S2E11 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэх асуудал
Listen now
Description
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос бэлтгэн хүргэдэг “Иргэний эрх зүй” подкастын 2022 оны отгон дугаарыг Та бүхэнд хүргэж байна. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн гэрээг Иргэний эрх зүйн гэрээнд хамааруулан Захиргааны Ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар зохицуулсан. Энэ удаагийн дугаарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч доктор, дэд профессор Б.Тэмүүлэн /Dr.Jur/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Должинсүрэн болон хөтлөгч, өмгөөлөгч Т.Мөнх-Очир нар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчид нь тухайн асуудлаар зөвхөн судлаачийн хувьд байр сууриа илэрхийлсэн бөгөөд ямар нэгэн байгууллагыг төлөөлөөгүй болно. Энэхүү подкастыг хийхэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Өмгөөллийн “Легал Гайд” хуулийн фирмийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Мөн оролцсон хуульч, судлаач нартаа болон Монголын нийт хуульч нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, ирж буй 2023 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
More Episodes
“Иргэний эрх зүй” подкастын шинэ улирлын эхний дугаар та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт хөтлөгчөөр "Өмгөөллийн Легал гайд" хуулийн фирмийн хуульч У.Азжаргал, зочноор ХБНГУ-ын Бавари муж улсын Регенсбург хотын их сургуулийн төгсөгч, Монголын хуульчдын холбооны сургагч багш Э.Нямбаатар нар...
Published 05/24/23
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар  Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас сэдвээр та бүхэнд хүрч байна. 2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаар манай улсад ABS /asset backed security/ буюу тогтмол эргэн төлөгдөх төлбөрийн үүргийг баталгаа болгосон үүсмэл санхүүгийн...
Published 12/15/22