Episodes
“Иргэний эрх зүй” подкастын шинэ улирлын эхний дугаар та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт хөтлөгчөөр "Өмгөөллийн Легал гайд" хуулийн фирмийн хуульч У.Азжаргал, зочноор ХБНГУ-ын Бавари муж улсын Регенсбург хотын их сургуулийн төгсөгч, Монголын хуульчдын холбооны сургагч багш Э.Нямбаатар нар оролцлоо. Тэд “Иргэний хуулийн хэрэглээг харьцуулсан эрх зүйн үүднээс” сэдвийн хүрээнд Иргэний хуулийг түүхчилсэн болон харьцуулсан эрх зүйгээр судлах хэрэгцээ шаардлага, Монгол Улсын Иргэний хуульд туссан...
Published 05/24/23
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос бэлтгэн хүргэдэг “Иргэний эрх зүй” подкастын 2022 оны отгон дугаарыг Та бүхэнд хүргэж байна. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн гэрээг Иргэний эрх зүйн гэрээнд хамааруулан Захиргааны Ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар зохицуулсан. Энэ удаагийн дугаарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч доктор, дэд профессор Б.Тэмүүлэн...
Published 12/22/22
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар  Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас сэдвээр та бүхэнд хүрч байна. 2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаар манай улсад ABS /asset backed security/ буюу тогтмол эргэн төлөгдөх төлбөрийн үүргийг баталгаа болгосон үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүний хамгийн том төлөөлөл нь МИК ХХК-с гаргасан Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг бий болгох үнэт цаас юм. Энэ удаагийн дугаарт, хөрөнгөөр баталгаажсан үнэт...
Published 12/15/22
Энэ дугаарын зочноор Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөлөгч Б.Уянга, хөтлөгчөөр Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөлөгч Э.Энхцэцэг нар тус тус оролцож "Гэр бүлийн эрх зүй дэх гэрээ" сэдвээр ярилцлаа.  Агуулгын хүрээнд гэрлэлтийн гэрээ, тэжээн тэтгэх тухай гэрээ болон хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ, түүний ач холбогдол, хэлбэр, агуулгад тавигдах шаардлага, зохицуулах харилцааны онцлог, практикт тулгарч буй анхаарах асуудлууд зэргийг хөндөж ярилцав.
Published 12/03/22
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна.  Энэ дугаарын зочноор MN Partners хуулийн фирмийн захирал Ц.Мөнхбат, хөтлөгчөөр Отгонтэнгэр Их Сургуулийн Хөдөлмөрийн эрх зүйн багш А.Ургамалцэцэг нар тус тус оролцлоо. Сэдвийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон хөдөлмөрийн эрхийн маргааны эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн маргааны удирдлагын тогтолцоо, тулгамдаж буй асуудлуудын тухай өмгөөлөгчид байр сууриа илэрхийллээ.
Published 11/24/22
Иргэний эрх зүй подкастын ээлжит дугаар “Компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчдийн эрх” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт зочноор Грандлекс партнерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Хуульч С.Халиунаа, хөтлөгчөөр Грандлекс партнерс ХХК-ийн Хуульч Ж.Дамбаасүрэн нар тус тус оролцлоо. Подкастын агуулгын хүрээнд компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх, хувьцааг борлуулж компаниас гарах тухай Монгол улс болон гадаад улс орнуудын харьцуулсан эрх зүйн зохицуулалт, хувьцааны хөрвөх чадварыг...
Published 11/17/22
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарт: - Компанийг өөрчлөн байгуулах ойлголт, түүний ач холбогдол; - Манай улсын хууль эрх зүйн зохицуулалт, бусад улсын туршлага; - Компанийг өөрчлөн байгуулж буй харилцаанд оролцож буй оролцогчид болон процессын харилцааны тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Published 11/04/22
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал сэдвээр Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна.  Энэхүү дугаарын хөтлөгчөөр Дампуурлын эрх зүй судлаач, хуульч-өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг, зочноор Дампуурлын хэрэг гүйцэтгэгч, хуульч-өмгөөлөгч А.Энхболд нар тус тус оролцлоо.
Published 09/23/22
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар “Дижитал шилжилт ба шүүхийн цахимжилт” сэдвээр та бүхэнд хүрч байна.  Энэхүү дугаарын хөтлөгчөөр Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, хуульч, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, зочноор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж нар оролцож дэлхий нийтийг хамарсан дижитал шилжилт, цахим хувьсгалын Монгол улс дахь нөхцөл байдал, шүүхийн цахимжилтын асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Published 08/25/22
"Иргэний эрх зүйн подкаст"-ын ээлжит дугаарт Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Өмгөөлөгч Э.Энхцэцэг, зочиноор Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Гүйцэтгэх захирал, Өмгөөлөгч Б.Наранцэцэг нар оролцлоо. Энэхүү дугаарт виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн зохицуулалтын хамрах хүрээ, виртуал хөрөнгийн ойлголт, үйлчилгээ үзүүлэгчид хамаарах шаардлага, үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн шалгуур, харилцагчийн эрсдэл, байгуулах гэрээний төрөл, үүсэх үр дагавар, эрсдэл, хохирлын...
Published 07/07/22
“Иргэний эрх зүй” подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарын зочин хөтлөгчөөр Монгол Элч Консалтинг ХХН-н гишүүн, хуульч Ж.Жадамба, зочиноор СЭЗИС-ийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) С.Энхбаяр нар оролцож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, шүүгчээс татгалзан гарах хүсэлт шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох зэрэг асуудлыг хөндөж  сонирхолтой ярилцлага өрнүүллээ. 
Published 03/17/22
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо  "Иргэний эрх зүй" подкастын шинэ оны эхний дугаарыг та бүхэнд хүргэж байна.  Энэ дугаарт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан батлагдан гарах салбар журмууд, ажил олгогчийн зүгээс байгууллагынхаа эрх зүйн орчныг бэлтгэхтэй холбоотой товч мэдээллийг өгөхийг зорьж Өмгөөллийн Анта энд Партнерс ХХН-ийн Өмгөөлөгч М.Энхжинтэй яриа өрнүүллээ
Published 01/31/22
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар “Цар тахлын үеийн гэрээний эрх зүйн зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэ сэдвийн хүрээнд цар тахлын үеийн гэрээний харилцаанд хөндөгдөж буй нийтлэг асуудал болох үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл, гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдөх, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал болоод цар тахлын үед гэрээ байгуулахад анхаарах хүчин зүйлийн тухай ярилцав.
Published 05/17/21
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооноос эрхлэн явуулдаг подкастын шинэ дугаар “Барьцааны гэрээний зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэхүү сэдвийн хүрээнд оролцогчид  үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны анхаарах асуудал, шүүхийн практик, барьцаалах эрх олгож буй итгэмжлэл, барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар борлуулахтай холбоотой сонирхолтой асуудлыг хөндөж ярилцлаа.  Сонсогч та бүхэнд подкастын дараа дараагийн дугаараар ямар сэдвээр илүү мэдээлэл авах, зочноор оролцуулахыг...
Published 04/16/21
Компани буюу бизнесийг бүхэлд нь худалдан авах, хөрөнгө оруулах гэрээ хэлцлийн хүрээнд анхаарах хууль зүйн асуудлууд сэдвийн хүрээнд худалдан авах компанийн үйл ажиллагаанд хууль зүйн дүн шинжилгээ хийх, гэрээнд тусгавал зохистой нөхцөлүүд, төрийн байгууллагаас авах зөвшөөрөл болон холбогдох татвар гэх мэт асуудлыг хөндөж ярилцлаа. Дугаарын зочин, хуульч Д.Золжаргал нь арилжааны банканд хуульчаар 7 жил, хувийн хуулийн нөхөрлөлийн гишүүн, хуульчаар нийтдээ 12 дахь жилдээ ажиллаж байна....
Published 03/26/21
Иргэний эрх зүй подкастын ээлжит дугаар “Хөдөлмөрийн харилцааны зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн маргаан, үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн талаар аж ахуй нэгж байгууллага, хүний нөөцийн мэргэжилтэн, компанийн хуульчид болон иргэдэд зориулан сонирхолтой ярилцлага өрнүүлэв.
Published 03/03/21
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо  "Иргэний эрх зүй" подкастын шинэ дугаарыг Хөдөлмөрийн эрх зүйн дэд хороотой хамтран та бүхэнд хүргэж байна.  Энэ дугаарт 1991, 1999 оны Хөдөлмөрийн хуулийн эхийг бичсэн Балдангийн Уранцэцэг профессортой УИХ-аар хэлэлцэгдэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн явц, хуулийн төсөл,  ажлын хэсгийн санал, онцлох зохицуулалтын тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Published 02/10/21
Подкастын ээлжит дугаар “Иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн гэрээний ялгаа, хэргийн харьяалал” сэдвийн хүрээнд та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарын зочноор МХХ-ны гишүүн, хуульч, хууль зүйн доктор Д.Сүнжид, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа, зочин хөтлөгчөөр Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Должинсүрэн нар тус тус уригдан оролцож сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Published 11/11/20
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ дугаарын зочноор Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН-н захирал, Монголын Олон Улсын Арбитрын арбитрч О.Номинчимэг, зочин хөтлөгчөөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрын Нарийн бичгийн дарга Н.Батдорж нар оролцож сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Та бүхэнд Монгол Улсад арбитрын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн мэнд дэвшүүлье.
Published 10/19/20
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрх зүйн зохицуулалт, зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна.  Энэ дугаарын зочин хөтлөгчөөр хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбат, зочноор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш нар тус тус оролцлоо. Тус дугаар нь практикт нийтлэг хэрэглэгдэж буй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зарим үндэслэлийг хөндөж ярилцлага хийсэн онцлогтой юм.
Published 09/28/20
“Иргэний эрх зүй” подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр хуульч-өмгөөлөгч Л.Банзрагч, зочиноор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт оролцлоо. Тэд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалт, онцлог” сэдвийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан зохицуулалтын хэрэглээ, онцлогын талаар ярилцлаа.
Published 09/07/20
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт МХХ-ны Хүүхдийн эрхийн дэд хорооны гишүүн, Өмгөөллийн ИЭлСи ХХН-н хуульч, өмгөөлөгч М.Хулан, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, ИЗОУИСургуулийн багш, өмгөөллийн Чингис Партнер ХХН-н захирал, хуульч, өмгөөлөгч А.Батбаатар нар дахин оролцлоо.  Гэрлэлт цуцлах үед үүсдэг эд хөрөнгийн маргаан, ипотекийн зээлийн барьцаанд байгаа орон сууцнаас өөрт ногдох хэсгээ...
Published 08/17/20
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаар видео хэлбэрээр та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаар нь “Компанийн эрх зүйн үндсэн асуудал” сэдвийн хүрээнд иргэд, бизнес эрхлэгч нарт зориулагдсан. Компани, компанийн хувьцаа, компанийн өөрийн хөрөнгө зэрэг компанийн үндсэн ойлголтуудын талаар дэлгэрэнгүй сайхан ярилцсан байна. Та бүхэн санал хүсэлтээ [email protected] болон "Иргэний эрх зүйн хороо" фэйсбүүк хуудсаар бидэнд илгээгээрэй.
Published 07/27/20
“Иргэний эрх зүй” подкастын шинэ дугаарыг Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Хүүхдийн эрхийн дэд хороо хамтран хүргэж байна. Энэ дугаараар  гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Published 07/06/20