Episodes
Хүн ямар нэгэн зүйлийг удаан эрж хайж явсны эцэст олохоороо бусадтайгаа хуваалцах хүсэл төрдөг. Хүн болгон энэ хорвоод ямар нэгэн даалгавартай ирдэг гэж ярьдаг, магадгүй тэр нь л энэ байх гэж би боддог. Тийм биш бол шинжлэх ухааны нээлт, шинэ бүтээл, шинэ арга зам, амьдрах ухаан, дөт зам гээч зүйлс бий болохгүй байх байсан. Тэгвэл таны хувьд ямар зүйлийг даван туулж чадсан бэ? Ямар зүйлд хүрч чадсан бэ? Тэрийгээ хуваалцах нь таны цаашид хийх ёстой зүйл ч байж мэдэх...
Published 03/08/21
Published 03/08/21
Австралируу ирэхээр сонирхож байгаа та нартаа зориулаад мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү подкостын цуварлаа гаргаж байна.
Published 01/12/21
Өдөр тутмын бидний амьдралын нэгэн дайсан маань бас найз маань ухаалаг төхөөрөмж болсон байна. Ялангуяа бидний хүүхдэд яаж нөлөөлж байгааг нэг эргэж харах цаг болсон мэт. Байна уу? Подкастын шинэ дугаараа ухаалаг төхөөрөмж бидний хүүхдэд яаж нөлөөлсөн талаар жишээтэй ярилцлаа.
Published 01/12/21
Ээж хүн , эхнэр хүний ажил дуусахгүй байхад яаж өөртөө цаг гаргах юм бэ ? гэж бодогдож байвал энэ дугаарыг сонсоод үзээрэй. Бидний хамтдаа хөгжилдөж өөрсдийн асуудалаа шийдэх арга зам нь нэгэндээ ярих, нэгний сонсох юм. Бүсгүйчүүд минь чамайг байгаагаар нь хайрлаж чаддаг найзтай байх нь маш том давуу тал шүү.
Published 07/29/20
Эмэгтэй хүнд хайр халамж хэрэгтэй, эр хүнд хүндлэл хэрэгтэй гэр бүлийн орчинд энэ хэрэгцээ хангагдахад ямар их хүчтэй хайр ундран гарахыг бид таашгүй. Нөхрөөсөө хайр, халамж хүртэхийн тулд юуг анхаарвал дээр бол? Энэ талаар Туул бид 2 -ын ярьлцсан дугаарыг та бүхэндээ хүргэж байна.
Published 07/18/20
Найзыгаа хүлээн зөвшөөрөхгүй бол та найзгүй, нөхөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол та хайрлуулахгүй, хамт олноо хүлээн зөвшөөрөхгүй бол та ганцаардмал нэгэн. Хүлээн зөвшөөрөх эрх таньд байгаа. Бүх асуултын хариулт өөрт чинь байгаа бүсгүй минь. Чамайг бидний подкастыг сонсож байгааг мэдрэх сайхан байна шүү. 🥰
Published 06/04/20
Эмэгтэйчүүдийн үерхэл юун дээр нураад байна? Юун дээр цэцэглээд байгааг ам уралдан ярилцлаа. Өөрийг чинь ойлгох сайхан найзтай байхыг хүсэж байвал энэ яриаг сонсоорой
Published 05/23/20
Ямар нэгэн зүйлийг хийхийн тулд өөрийнхөө түлхүүрийг яаж олдог талаараа хуваалцлаа. Мөн гэрээ цэвэрхэн байлгах гэж хэт туйлшралд орсоноо хуваалцсан сайхан ярилцлага боллоо.
Published 04/21/20
Найзын нандин харилцаа сэтгэлийн утсыг яаж хөглөдгийг маш сайхан жишээн дээр ярьсныг бид 2-ын ярианаас анзаарах байх. Эмэгтэйчүүд бид нэгнийгээ яаж дэмжвэл амьдралын аянд аз жаргалтайгаар хамтдаа аялж болох вэ?
Published 04/12/20
- Байна уу? - Байна, байна - ... Ингэж бид өдөр тутамд, байнга ярьдаг. Энгийн мөртлөө эдгээр үгсээр эхэлсэн ярианууд сая сая хүний амийг аварч, хичнээн олон хүнд түргэн тусламжийг хүргэж, хичнээн хосуудыг учруулж, магадгүй хэн нэгний ганцаардлыг арилгаж, санасан сэтгэлийг дэвтээж, бас хичнээн олон гэр бүлийг бүтэн авч үлдсэн бол. Гайхалтай байгаа биз? Энэ удаад 2 найз бүсгүйгийн утасны яриаг дэлгэвэл ямар вэ? Бидний хувьд ч ялгаагүй, “- Байна уу?” гэж эхлэх энэ гайхамшигт яриа бие биедээ...
Published 03/06/20