Episodes
Амьдралд тохиолдож буй аливаа үйл явдалуудад хэрхэн хандах, шийдлийг хайх, бүх асуудалд шийдэлд байдаг уу? Тааламжтай ба тааламжгүй, эерэг ба сөрөг бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, мэдэрхүйг анзаарч таньж мэдэж чаддаг уу? Сэтгэлийн хат гэж юу вэ, хэрхэн эерэг хандлагатай холбоотой вэ? Тухайн улс орны хөгжил, соёлын хэм хэмжээ, боловсролын тогтолцоо гэх мэт нийгэм-эдийн засгийн байдал бидний эерэг сэтгэлгээ, хандлагад нөлөөлдөг үү? Эерэг бодлыг бид төлөвшүүлж чадвал өөрийн зан авирт өөрчлөлтийг...
Published 03/22/24
Published 03/22/24
Талархал хэрхэн бидэнд нөлөөлдөг, үүний ашиг тус болон яаж илэрхийлэх талаар эндээс дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #ДасанЗохицохЧадвар #СэтгэлзүйнБоловсрол #Appreciation #PositiveAttitude #Resilience #AdaptationSkill #Psychoeducation #Gratitude #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Published 03/12/24
Талархал... эерэг бодлыг бид мартдаг уу. Талархал угтаа хандлага юм бол, аливаа зүйлийг, оршихуйгаа байгаагаар нь хүлээн зөвшөөөрч чаддаг уу. Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Талархал бидний бие махбодь, оюун санаа танин мэдэхүй хийгээд сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар энэ дугаараас дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #Тааламжтайбодол #ЭерэгБодол #ЭерэгСэтгэлсудлал #Хандлага #АмьдралдааТалархахнь #GreenBalloon #Psychoeducation #Gratitude #AppreciationOfLife #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг
Published 02/27/24
Энэ оны сүүлийн дугаартаа бид өмнөх сэдвийн үргэлжлэл болгож нарциссист гэр бүлийн гишүүд болон найзууддаа хэрхэн туслах тухай ярилцлаа. #Нарциссист #НарциссистХарилцаа #Сэтгэлзүйнтусламж #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Published 12/26/23
Нарциссизм хаанаас үүдэлтэй, хэрхэн хамт амьдрах талаарх ярилцсан эхний хэсгийг энэ дугаараас сонсоорой. #Нарциссист #НарциссистХарилцаа #НарциссУчирШалтгаан #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Published 12/19/23
Өнгөрсөнөө үгүйсгэхгээр харилцан хүндэтгэлтэй ИТГЭЛ дүүрэн хил хязгаараа өөр өөрийнхөөрөө баримтлаж эрүүл энэрэнгүйгээр харилцаагаа хадгалах тухай бид энэ дугаартаа ярилцлаа. Бид туулсан амьдрал өөр ч хосын харилцаандаа өнгөрсөнд мэдэрсэн шарх, шийдээгүй асуудалтайгаа орж ирэх нь мэдээж хэвийн юм. Гэхдээ бид хэвийн гээд бие биенээ хүндлэхгүй, орон зай, хил хязгаараа умартан харилцан гомдоож үл ойшоож харилцаан дахь асуудлаа хүндэрүүлсээр байх уу. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас...
Published 11/04/23
Хосын эрүүл бус харилцааны шинж тэмдэгүүдийн талаар мэдэх үү? Хэдий та хамтрагчдаа хайртай ч эвгүй тухгүй санагдаж байна уу? Харилцааны асуудлаа хэрхэн шийддэг вэ, гарах гарц хайхгүйгээр нэгнээ буруутган өөлдөг үү? гэх мэт Хосын эрүүл бус харилцаа тухай энэ дугаараас сонсоорой. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинжийг Тасал - 3 төслийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. #ЭрүүлБусХарилцаа #ТухгүйХарилцаа...
Published 10/28/23
Хүн амын дийлэнх нь амьдралын аль нэг үедээ сэтгэл зүйн шархийг мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Туулсан сэтгэл зүйн шарх бүрд хэрхэн сэтгэлийн хаттай байж сэтгэл зүйн сайн сайхан байдлаа тордож амьдралын чанараа дээшлүүлэх тухай энэ дугаараас сонсоорой. Энэ дугаартаа нэгэн сонсогчийг зочноор урьж сэтгэл зүйн илаарьших, эдгэрлийн үйл явцыг хэрхэн туршиж байгаа тухай ярилцлаа. Зарим шархыг бид танин мэдэж эрүүлээр даван туулдаг бол ихэнхдээ мэддэггүй өнгөрөх нь бий.Хүн бүрийн туршлага өөр...
Published 10/20/23
Сэтгэл зүйн шарх, өвдөлтийг амьдралын аль нэг хэсэгт бид мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Бид тухайн болсон үйл явдалаас үүдэлтэй мэдрэмж, мэдэрхүйнүүдээс зайлсхийж, хав дарж, нууж, эсвэл зугатааж байна уу? Тэдгээр бодол, мэдрэмж, мэдэрхүйнүүдтэй хэрхэн хамт байх вэ - дэндүү их өвчинтэй байна уу? Илаарших үйл явцыг эхлүүлэхгүй байхын хор уршиг нь хувь хүн болоод харилцаануудад хэрхэн нөлөөлж амьдралын чанарт өөрчлөгддөг, илааршилыг хэрхэн эхлүүлж болох тухай энэ дугаарт ярилцлаа. Илааршил...
Published 09/17/23
Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид Унгар улсад ажиллаж буй Биохимич Е.Нямсүрэнг урьж дасгал хөдөлгөөн хүний биед хэрхэн нөлөөлдөг, яагаад хийх хэрэгтэй байдаг, сунгалтын дасгал хийх нь хүний биед ямар тустай болох талаар ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ДасгалХөдөлгөөн #Сэтгэлзүйнболовсрол #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon
Published 04/26/23
Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид сургуулийн Сэтгэл зүйч Т.Дариймааг урьж өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлт, дарамт гэж юу болох, эцэг, эх, асран хамгаалагчид хэрхэн хүүхдээ дээрэлхэлт, дарамтад өртөж буйг таних, ойлгож, дэмжих талаар анхан шатны сэтгэл зүйн боловсрол олгох зөвлөмжүүдийг багтаан ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ҮеТэнгийнДээрэлхэлт #Сэтгэлзүйнболовсрол #Bullying #PeerPressure...
Published 03/22/23
Бид ЦЭВЭРШИЛТИЙН талаар зөв мэдээлэлтай байдаг уу? Цэвэршилтийн бэлтгэл үе болон бусад бүхий л үйл явцад манай соёлын онцлог хийгээд амьдралын хэв маяг Монгол эмэгтэйд хэрхэн нөлөөлдөг юм бол? Цэвэршилтийн шинж тэмдэгүүд, оюун санаа, сэтгэл зүй, нийгэмшилд нөлөөлдөг эсэх, амьдралын шинэ үе шатыг хэрхэн эрүүлээр даван туулах талаар Клиникийн профессор, эмэгтэйчүүдийн эмч С.Энхээтэй ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй....
Published 01/25/23
Хосын харилцаандаа та сэтгэл зүйн хувьд сэтгэл ханамжтай байж чаддаг уу? Хостойгоо оюун санаа, сэтгэл зүйн хувьд хэрхэн холбогддог вэ? Эргэлзээ, зөрчилтэй бодлуудаас улбаалан сэтгэл зүйн хувьд эцэж ядардаг уу? Дотно харилцаа гэж юуг хэлэх вэ? Хоын харилцаагаа хэрхэн тордох вэ? гэх зэрэг дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ХоынХарилцаа #ДотноХарилцаа #СэтгэлзүйнХэрэгцээ #ХарилцаагааТордох #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #EmotionalExhaustion #NurturingYourRelationship...
Published 11/11/22
Ээж байх нь... Өөрийн бий болгосон амьдралдаа сэтгэл ханамжтай байна уу? Үр хүүхэддээ би юуг үлдээх гэж байна вэ? Ээж болсоноор бид тэнцвэрээ алдаж буй мэдрэмж төрдөг үү? Өөртөө цаг гаргаж, бусдын тусламж дэмжлэг авах нь зөв үү?Ээж ядардаг уу? Ядрах эрхтэй юу? #ЭэжБайхуй #ЭэжийнАмьдрал #ЗүрхээСонс #BeingMother #Motherhood #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг
Published 09/21/22
Зуны амралатаараа сайхан амарцгаасан уу? Амралт дуусаж хэвийн хэмнэл рүү орох ч амаргүй шүү. Энэ завсарын үеэ хэрхэн даван туулж байна даа? Энэ талаарх ярилцсан дугаарыг хүлээн авч сонсоно уу. #ЗуныАмралт #Шилжилтийнүе #АжилАмьдрал #VacationtoWork #EasingIntoWork #TransitionAfterVacay #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #GreenBalloon
Published 08/22/22
Бид ер нь бусдаас ялгаатай юу? Өөрийн болон бусдын ялгаатай байдлыг бид хэрхэн хүлээж авдаг бол? Ялгаатай байдлаа танин мэдэж хүлээн зөвшөөрч чаддаг болов уу? Хүүхдүүддээ бид яаж үлгэрлэдэг бол? Хүүхдүүд эргэн тойрноо яаж анзаардаг бол? Хүүхдүүд ялгаатай байдлын тухай юу гэж ярив? Энэ дугаартаа бид өөрсдийн хувийн туршлагаа хуваалцаж ярилцлаа. Сонсогч та цааш нь түгээж хүнлэг энэрэнгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе. Бид өөрсдөөсөө эхэлцгээе. #ЯлгаатайБайдал #ХүүхдүүдӨхөөрдөм #ТаЯлгаатайЮу...
Published 03/02/22
Та ИЧГҮҮР гэх мэдрэмжийг юу гэж боддог вэ? Бусдыг ичгүүрт байдалд оруулж тэдний өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмжинд нөлөөлж байсан үү? Та хүүхдийг эвгүй байдалд оруулдаг уу, хүүхдийн мөн чанар болох БИ руу нь олон нийтийн өмнө болон гэр бүлийнхний өмнө ичээж дорд үздэг үү? Бусдын зүрх сэтгэлд шарх, айдас, түгшүүр үүсгэдэг үү? Ичгүүр нь хувь хүний мөн чанар болох БИ болон улмаар харилцаанд яаж нөлөөлдөг талаар энэ дугаараас сонсоорой. #Ичгүүр #Траума #ӨөрийнҮнэлэмж #ӨөртөөИТГЭХитгэл...
Published 12/15/21
Харилцаа ямар байх ёстой вэ? Харилцаанд зөрчил байх ёстой юу, үгүй юу? Эрүүл харилцаа гэж ямар байдаг юм бол? Эдгээр асуултуудын хариултыг эндээс сонсоорой. #сэтгэлзүйнболовсрол #ЭрүүлХарилцаа #ХосынХарилцаа #ЗүрхээСонс #GreenBalloon #Psychoeducation
Published 12/03/21
Энэ удаагийн дугаарт бид гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэл, цочролын тухай ярилцлаа. Нэг удаагийн аваар осолын цочрол нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэлээс ялгаатай байдаг. Сэтгэцийн гэмтэл цочрол хувь хүний бие махбодь (тархи, дархлаа г.м), оюун санаа, сэтгэл зүй болон орон нутаг, улс орны нийгэм -эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар болон мөн гэрийн нөхцөлд тайвшрах аргачлалын талаар дэлгэрэнгүйг сонсоорой. Хэрэв танд энэ дугаар өмнөх амьдралын...
Published 10/15/21
Энэ удаагийн дугаарт КОВИД-19-ийн эдгэрэх үйл явцын сэтгэл зүйн байдал болон хэрхэн даван туулах талаар ярилцлаа. #КОВИД19Эдгэрэлт #СэтгэлзүйнБоловсрол #ЗҮРХЭЭСОНС #PsychologicalWellbeing #COVID19Healing #Psychoeducation #GreenBalloon
Published 09/20/21
Бидний идэж буй хоол хүнс бие махбодь, сэтгэл зүйн байдалд нөлөөлдөг эсэх, хоолны дэглэмийн сул ба давуу тал, ухамсартайгаар идэх (mindful eating), дархлаа, хөдөлгөөн дасгалийг хэрхэн хийх зэрэг сэдвээр биохимич Е.Нямсүрэнтэй ярилцлаа. Манай зочин Е.Нямсүрэн Унгар улс дах Будапештийн Технологийн их сургуульд биоинженер мэргэжлээр баклавр, хоол хүнс-био инженер чиглэлээр шинжлэх ухааны магистр (MSc)-т суралцаж төгссөн бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байна. Бие хайрлаж байгаарай. #MindfulEating...
Published 06/14/21
Та хэрэв сэтгэл засал, сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдахыг хүсэж байвал эсвэл шинэ сэтгэл зүйч бол энэ дугаарыг сонсоорой. Сэтгэл засалын харилцаа ямар байх ёстой, тухайн үйлчилгээнд үйлчлүүлэгч болон сэтгэл зүйч/сэтгэл засалч юуг анхаарах талаар ярилцлаа. #TherapeuticRelationship #ResponsibleTherapy #ResponsibleClient #ResponsibleTherapist #ЗүрхээСонс #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол
Published 04/14/21
Та өөртөө өндөр шаардлага тавьдаг уу? Өндөр хүлээлт, шаардлага таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Өөртөө хатуу хандана гэдэгт ямар хандлага, зан үйл багтдаг вэ? Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл болон амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, үүнийг зогсоож болох эсэх талаар энэ дугаар ярилцлаа.
Published 04/08/21