Нөхрөө хүчирхийлээд байгаан биш биз???
Listen now
Description
Бусдын хүсээгүй зүйлийг өөрийн давуу талаа ашиглаж хүчээр хийлгэхийг ерөнхий утгаараа “хүчирхийлэл” гэж нэрлэдэг. Магадгүй бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл арай илэрхий харагддаг гэдэг утгаараа  “хүчирхийлэл” гэдэг үгийг бид эмэгтэйчүүдтэй илүү холбож ойлгох нь элбэг ч эрэгтэй хүмүүс, нөхрүүд ч гэсэн хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр өртдөг. Санаатай болон санаандгүй байдлаар бид хайртай нэгнээ хэрхэн яаж хүчирхийлдэг болоод харилцаагаа илүү эрүүл болгохын төлөө эхнэр нөхөр хоёр яаж хичээвэл илүү үр дүнтэй гээд гүнзгий сэдвийн хүрээнд Гоолингоо багийн гишүүд энэ удаа ярилцлаа…
More Episodes
Хөвсгөл далайгаас эхэлсэн бидний энэ удаагийн  яриа олон жилийн өмнөх экстэйгээ дахин тааралдсан кино шиг учрал, гиптнуз эмчилгээнд орсон туршлага, бүүр цаашилбал бидний хамгийн ихээр хайрлаж тордож байх учиртай сэтгэл гэдэг эрхтэний эрүүл мэндийн талаар гээд олоон сэдвийг хамарлаа. Хөдөө...
Published 07/05/20
Хорвоо ертөнц дээрх хүн болгон дахин хэзээ ч давтагдашгүй цор ганц. Хоорондоо ав адилхан хоёр хүн гэж хаана ч байхгүй. Хүн бүхний зүрхний цохилт хүртэл тэс ондоо шүү дээ. Тийм ч учраас амжилтын талаарх бидний төсөөлөл, бодол санаа хүртэл өөр байх нь ойлгомжтой. Гэвч “амжилт” гэдэг үгийг нийгэм...
Published 06/07/20
Цаасан дээр зурсан хүсэл төдийхнөөс өөр (эхлэлийн хөрөнгө, хамтран зүтгэгч,  ажлын байр) юу ч байхгүй үед үнэхээр  бизнес эхлүүлж болдог уу?  Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ээжүүдийн дунд хамгийн тренд болсон сэдвээр энэ удаа “баараг” л 0-ээс өөрсдийн бизнесээ эхлүүлж, хүсэл мөрөөдлөө бодит болгохоор...
Published 05/31/20