Episodes
Хөвсгөл далайгаас эхэлсэн бидний энэ удаагийн  яриа олон жилийн өмнөх экстэйгээ дахин тааралдсан кино шиг учрал, гиптнуз эмчилгээнд орсон туршлага, бүүр цаашилбал бидний хамгийн ихээр хайрлаж тордож байх учиртай сэтгэл гэдэг эрхтэний эрүүл мэндийн талаар гээд олоон сэдвийг хамарлаа. Хөдөө аяллаар явах үедээ найзуудтайгаа цугтаа аль эсэхүл  зуслангийнхаа байшингийн гадаа хажуудаа халуун кофе тавьчихаад тухтайхан сууж байгаад шинэхэн дугаарыг маань таалан сонсоорой та нар минь… Монголын зун...
Published 07/05/20
Бусдын хүсээгүй зүйлийг өөрийн давуу талаа ашиглаж хүчээр хийлгэхийг ерөнхий утгаараа “хүчирхийлэл” гэж нэрлэдэг. Магадгүй бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл арай илэрхий харагддаг гэдэг утгаараа  “хүчирхийлэл” гэдэг үгийг бид эмэгтэйчүүдтэй илүү холбож ойлгох нь элбэг ч эрэгтэй хүмүүс, нөхрүүд ч гэсэн хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр өртдөг. Санаатай болон санаандгүй байдлаар бид хайртай нэгнээ хэрхэн яаж хүчирхийлдэг болоод харилцаагаа илүү эрүүл болгохын төлөө эхнэр нөхөр хоёр яаж хичээвэл...
Published 06/15/20
Хорвоо ертөнц дээрх хүн болгон дахин хэзээ ч давтагдашгүй цор ганц. Хоорондоо ав адилхан хоёр хүн гэж хаана ч байхгүй. Хүн бүхний зүрхний цохилт хүртэл тэс ондоо шүү дээ. Тийм ч учраас амжилтын талаарх бидний төсөөлөл, бодол санаа хүртэл өөр байх нь ойлгомжтой. Гэвч “амжилт” гэдэг үгийг нийгэм маань нэг хайрцаганд багтааж, нэг хэмжүүрээр хэмжиж байгаа нь бидэнд улам ихийг хийж бүтээх урам зоригийг өгч байна уу? Эсрэгээрээ сэтгэл санааны дарамтанд оруулаад байна уу? Бусдын “амжилттай” гэж...
Published 06/07/20
Цаасан дээр зурсан хүсэл төдийхнөөс өөр (эхлэлийн хөрөнгө, хамтран зүтгэгч,  ажлын байр) юу ч байхгүй үед үнэхээр  бизнес эхлүүлж болдог уу?  Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ээжүүдийн дунд хамгийн тренд болсон сэдвээр энэ удаа “баараг” л 0-ээс өөрсдийн бизнесээ эхлүүлж, хүсэл мөрөөдлөө бодит болгохоор амжилттай хөдөлмөрлөж яваа Гоолингоо багийн гишүүд хоорондоо ярилцаж, өөрсдийн түүхээ хуваалцлаа.  Хэрхэн амжилттай бизнес эхлүүлэх вэ? бизнесийг амжилттай болгох  хамгийн чухал арван нууц  гэсэн...
Published 05/31/20
Дурлал болгон яг үлгэр шиг жаргалтай эхэлдэг ч жаргалтай чигээрээ дуусах нь тун цөөхөн. Хамтдаа амар сайхандаа жаргаж чадаагүй ч гэсэн бид нарын амьдралд сургамж туршлага үлдээсэн, тэр битгий хэл насан туршдаа хамт байх цор ганц нэгнээ олж харах билгийн нүдийг хүртэл нээж өгсөн "EX"-үүдээ бид энэ дугаарт дурсан ярьцгаалаа....
Published 05/18/20
Published 05/18/20