Episodes
Бид үр дүнтэй төлөвлөхөд их анхаарч, өдөр бүр хийх ажлынхаа жагсаалтыг гаргадаг. Ялангуяа сүүлийн үед төлөвлөгч дэвтрийн хэрэглээ ихээхэн дэлгэрч, хүмүүс ажлаа төлөвлөх, цагаа үр дүнтэй зохицуулахад их анхаардаг болсон.  Гэтэл зөв төлөвлөхтэй эн тэнцүү үр ашигтай нэг зүйлийг бид орхигдуулаад байсан бололтой. Тэр нь орой бүр тухайн өдрөө, 7 хоногийн эцэст тухайн 7 хоногоо, сар бүрийн эцэст тухайн сараа дүгнэх байдлаар өөрийн гүйцэтгэлээ хянаж, дүгнэлт өгөх арга юм.  Өнөөдрийн дугаараар өдрөө...
Published 01/12/21
Published 01/12/21
Он солигдох мөч яагаад ч юм нэг л ид шидийн, гайхалтай мэт. Ирэх ондоо би "Цоо шинэ би" болно гэсэн хүсэл хүн бүрт л төрдөг байх. Гэтэл бид сэтгэл хөдлөлөөрөө амжихгүй их зүйл төлөвлөх, чухал хэрэгтэй зүйлсээ төлөвлөхгүй орхидог юм биш байгаа? Магадгүй юу төлөвлөхөө огт мэдэхгүй нэгэн ч байж болох юм. Яг л ийм асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах зорилгоор саяхан уншсан номноосоо олж мэдсэн бяцхан зөвлөгөөнүүдийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.  Хэрэгтэй байж, таалагдана гэж найдаж байна. 
Published 12/28/20
Эрхлэх гэдгийг бид сөргөөр ойлгох  нь түгээмэл байдаг. Гэвч та өөрийгөө хайрлахгүй, халамжлахгүй бол бусдыг хайрлаж чадна гэж үү?  Өөртөө зөөлөн хандах хичнээн их давуу талтай болохыг бид нарт Морри ярьж өглөө. Сонихолтой зүйл ярьж өгсөнд маш их баярлалаа!
Published 12/21/20
Хүүхэд байхад сайхан байж дээ... Арван жилийн өмнө тэр ажлын саналыг хүлээж авах ёстой л байсан юм...  Тэр үед намайг ятгаж энэ мэргэжлийг сонгоход хүргээгүй бол өдийд би будаа болгоод өгсөн байхгүй юу... Тэр үед тийм тэнэг үйлдэл гаргаж байдаг би ёстой нээрээ...  Эдгээр бодлууд танд орж ирдэг бол, эсвэл өнгөрсөн дэх ямар нэг бараан дурсамжийг эргээд санах үед тухайн үеийн таагүй мэдрэмж танд ирж байгаа бол та өнгөрсний хүлээсэнд хүлэгдсэн, харуусал, харамсал дүүрэн амьдарч байгаа нэгэн байж...
Published 12/01/20
Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх цаг хугацааны хэмжээс хором бүр нэгээс нөгөөд шилжин, урсаж байдаг. Одоо байсан мөч өнгөрсөн, ирээдүй байсан мөч одоо болдог нь гайхалтай, хачирхалтай бүр гайхамшигтай ч юм шиг... Гэтэл бид цаг хугацааны энэхүү шилжилтийг зөв удирдаж амьдарч чаддаг уу? эсвэл цаг хугацаанд дарлуулж, удирдуулж амьдардаг уу? Цаг хугацааг удирдах нь бидний сонголтын асуудал мөн үү? эсвэл бид Цаг хугацааны өмнө ямар ч хүч чадалгүй юм болов уу?  Өнгөрсөндөө амьдарч байгаа нэгэн...
Published 11/23/20
Бүгд хөл хорионд орж, өвчний аюул хаалганы гадаа байгаа мэт санагдаж байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй, тодорхой бус байдал маш их байгаа нь айдас, түгшүүр, стресс үүсгэхээс өөр аргагүй. Гэхдээ бид нарт маш том давуу тал байна: дэлхийн өнцөг булан бүрт хөл хорионд ороод 9, 10 сар болж байгаа хүмүүс шинэ нөхцөлдөө дасч, хөл хориог амьдралын хэв маяг хэмээн хүлээж авах хүртлээ туулсан туршлагаас суралцах боломж байна. Энэ удаагийн дугаараараа Цээгий, Надя 2 дэлхийн өнцөг...
Published 11/17/20
"Ном уншдаг болно оо", "Турна аа", "Өдөр бүр гүйнэ ээ" гээд л эрчтэй, урамтай эхэлдэг хэдий ч удаан үргэлжлүүлж чадалгүй дундаас нь хаядаг тохиолдол түгээмэл...  Сэтгэл хөдлөлөөрөө ямар нэг зүйлийг эхлүүлэх амархан ч мотиваци алга болох цагт хэрхэн үргэлжлүүлэх вэ? Үүний хариулт их амархан. Та ямар нэгж зүйлийг зуршил болгож чадвал өөрөө ч анзааралгүй, өөртэйгөө зөрчилдөж тэмцэлдэхгүйгээр нэг л мэдэхэд гайхалтай үр дүн хүрсэн байх болно.  Энэ удаагийн дугаарт Надя, Цээгий хоёр өмнөх...
Published 11/10/20
Сайн байцгаана уу? Надя, Цээгий хоёр байна. Бид аз жаргалтай амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжтэй байх зэрэг сэдвүүдийг маш их сонирхож судалдаг. Олж мэдсэн сонирхолтой зүйлс, өөрсдийн алдаа ололтыг хуваалцах зорилготойгоор энэхүү "Түр Зогсъё" гэсэн подкаст хийж эхэллээ. Танд манай подкаст бага ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгч чадна гэж найдаж байна :) Өнөөдрийн дугаарт: Бид өдөрт 35,000 шийдвэр гаргадаг боловч эдгээрийн 95 хувь нь идэвхтэй шийдвэр гаргалт шаарддаггүй байна. Өөрөөр хэлбэл...
Published 11/02/20
Бидэнд бараг бүгдэд нь "Чи яаж энэ бүхнийг амжуулаад байдаг байна аа?" гээд асуучихмаар санагддаг найз байдаг тэ?  Энэ удаагийн дугаараараа уг асуултыг өдөр бүр л асуумаар санагдуулдаг найз Гэрлээтэйгээ ярилцлаа. Гэрлээ маань ажлын хамтрагч, найз, үнэнч хөгжөөн дэмжигч минь байж чаддаг. Бид 2 бусдад дэмтэй амьдрах юмсан, эерэг мэдрэмж түгээх юмсан гэсэн адилхан бодолтой байдгаараа нэгдэж, бие биенээ богино хугацаанд ойлгож чадсан гэж боддог.  Энэ удаагийн дугаартаа бид Гэрлээгийн байнга эрч...
Published 10/26/20
Завсаргүй үргэлжлэх их ажлын хажуугаар завсарлага авч өөртөө цаг гаргах нь бүү хэл хоол идэх цаг гарахгүй үе ч заримдаа тохиолддог. Гэтэл түрхэн зуур завсарлаж, өөртөө цаг гаргаж, тархиа амрааж чадсанаар амраагүй үед 2-3 цаг зарцуулдаг ажлыг 1-хэн цагийн дотор дуусгах боломжтой ажээ.  Энэ удаагийн дугаараар Цээгий маань хүндэт зочин Морритой түр зогсоод өөртөө цаг гаргах талаар ярилцлаа. Морри маань "Tearapy" буюу "Цайсал" номын зохиолч бөгөөд амьдралын зөв хэв маяг, эрүүл хооллох, эрүүл...
Published 10/19/20
Би хэн бэ? Би ямар хүн бэ? Би өөрийгөө бүрэн танин мэдэж чадсан уу? Өөрийнхөө чадвар, хүсэл сонирхол, зан аашийг танин мэдэх нь өөрийгөө аз жаргалтай байлгах амьдралын хэв маягийг олж, өөрийн потенциалаа бүрэн ашиглахад чухал ач холбогдолтой. Гэтэл өөрийгөө таних мэдэх нь амархан уу? Өөрийгөө буруу таних, доогуур үнэлэх нь хүмүүсийн дунд маш түгээмэл байдгаас гадна биднийг хойш татаж байдаг гэдгийг анзаарч байсан уу? Нөгөөтэйгүүр өөрийгөө танин мэдэх нэрийдлээр хязгаарлагдмал хэдхэн...
Published 10/12/20
Гайхалтай өглөө/өдөр/оройн мэнд! Та сэтгэл хөдлөлийн талаар юу гэж боддог вэ? Та баяртай үедээ өөрийгөө анзаардаг уу? Эсвэл ууртай үедээ яг юунаас болж бухимдаж байгаагаа мэддэг үү? Хялбархан зүйл шиг санагдаж байгаа ч, сэтгэл хөдлөл маань биднийг үнэхээр төөрөгдүүлж чаддаг шүү. Энэ дугаарт "Emotional intelligence" буюу сэтгэл хөдлөлөө анзаарах, удирдах, илэрхийлэх чадварт суралцахыг хичээж байгаа талаар ярилцлаа. Бусдыг хүлээлтэнд нийцэхийг хичээж, ажил хэрэгч, тайван хүн байхыг хичээсээр...
Published 10/06/20
Өмнөх дугаарт бид шүүмжлэлийг хүлээж авах тухай ярьцсан бол энэ удаад бусдыг шүүмжлэх тухай ярьлаа. Хэн нэгнийг ямар нэг юм буруу хийж байгааг харвал хамгийн түрүүнд өөрт нь хэлчихмээр санагддаг. Шулуухан хэлчих нь мэдээж амархан санагдана, давхар сэтгэл ханамж өгнө. Гэхдээ нөгөө талаас тэр хүний асуудлыг бүрэн гүйцэт мэдээд шүүмжилж байгаа юу? Тэр хүний алдаа үнэхээр алдаа мөн байсан уу? Шүүмжлэлийг сонссон хүн маань алдаагаа засаад сайжрах уу эсвэл хувийн үнэлэмж нь буурах уу? Тэгэхээр хүн...
Published 09/29/20
Шулуухан хэлэхэд би шүүмжлэлд дургүй ээ. Гэхдээ хүмүүсээс шүүмж сонсоод сайжрах боломжоо алдмааргүй байна. Энэ талаар ярих амаргүй байсан ч шүүмжлэлд эмзэг ханддаг ядаж 1 хүн намайг сонсоод дэмжлэг аваасай гэж найдаад энэ сэдвээр Надятай ярилцлаа. Том болохын хэрээр бусдын шүүмжлэлийг зөвөөр хүлээн авахад суралцаж байгаа хэдий ч заримдаа хэн нэгэнд шүүмжлүүлсний дараа өөрийн мэдэлгүй хэнд ч хэрэггүй амьтан мэт санагдах үед байдаг. Ингэх нь бид сэтгэлийн хатгүй байгаагаас үүдэлтэй юу, эсвэл...
Published 09/22/20
Гайхалтай өглөө/өдөр/оройн мэндийг та бүхэнд хүргэе! Заримдаа ямар ч ажил хийгээгүй, ачаалал аваагүй үедээ ч ядарсан байдгаа анзаарч байсан уу? Яг юу гэдгийг мэдэхгүй ч сэтгэл түгшсэн байх үе ч бий. Энэ удаагийн дугаараар Надя бид хоёр энэ асуудлыг үүсгэдэг зүйлсийн нэг болох төлөвлөсөн зүйлээ хийхгүй байх, чухал ажлаа хойш нь тавих, эхлүүлсэн ажлаа дуусгалгүй орхих тухай ярилцлаа. Ажлыг дуусгалгүй үлдээх эсвэл ямар нэг юмыг хийнэ гэж бодчихоод хийхгүй байх нь бид нарт маш их сэтгэлийн...
Published 09/15/20
Гайхалтай өглөөний/өдрийн/оройн мэнд! Өнөөдөр Цээгий бид 2 өөртөө итгэлгүй, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхгүй байх, үүний хор уршиг, шалтгааны талаар өөрсдийн ойлгож, мэдсэн зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Мөн өөртөө итгэх итгэлийг олж авах аргуудыг хуваалцсанаас гадна энэ нь өөрийнхөө потенциалыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг нээдэг талаар ярьсан.  Аливаа ажлыг эхлүүлэхээсээ ч өмнө өөрсдийгөө бодол сэтгэлдээ унагааж, бүтэлгүйтүүлчихээд байдаг муу зуршлаасаа салах цаг болжээ. Өөрийгөө...
Published 09/08/20
Сайн байцгаана уу? Надя, Цээгий хоёр байна.   Орчин үед бид нар дандаа завгүй, үргэлж яарч тэвдэж амьдардаг болжээ. Бидний амьдрал дахь мэдээллийн урсгал ч ихээхэн нэмэгдэж, үргэлж л ямар нэг зүйл бодож гүйсээр... Хэтэрхий яарсандаа амьдралдаа юу болоод байгааг анзаарахгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс, өөртөө чөлөө өгч, түр зогсоод амьсгаа авъя, тэгэх үү? Манай "Түр Зогсъё" гэдэг подкаст нь толгой өндийх завгүй амьдралын урсгалаас түр завсарлаад нэгийг бодоод үзье гэсэн...
Published 09/01/20