S3E01 Иргэний хуулийн хэрэглээг харьцуулсан эрх зүйн үүднээс
Listen now
Description
“Иргэний эрх зүй” подкастын шинэ улирлын эхний дугаар та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт хөтлөгчөөр "Өмгөөллийн Легал гайд" хуулийн фирмийн хуульч У.Азжаргал, зочноор ХБНГУ-ын Бавари муж улсын Регенсбург хотын их сургуулийн төгсөгч, Монголын хуульчдын холбооны сургагч багш Э.Нямбаатар нар оролцлоо. Тэд “Иргэний хуулийн хэрэглээг харьцуулсан эрх зүйн үүднээс” сэдвийн хүрээнд Иргэний хуулийг түүхчилсэн болон харьцуулсан эрх зүйгээр судлах хэрэгцээ шаардлага, Монгол Улсын Иргэний хуульд туссан онолын зөрүүтэй зохицуулалт болон хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэх боломж зэрэг агуулгын хүрээнд ярилцлаа.
More Episodes
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос бэлтгэн хүргэдэг “Иргэний эрх зүй” подкастын 2022 оны отгон дугаарыг Та бүхэнд хүргэж байна. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн гэрээг Иргэний эрх зүйн...
Published 12/22/22
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар  Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас сэдвээр та бүхэнд хүрч байна. 2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаар манай улсад ABS /asset backed security/ буюу тогтмол эргэн төлөгдөх төлбөрийн үүргийг баталгаа болгосон үүсмэл санхүүгийн...
Published 12/15/22