул зохиолч, яруу найрагч, шог зураач Гүржавын Нямдорж агсны "Цочоод сэрсэн заяа" хэмээх өгүүллэгийг зохиолч, яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаагийн уншсанаар хүргэж байна. Наяад оны хүүрнэл...
Published 01/05/23
"Үлдэх үг" подкастын энэ дугаарт уран бүтээлч Ата Боргужин оролцлоо.
Published 11/01/22
"Үлдэх үг" подкастын энэ дугаарт эрхзүйч Х.Буянбат уригдан оролцож "Дин тосгоны зүүд" романы туурвилзүйн онцлог хэв маягийн тухайтад нэн сонирхолтой тайлан тайлбарлалаа. Түүнтэй романы орчуулагч Мө.Батбаяр, сэтгүүлч З.Бямбасүрэн нар ярилцав. Х.Буянбат нь "Тагтаа" утга зохиолын шагналын 2018 оны шилдэг зохиолчийн шагналыг хүртэж байсан билээ.
Published 10/30/22
“Үлдэх үг” подкастын зочноор “Болор цом”-ын эзэн яруу найрагч, зохиолч О.Цэнд-Аюушийг урьж ярилцлаа. Тэрээр "Гомдож үзээгүй юм шиг амьдрах", "Тас чамайг тасчих болтугай", "Хүйтэн тууж" хэмээх яруу найраг, өгүүллэг, туужийн гурван ч номоо тун ойрмогхон хэвлүүлснээс нүүдэлчин ахуйн гүнээс хүүрнэж, хүмүүн, байгаль, адгуусны араншин хийгээд жам ёсны тухай өгүүлсэн "Хүйтэн тууж"-ийн нягт бичлэг, чамбайхан ур нь анхаарлыг ихээхэн татаад буй билээ.
Published 10/12/22
"Үлдэх үг" подкастын энэ дугаарын зочноор "boobooks" creative team-ын үүсгэн байгуулагч, зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяаг урьж оролцууллаа.
Published 10/05/22
"Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын орчуулгын төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн орчуулагч Э. Цогзолмаа саяхан МУБИС-ийн Хэл, утга зохиол судлалын ангийг төгсөөд буй. Тэрээр энэ жилийн уралдаанд өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрөл тус бүрд бүтээлээ ирүүлсэн бөгөөд Хятад-Английн зохиолч Ма Жианы "Орхин одогч" өгүүллэгийг англи хэлнээс орчуулсан нь хамгийн анхны орчуулгын бүтээл нь юм. Хүссэн зохиолоо уншихын тулд хэл сурч, орчуулж эхэлсэн Цогзолмаатай орчуулгын тухай, цаашдын...
Published 07/07/22
"Тагтаа" хэвлэлийн газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Энэ жилийн уралдаанд 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс яруу найргийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Б.Тэргэлтэй яруу найргийнх нь тухай ярилцлаа. “Шүлэг хэчнээн үнэн байна, төдий чинээ ариун” гэдэг. Ийм нэгэн гэгээлэг, авьяаслаг яруу найрагчийг уншигчидтайгаа уулзуулж буйдаа туйлын баяртай байна.
Published 07/06/22
Тагтаа хэвлэлийн газар, МҮОНРТ-ийн P3 радиотой хамтран хүргэж буй "Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт Tagtaa Prize-2020 уралдааны шилдэг яруу найрагч, Tagtaa Prize-2022 уралдааны тэргүүн байрын шагналт зохиолч Н.Уранжаргал зочноор оролцож уран бүтээл, бичихүйн тухай ярилцлаа. Н.Уранжаргал бичихээс өмнө төрдөг, айдас эргэлзээ, сонирхолтой, шинэлэг санаа сэдлийнхээ тухай ярьсны сацуу "Бичиж сурахын тулд ердөө л бичих хэрэгтэй." хэмээн үе тэнгийн залуу уран бүтээлчдэдээ зөвлөлөө.
Published 07/05/22
Хайр хэмээх дэврүүн хийсгэлэн, барьцгүй юм шиг атлаа бодит ертөнцөд л боломжтой, тун нухацтай ойлголтыг Францын философич Ален Бадью философийн үүднээс задлан шинжилж, оношлон хэлэлцсэн нь "Хайрын магтуу" хэмээх ном болон уншигчдад маань хүрээд удаагүй буй. Подкастынхаа энэ дугаараар "Хайрын магтуу" номын орчуулагч Цэрэнбалжирын Энх-Одтой хамт хайр сэтгэл, түүний өмнө тулгарч буй сорилтууд, хайрыг ойлгох, таних бидний ойлголт, танин мэдэхүйн алдаануудын талаар ярилцлаа.
Published 05/27/22
Шинэхэн хэвлэлийн газрынхаа үүдийг нээснээс хойш "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын сэдэвт шилдэг өгүүллэгүүдийн түүвэр эмхтгэн орчуулж, мөн японы зохиолч Ёко Огавагийн "Төгс тоо" хэмээх сонирхолтой романыг эрхлэн хэвлүүлж уран бүтээлийн ганзага дүүрэн байгуу Ж.Тэгшзаяаг бид "Үлдэх үг" подкастдаа урьж, шинэ уран бүтээлүүдийнх нь талаар ярилцлаа.
Published 05/27/22
Орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяртай "Дин тосгоны зүүд" роман хийгээд "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн номын талаар ярилцав.
Published 03/01/22
Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн явуулдаг "Үлдэх үг" утга зохиолын подкаст маань МҮОНРТ-ын P3 богино долгионы радиотой хамтран зочинтой ярилцлагын дугааруудаа сонсогчид, уншигчиддаа хүргэж эхэллээ. Энэ дугаартаа бид УИХ-ын гишүүн асан, физикийн шинжлэх ухааны доктор Агваанлувсангийн Ундрааг урилаа. Бид зочноо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, олон нийтэд хэдий нь танигдсан улс төрч гэдгээс арай өөр өнцгөөс нээн ярилцахыг хичээв. А.Ундраа бол уран зохиолын өндөр боловсролтой уншигч,...
Published 12/21/21
Яруу найрагч, орчуулагч Мөнхцолын Батбаярын "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" шинэ номоос "Намрын гань" найруулалыг нь МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Батхолбоо өгүүлсэнийг бид "Үлдэх үг" подкастынхаа ээлжит дугаараар та бүхэндээ хүргэж байна.
Published 11/24/21
Орчин цагийн Солонгосын нэрт зохиолч Ким Ионгха "Эх орон чинь дуудаж байна" романы талаар тус номын орчуулагч Б.Дэлгэрмаа, ариутган шүүгч Ц.Дэлгэрмаа нартай ярилцав.
Published 11/01/21
Баярсайханы Тамир. М-төсөл Ахлах график дизайнер, гэрэл зурагчин. Тусгал гэрэл зургийн клубын гишүүн. “Бид Монгол Агуулга” дизайн нэгдэл гишүүн.
Published 12/26/20
24. Б.НАРАНЦОГТ: ЗӨГНӨЛ БИЕЛЭХ ХҮРТЭЛ by Tagtaa Publishing
Published 12/06/20
“Гэгээн шувуу” утга зохиолын сангаас үндэсний утга зохиолын үнэ цэн, чанар чансааг дээшлүүлэх, үндэсний уран зохиолын нэр хүнд, хүртээмжийг дотооддоо болон олон улсад өргөн дэлгэрүүлэхэд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан дэм болох зорилготойгоор "ТАГТАА" шилдэг бүтээлийн уралдаан, утга зохиолын шагналыг гурав дахь удаагаа зохион байгуулж, гардуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан ТАГТАА хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалан уралдаант шагналд бүтээлээ ирүүлэхээр зэхэж буй залуу...
Published 03/17/20
Амарбаатарын Урантогос хэмээх энэ эрэмгий, гоо шүлэгчийн тухай илүү үг нурших юун. Түүний гэгэлгэн-хүчтэй, ялдам-эрэмгий, энхрий-тэрслүү, этгээд-гоо шүлгүүд шинэ үеийн яруу найргийн үгүйсгэшгүй содон өнгө төрх, том орон зай болж байдаг билээ. Урантогос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон Улсын Харилцааны мэргэжлээр төгссөн. Өдгөө БНХАУ-д эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг горилохоор суралцаж байна. Яруу найргийн “Өдөр бүхний элегия” (2010), “Гуравдугаар сарын байшин” (2013), “Эрсийн...
Published 03/06/20
"Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт Турк улсын Истанбул хотын урлагийн сургуульд эрдмийн зэрэг хамгаалаад дөнгөж эх орондоо дөрөө мултлаад буй Түмэнбаярын Загарпэрэнлэй хэмээх авьяаслаг залууг урьж ярилцлаа. Турк улсад таван жил эрдэмд шамдах зуураа өөрийн шүлгийн номыг хэвлүүлж, Нобелийн шагналт зохиолч Орхан Памуктай уулзан ярилцаж, улмаар “Улаан үст” романыг нь орчуулж, сац бас эрдэм судалгааний ажлаа ч ахиулж, олон газар орноор хэрэн хэсэж, залуу насныхаа оргилуун үеийг уйдах...
Published 02/18/20
"Үлдэх үг" подкастын энэ дугаараар уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" романы талаар тус номын орчуулагч Мө.Батбаяртай ярилцлаа. “Амьдрахуй” романаараа монгол уншигчдын дунд хэдийн танигдсан, Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн нэрийн хуудас болсон бас нэгэн алдартай бүтээл бол “Цусаа худалдсан тэмдэглэл” роман билээ. Соёлын хувьсгалын хүнд бэрх он жилүүдэд гэр бүлийнхнийхээ амин зуулга, амь насыг өөрийнхөө цусаар залгуулагч нэгэн эрийн...
Published 01/07/20