Дураараа ярьсан дугаар
Listen now
Description
Хөвсгөл далайгаас эхэлсэн бидний энэ удаагийн  яриа олон жилийн өмнөх экстэйгээ дахин тааралдсан кино шиг учрал, гиптнуз эмчилгээнд орсон туршлага, бүүр цаашилбал бидний хамгийн ихээр хайрлаж тордож байх учиртай сэтгэл гэдэг эрхтэний эрүүл мэндийн талаар гээд олоон сэдвийг хамарлаа. Хөдөө аяллаар явах үедээ найзуудтайгаа цугтаа аль эсэхүл  зуслангийнхаа байшингийн гадаа хажуудаа халуун кофе тавьчихаад тухтайхан сууж байгаад шинэхэн дугаарыг маань таалан сонсоорой та нар минь… Монголын зун цаг, залуу нас хоёр шиг богинохон зүйл байхгүй шүү дээ, байгаа дээр нь ханатлаа жаргаад авахаа  мартуузай…
More Episodes
Бусдын хүсээгүй зүйлийг өөрийн давуу талаа ашиглаж хүчээр хийлгэхийг ерөнхий утгаараа “хүчирхийлэл” гэж нэрлэдэг. Магадгүй бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл арай илэрхий харагддаг гэдэг утгаараа  “хүчирхийлэл” гэдэг үгийг бид эмэгтэйчүүдтэй илүү холбож ойлгох нь элбэг ч эрэгтэй хүмүүс, нөхрүүд ч...
Published 06/15/20
Хорвоо ертөнц дээрх хүн болгон дахин хэзээ ч давтагдашгүй цор ганц. Хоорондоо ав адилхан хоёр хүн гэж хаана ч байхгүй. Хүн бүхний зүрхний цохилт хүртэл тэс ондоо шүү дээ. Тийм ч учраас амжилтын талаарх бидний төсөөлөл, бодол санаа хүртэл өөр байх нь ойлгомжтой. Гэвч “амжилт” гэдэг үгийг нийгэм...
Published 06/07/20
Цаасан дээр зурсан хүсэл төдийхнөөс өөр (эхлэлийн хөрөнгө, хамтран зүтгэгч,  ажлын байр) юу ч байхгүй үед үнэхээр  бизнес эхлүүлж болдог уу?  Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ээжүүдийн дунд хамгийн тренд болсон сэдвээр энэ удаа “баараг” л 0-ээс өөрсдийн бизнесээ эхлүүлж, хүсэл мөрөөдлөө бодит болгохоор...
Published 05/31/20